1."Галзуурлын эхлэл"

1.6K 152 1
                                        

Галзуурлын эхлэл болсон тэр энгийн нэгэн өдрийн өглөө би ажил руугаа орохдоо, кофе авчихаад яаран орсон юм. Манай тасгийнхан бүгд л хөөрөлдөж догдлоно. Шинэ хүн ирэх гэж байгаа болохоор л тэр. Хүүхнүүд нь царайлаг байгаасай гэж залбирах бол, эрчүүд нь архи сайн даадаг, овоо эр байгаасай гэж хүлээнэ. Харин надад энэ бүхэн нэг их хамааралтай санагдсангүй. Шинэ хүн ирж л байдаг, гарч л байдаг. Манай компани илүү цагаар их ажилуулдаг учраас хүн тогтоход жаахан асуудалтай. Гэхдээ нэг аргыг нь олоод, дасчихвал цалин сайн өгдөг. 

"Хүйтэн сэтгэлт Ким Тэхёнийг хараад байгаарай" хэн нэгэн ийн хэлэхэд бүгд над руу анхаарлаа хандууллаа. "Би зүгээр л ширээн дээрээ суучихаад ажлаа хийж байна надад ямар буруу байгаа юм?" гэж хэлэхэд тэд, "Наадах чинь угаасаа л тоодоггүй. Хэн ажиллах нь наадаханд чинь огтоосоо хамаагүй" гэцгээв.

"Хүмүүсээ ажлаа хийцгээе?" гэж намайг дуграхад тэд сая л ухаан орцгоолоо. Өнөөдөр санасныг бодвол, олон ажил амжуулж бас үр дүнтэй өнгөрч байлаа. Учир нь тасгийхан шинэ хүн ирээд орой танилцах үдэшлэг хийж магадгүй гээд, илүү цагаар ажиллахгүйг хичээж байгаа юм. Өдрийн цайны дараахан шинэ хүнийг дагуулсан хүний нөөц орж ирэв. Анхны харцаар дурлана гэдэг байж боломгүй хэрэг. 

Үнэндээ би түүнийг анх хараад,  дурлачихсан юм. Түүнийг гэх сэтгэлээ барих гэж чадлаараа хичээнэ. Гэвч хичээх тусам улам бүр хэцүү болоод байгааг би мэдэж байлаа. 

Эрэгтэй хүнд дурлаад Ким Тэхён галзуучихаж гэж бодож байгаа бол яг зөв бодож байна. 

БИ ГАЛЗУУРЧИХАЖ !!!








....

+Sorry Babe+Stories to obsess over. Discover now