𝕮𝖍𝖆𝖕𝖙𝖊𝖗 𝖙𝖜𝖔

291 44 3
                                    

🥀

    Гунигаа дийлж ядсан залуу эрийн түүх амттай байсан хэмээн найдъя

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.

    Гунигаа дийлж ядсан залуу эрийн түүх амттай байсан хэмээн найдъя. Цааш түүнд юу тохиолдсон талаар өгүүлье.

    Тэр Лила хэмээх хав хар үстэй бүсгүйг хараандаа оруулжээ. Шивэгчин бүсгүй тул өндөр хэргэм зэрэгтэй эр гэдэг тэнгэрт амьдрах боломж билээ. Яг л Белла шиг...

"Лила хонгор минь орж ирээд суугаач."

     Зальжин бодолтой эр урд буй тансаг сэнтийд түүнийг урив. Лила дээдэс адил ихэмсэг алхаагаар алхан сэнтийд заларлаа.

"Хэрэв чи миний сэтгэлийг хөдөлгөж чадваас энэ суудлын хажууд чинийх байх болно."

"Ноёнтон минь би таны урмыг хугалахгүй."

      Араатан ханцуйгаа шуусаар "Тэгвэл эхэллээ шүү." айдас, жигшил дүүрэн инээмсэглэл тодруулна. Дарсны лонх, хутга зэргийг аван бүсгүйн хажууд суув. Их л чангаар инээгээд "Энэ тэнэгийг хараад байгаарай. Би өөрөө хурц ир, хүчтэй зэвсэг байхад энэ хутгаар яахан билээ. Тийм биз дээ, хонгор минь." хэмээгээд гарт нь хумсаа шигтгэв.

      Бүсгүйн цээлхэн хоолой жихүүдэс төрүүлэм хашхирах бөгөөд гараас нь дуслах цусыг лонхонд хийж байлаа. Удалгүй царай нь цонхийж, тэнхэл барагдахад хураасан цуснаас дээжлэн хундаганд хийв. Цуснаас амсан бөөлжих нь холгүй огиулна.

"Бузар цус. Чи миний Белла шиг амттай биш юм."

"Амь өршөө."

     Тэрээр хундагатай цусаа түүн дээр асган арагш ухарч явахдаа өнөөх хутгаа аван хананд тулав.
Хутгаа бүсгүйн зүрх рүү онилон шидсэн ч зүүн гарыг нь онолоо.

"Ойрдоо бичиг цааснаас болоод харах муудчихаж. Энэ удаа заавал ононо."

     Эмэгтэйн гараас хутгыг сугалж авахад тэр чарласаар байв. Дахин өрөөний мухарт ирэн түүн рүү хутгаа чиглүүлэн шидлээ. Энэ удаа тэр байгаа оносон юм.

     Цусны нихүүн үнэр үнэртэхэд тэрээр баясан улам л үнэрийн анхилууныг бишрэн уушиглав. Лилагийн хүүрэн дээр цав цагаан эрвээхий суун өөрийгөө улаанаар будна.

"Хөөрхөн болмоор байгаа юм уу. Би чамд туслах уу?"

     Зүрхэнд нь шигтгэсэн хутгыг дахин сугалаад гэдэс дээр нь суусан эрвээхий хоёр луу зэрэг зоолоо.

"Та эмс хүүхнүүдийн амиар наадлаа. Хүмүүний амь бол хэврэг биш атал та тун сурамгай юм."

  Бүх зүйлсийг ажсан хааны зөнч гэх түүнтэй адил арга зальтай эр өчив.

"Хорвоогийн тоосыг шунахай эм хөдөлгөнө гэдэг гуниг. Би бурханы өмнөөс шийтгэсэн төдий."

"Хэрэв та өөрийгөө бурхан гэвээс би бээр таныг бурхадын хаан болоход хөл чинь болж өгье."

     Сүбин өөрийн цусанд дүрэгдсэн гараа арчин "Харь газрийн хүн хаан болно гэвэл эгэл ардын салбадай болох бус уу? Цээж сэнтийд сууж, хөл түүнийг түшин толгой удирдах ёстой." хэмээжээ.

    Араатан шунал, үнэн хоёрын туйл болсоор оршин буй.

Үзэсгэлэн гоо ба Араатан ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉحيث تعيش القصص. اكتشف الآن