Chapter 14: Бидний том маргаан

Start from the beginning
                                    

Би: Кёнсүү одоо болтол ирээгүй юм уу?

Жүхён: Би сонссон. Тэр өөр хүнтэй үерхэж байсныг. Харж ч байсан. Гэхдээ тэр үед Кёнсүү одоогийн чамтай байгаа шигээ тийм ч жаргалтай байгаагүй. Магадгүй тэр охин чам шиг Кёнсүүд сайн байгаагүй болохоор ч тийм байх. Кёнсүү ч сүүлдээ хайртай байхаа больсон.

Би: Та хүртэл мэдэж байж. Яагаад надад хэлээгүй юм? Би тэр охинтой үерхсэн болохоор нь биш хэлээгүй болохоор нь л бачимдаж уурласан. Хэдий өнгөрсөн явдал ч би тэрнээс өмнө нь асууж байсан. Тэр үгүй л гэсэн. Би итгэсэн. Гэхдээ тэр нь худал байсан. Хэрвээ Сэүн хэлээгүй бол би энийг хэзээ ч мэдэхгүй байх байсан уу? Тийм дээ. Хэн ч надтай жинхэнээсээ харьцдаггүй юм байна!

Жүхён: Тэгсэн ч гэсэн чи ингэж болохгүй шд. Тэр чамд ямар их хайртайг, чи ч тэрэнд ямар их хайртайгаа мэдэж байгаа. Одоо зүгээр Кёнсүүг олоод эвлэр гээд манай өрөөнөөс гарав.

Удалгүй хаалга онгойх нь тэр. Кёнсүү орж ирэв. Намайг харан баярлан тэврээд: Ашгүй дээ. Ингээд ирсэнд чинь баярлалаа. Чамд эртхэн хэлээгүйд уучлаарай. Чамайг надаас салах байх гэж айсандаа л хэлээгүй юм.

Би: Чи эртхэн өөрөө хэлчихсэн бол би юу гэж алга болох юм. Хэдий орой мэдсэн ч чамаас сонссон бол дээр байсан юм.

Кёнсүү: Тийм ээ хэлдэг л байж. Өнгөрсөн зүйл болохоор гээд хэлээгүй юм.

Би: Би чамд зөндөө их хайртай. Чамайг үнэхээр явуулж чадахгүй шүү.

Кёнсүү: Би ч гэсэн чамд маш их хайртай.

Тэгээд нүдээ нээв. Босоод хартал би унтлагын өрөөнд ганцаараа унтаж байна. Арай энэ бүхэн зүүд байсан юм биш биз дээ? Санах хэрэгтэй. Хэрээ зүүд бол би юу ч санахгүй байна. Яаая толгой. Аймар өвдөж байна. Энэ толгойгоо хагалснаас ч илүү өвдөж байна. 

Гарч өвчин намдаагч уухаас гээд гарч эм уучхаад эргээд хартал Кёнсүү буйдан дээр унтаж байна. Яана аа арай тэрнийг хөөсөн юм байгаа? Кёнсүү сэрээгүй бол цаг хэд болж байгаа юм бэ? Цаг хартал 4:30. Би ийм өглөө эрт яах гэж сэрж байдаг байна аа? Өчигдөр тэдэнд муухай ааш гаргасан болохоор уучлалт гуйж хоол хийх хэрэгтэй. Тэд нэг л мэдэхэд босно гээд хоол бэлтгэнэ. Хоол хийж дууслаа. Өнөөдөр нилээн олон зүйл бэлдсэн болохоор цаг их авчихлаа

Иймэрхүү зүйлс хийж толгойгоо хэсэг амраасан ч өвдсөөр л. Тэд сэрээд идэх байх өрөөндөө оръё гээд явав. Тэгтэл гараас Кёнсүү татаад намайг тэврэв. Тэр над руу хараад үнсчхээд: Яасан эрт сэрсэн юм? Сайхан амарсан уу? Өлсөж байна уу? Толгой чинь өвдөөд дотор чинь муухайрч байна уу?

Би: Ямар олон юм асуудаг юм бэ? Бүр толгой өвдчихлөө.

Кёнсүү: Өвдөж байвал би чамд шөл хийж өгье.

Би: Зүгээр ээ. Удахгүй зүгээр болох байх.

Кёнсүү: Чи надад уурласан хэвээрээ юу?

Би: Миний буруу болохоор танд уурлахгүй байна.

Кёнсүү: Чи уурласан хэвээр л харагдаж байна. Азаар чиний уурыг яаж гаргахаа мэдэх юм даа гээд намайг үнсэв. Тэр үнэхээр намайг хэрхэн тайвшруулахаа мэдэх юм.

Сэүн: Та 2 болиоч дээ. Өчигдөр гайгүй байсан одоо буцаад уу?

Жүхён: Хөөе У Сэүн чи өчигдөр ямар хэрэг тарьснаа мэдэж байна уу? Чамаас болж энэ 2 салах шахсан. Дахиад салгахыг хүсээ юу?

Сэра: Сэүн ийм болохоор найз охинтой болдоггүй юм. Чи хэзээ энэ зангаа болих вэ? Эхлээд Жундэ бид 2ыг, дараа Жүхён Жүнмён 2ыг. Одоо бүр Жисү Кёнсүү 2ыг уу?

Жунин: Наадах чинь найз охингүй болохоороо атаархаад ингэж тоглоод байдаг юм. Тэд бие биедээ тохирсон болохоороо л хамт үлдсэн байх шүү. Тэрнээс биш урьдынх шиг л байх байсан.

Сэүн: За болно доо. Та нар одоо болтол салаагүй л байна шд.

Кёнсүү: Би чамтай өчигдөр тооцоо бодож чадаагүй. Чамаас болж гээд гараа зангидахад нь би тэрний гарыг бариад толгой сэгсрэв. Би ийм сайн найзуудыг зодолдуулмааргүй байна. Хэдий Сэүнээс болж салах шахсан ч Кёнсүүд энэ нөхөрлөл хамгаас чухал болохоор энийг нь ч болов бусниулмааргүй байна.

Чанёол: Сэүн аа нааш ир. Тэд нялуураад үнэхээр ядаргаатай байдаг. Гэхдээ чи арай ч тэднийг салгах гэж ийм муухай юм хийж болохгүй шдээ.

Сэүн: Би зүгээр л тэдний дунд нууц байлгахыг хүсээгүй юм. Тэдэнд атаархсан юм биш. Би ах нарыг бүр багаасаа мэднэ. Тэдэнд хэлж чаддаггүй зүйл гэж байдаг. Би зүгээр л тэрэнд тусалсан юм. Би яагаад муу хүн нь болчхов? Би зүгээр л туслахыг хүссэн.

Гэнэт нам гүм байдал биднийг угтан авав. Би бол тэрний үгэнд итгэж байна. Би Сэүнтэй тэдний ихэнхээс нь илүү дотно. Бид арай ойролцоо насных болохоор тэр байх. Заримдаа тэр хэтрүүлж тоглодог ч үнэхээр тэгж салгахыг хүсээгүй байх.

Би: За одоо болно. Бүх юм зүгээр. Тийм болохоор хоолоо идэцгээе. Бид энд хэрэлдэх гэж биш аялах гэж ирсэн тийм биз дээ. Өчигдрийн явдалд уучлаарай. Биеэ барьж чадалгүй та нарын нэг өдрийг үрчихлээ. Зүгээр уучлаарай гэх хангалтгүй санагдаад хоол бэлдсэн юм. Бүгдээрээ идэцгээе.

Хоолоо идэж дуусгаад хотыг тойрохоор гарлаа. Эхний газар бол цэнгэлдэх хүрээлэн. Энд маш олон тоглоом байна. Аль дээр нь эхэлж суухаа ч мэдэхгүй байна.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now