Бан захирал: Одоо бичлэг эхлэх гэж байна шүү. Зүгээр л тайвнаар удаан яриарай.
Би: За ойлголоо.
*Бичлэг эхлэв*
Би: Сайн байна уу. Намайг Ариунаа гэдэг. Би 7-р сарын 5-ны өдөр Бигхит энтертайнментийн сонгон шалгаруулалтад тэнцэж бэлтгэгдэгч болсон. Би Солонгос хүн биш. Монгол хүн. Монголд төрж өссөн, тэндээ ч иргэншилтэй. 2005 оны 1-р сарын 12-нд төрсөн. Одоо 19 20-той. Би Япон хэлний гүнзгийрүүлсэн ангид сурч байсан. Тэгээд 2022 онд сургуулиа төгсөөд Америкийн хуулийн их сургууль болох YALE-ийн их сургуулийг 2 жилийн хугацаанд 100%-н тэтгэлгээр баклаврын зэрэгтэй төгссөн. Одоогоор Монгол, Англи, Солонгос, Япон, Хятад гэх 5 хэлээр ярьж чадна.
Би: Спортын хувьд гэвэл сагсан бөмбөг, воллейбол сайн тоглодог. Ахлах сургуульд байхдаа сургуулийн багт тоглодог байсан. Усанд сэлж чадна. Бейсбол сонирхдог. Хөлбөмбөгт дургүй. Буудлага, байт харваанд явж байсан. Бие хамгаалах урлагаар хичээллэдэг. Зураг зурах дуртай. Бас ирээдүйд жүжиглэхийг хүсдэг.
Би: Аав Хиногийн Монгол дахь албан ёсны салбарт орлогч захиралаар ажилладаг. Япон, Англи хэлтэй. Японы Токиогийн их сургуулийг магистрын зэрэгтэй тэтгэлэгээр төгссөн. Харин ээж төрийн албан хаагч, Монголын Санхүү эдийн засгийн сургуулийг баклавраар төгссөн. Япон, Англи, Солонгос, Орос, Хятад хэлээр төвөггүй ярьдаг. 2 дүүтэй. Том дүү маань эмэгтэй, миний явж байсан сургуулийн Солонгос хэлний гүнзгий ангид сурдаг. Одоо 9-р анги. Бага дүү маань эрэгтэй, Хятад хэлний гүнзгий ангийн 3-р анги. Манай дүү багадаа тархины усжилт гэдэг өвчтэй байсан, тэгээд одоо бол бүрэн эдгэрсэн.
Би: Өвчин гэснээс би архаг цус багадалттай. Тийм болохоор жоохон ч цус алдаж болохгүй.
Би: Ингээд дуусчих шиг боллоо.
Бан захирал: Чамд хайр дурлалын талаарх зүйл байхгүй юм уу?
Би: Үерхэж байгаагүй. Нэг хүүхдэд сайн болж байсан ч тэр намайг хүлээж аваагүй гэх үү дээ(хүзүүгээ маажих).
Бан захирал: Тийм байх нь ээ. За ингээд боллоо. Маргаашнаас бэлтгэлдээ ороорой.
Ерөнхийдөө ойлгосон байх. Би бол Бигхитийн шинэхэн бэлтгэгдэгч. 5 жилийн өмнө хэзээ ч өөрийгөө иймэрхүү ажил хийх гэж аав, ээждээ худлаа ярин байж Солонгост ирнэ гэж төсөөлж ч байгаагүй юм. Тэр үед жирийн л нэг хуульч болохыг мөрөөддөг байлаа. "Шүүхийн тавцан дээр гарч хууль зөрчсөн хүмүүст ял уншаад л" гэж л боддог байсан. Тэр өдрийн дараа би ийм болтлоо өөрчлөгдсөн юм.
YOU ARE READING
Impossibility become possibility
RomanceБүгд төсөөлөл болон мөрөөдлөөс бүтсэн түүх.
