Chapter 13: Кино шиг бидний учрал

Start from the beginning
                                    

Би: Бага сургуульд байхад нэг дунд сургуулийн хүүхэдтэй зодолдсон юм. Тэр таэквондо мэддэг байсан болохоороо намайг өшиглөөд тэгээд тийм болчихсон.

Жүхён: Чи эмэгтэй юм байж дандаа зодоон хийх юм аа.

Би: Тэр чинь л өөрөө нэг хүүхдийн үдийн цайны мөнгийг аваад байсан юм чинь!

Жүнмён: Байж байгаарай. Арай чамайг өшиглөж байсан хүүхдийг чинь Сун Сону гэдэг юм биш биз?

Би: Та тэрийг таньдаг юм уу?

Жүнмён: Наад хэргийг чинь бараг гадарлах юм шиг байна.

Ишин: Арай тэр охин Жисү байсан юм биш биз дээ?

Жүхён: Юу болсон юм бэ? Яасан юм бэ?

Жүнмён: Бараг 7 8н жилийн өмнө байх. Манай ангид Сун Сону гэдэг том биетэй дээрэлхүү хүүхэд байдаг байсан юм. Тэр дандаа жоохон хүүхдүүдийг зодож мөнгийг нь авдаг байсан юм. Нэг удаа тэр Кёнсүүг зодсон. Сонугийн хувьд сүүлийн удаа хүүхэд зодсон тохиолдол нь болсон юм. Тэр Кёнсүүг зодож байхад нь нэг жижигхэн охин ирж Сонутай зодолдсон. Тэгээд Кёнсүү зүгээр өнгөрсөн. Сону тэр охинд зодуулаад ичсэндээ сургуулиасаа шилжсэн юм. Тэр жижигхэн охин чи байж л дээ. Кёнсүү тэр охиныг их хайгаад байдаг байсан. Чамтай танилцахаас өмнөх жил олчихсон гээд байсан. Тэгээд удалгүй чи бидэнтэй найзууд болсон.

Жунин: Та нар сайн мэдэхгүй л байх. Ахад нэг түлхүүрийн оосор байдаг Пороротой. Дээр тэрийг барьцан сууж байхаар нь яагаад одоо болтол хадгалдаг юм бэ? гэж асуусан чинь нэг хүнд өгөх ёстой ч тэр намайг танихгүй болохоор өгч чадахгүй байна гэж байсан. Тэр арай чинийх үү?

Би: Тэр оосор бараг мөн байх. Тэр үеийн зодооноор алга болчихсон.

Сэүн: Тэгэхээр чинь ах түрүүлж сайн болсон хэрэг үү?

Би дотроо "Тэр дээрэлхүүлж байсан хүүхэд үнэхээр Кёнсүү гэж үү? Би тэрнийг аварсан юм байх даа? Энэ яг л кино шиг юм. Гэхдээ намайг мэдсэн юм бол яагаад хэлээгүй юм бол?" гэж бодон сууна.

Жүхён: Энэ 2ын анх учирсан түүх нь яасан хөөрхөн юм бэ? Бүр эгдүү хүрчихлээ.

Жүнмён: Миний хайрын эгдүү хүрэхээр ёстой хөөрхөн болдог шүү.

Сэүн: Хэн нэгэн намайг сонсож байна уу? Би юм асуугаад байна.

Ишин: Манай Сэүн их том болжээ. Ах нарынхаа өөдөөс шууд л томроод(хөмсгөө өргөн инээх)

Ингэж тоглоом хийж ярьсаар онгоцны буудалд ирлээ. Онгоцондоо амжин сууж нислээ. Цонхоор цэлмэг тэнгэрээс өөр юу ч үл харагдана. Жоохон уран үгээр ярьчихлаа.

Гаднах орчныг үзэж байгаад Кёнсүүг ширтэн суув. Үнэхээр тэр үед зодуулж байсан хүүхэд мөн гэж үү? Тэр үед их жоохон хүүхэд шиг харагдаж байсан одоо аль хэдийн насанд хүрсэн хүн шиг болчихжээ гэж бодон ширтэнэ. Тэр намайг ширтэж байгааг мэдээд: Миний бяцхан аа яагаад ингэж их хараад байгаа юм?

Би: Поророгоо их царайлаг юм аа гээд харж байна.

Жунин: Та 2 ядаж больж болох уу? Миний урд Жүнмён ах, Жүхён эгч. Харин хажууд Жундэ ах, Сэра эгч 2 нялуурч ядаж байхад та 2 больчих л доо.

Кёнсүү: Ким Жунин чи их том болжээ. Дараа нь чамайг найз охинтой болохоороо ингэхгүй байхыг чинь харна аа(инээх)

Нэг л мэдэхэд онгоц газардана. Ямар сайхан газар вэ? Тэс өөр орчин. Бид байрлах тансаг байшиндаа ирлээ. Oh my god. Энэ цанын баазын байшингаас ч гоё юм. Цонхоор нь далай харагдаад л. Шууд л сэлэх юмсан.

Өрөө өрөөндөө орон амарна. Кёнсүү усанд орно гээд угаалгын өрөө рүү явна. Би хувцсаа эмхэлчхээд доошоо бууж хоол хийж эхлэв. Гэнэтхэн бэлхүүсээр гар орж ирэх нь тэр. Кёнсүү хацар дээр үнсээд: Миний бяцхан аа юу хийж байгаан?

Би: Бүгдэд нь хүрэхээр паста хийж байна. Гэхдээ энэ хөгшин ах яаж эрхлээд байна аа айн?

Кёнсүү: Найз охиндоо л эрхэлж байна. Угаасаа бүгд өрөө өрөөндөө байна. Хэн ч харахгүй дээ.

Сэүн: Гэхдээ би хараад байна. Ахаа та ийм эрхийн балай байсан юм уу?(ёжлон инээх)

Би: У Сэүн! Миний найз залуугаар битгий тоглоод бай. Ийм хөөрхөн Пороро чинь эрхийн балай байлгүй яадын тийм ээ хайр аа?

Кёнсүү: Чи ч гэсэн ийм хөөрхөн охинтой үерхээд үз. Тэгвэл ийм болж л таараа.

Сэүн: ГЭХДЭЭ ӨМНӨХ ОХИНТОЙГОО ИНГЭТЛЭЭ ГҮНЗГИЙРЭЭГҮЙ БИЗ ДЭЭ?

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now