Chapter 12: ЭНЭ ХЭН ЮМ?

Ξεκινήστε από την αρχή
                                    

Юнги: Одоо бараг 3 цаг болж байна. Хоол идэх үү? Их яваад өлссөн байлгүй.

Би: За тэгье.

Цайны газарт орж ирээд хооллон сууна. Өөр олон ч оюутан харагдана.

Юнги: Чамд тэтгэлэг авах бодол байгаа юу?

Би: Байгаа. Тэтгэлгийн талаар асуусан. Тэд миний жилийн эцсийн дүнг харж байж шийднэ гэсэн л дээ.

Юнги: Аан тийм байх нь ээ. Би ч гэсэн тэтгэлэг авдаг. Хэрвээ асуух зүйл байвал асуугаарай гээд зөөлөн инээмсэглэнэ. Тэрний инээмсэглэл яг л чихэр шиг зөөлөн юм. Хэдий тийм ч манай найз залуу илүү өхөөрдмөөр л дөө. Би нэг хүндээ үнэнч хүн шүү!

Гэнэт цаанаас танил уцаарлангуй дуу сонсогдоно.

Кёнсүү: КАН ЖИСҮ!! ЧИ ЭНД ЭНЭНТЭЙ ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ?

Би: Би сургуульд өргөдөл гаргах гэж ирсэн юм аа. Эрхлэгч сургуультайгаа танилц гэхээр нь танилцаад одоо хоол идэж байна. Чиний хичээл тарчихаа юу?

Кёнсүү: ЭНЭ ХЭН ЮМ?

Би: Эрхлэгчийн надад сургууль танилцуулахаар томилсон оюутан.

Кёнсүү: ТЭГВЭЛ ЯАГААД ЭНЭНТЭЙ ХАМТ ХООЛЛОЖ БАЙГАА ЮМ?

Би: Чамайг завгүй гэсэн болохоор л хэлээгүй юм аа. Чи яагаад ингэж их уурлаад байгаа юм?

Кёнсүү: Хэн уурласан юм? Явъя надтай хамт хоолло.

Би: Ойлголоо. Баяртай сонбэ. Дараа уулзъя гээд эргээд хартал Кёнсүү гараас чанга гэгч нь зуураад аваад явав. Сургуулийн гадаа булан тойроод Кёнсүү: ЯАГААД ХАА ХАМААГҮЙ ХҮНТЭЙ ХООЛ ИДЭЭД БАЙГАА ЮМ БЭ?

Би: Анх уулзсан хүн хоол идье гэхэд нь татгалзвал тэр хүнд эвгүй санагдана биз дээ?

Кёнсүү: ТЭГСЭН Ч ГЭСЭН ЯДАЖ НАДАД ХЭЛЖ БОЛОХ Л БАЙСАН ШДЭЭ.

Би: Таныг шалгалттай байхад чинь залгачихна гэж бодоод л залгаагүй юм.

Кёнсүү: ЧИ Ч-ЧИ ААХ гээд эргэн харж гараа хумин зогсов. Би тэрнийг араас нь тэврээд: Намайг уучлаарай. Чамайг ингэж их уурлана гэж мэдсэнгүй. Намайг уучлах уу?

Кёнсүү эргэж хараад: Уучлалгүй яахав. Харин намайг уучлаарай. Би зүгээр л дургүй.

Би: Юунд дургүй гэж?(нүдээ томруулан хөмсгөө өргөх)

Кёнсүү: Чиний хажууд өөр эрэгтэй байгааг харах үнэхээр дургүй.

Би: Яасан аймар хартай ах вэ?(хөхрөн инээх)

Кёнсүү: Хардсан юм биш ээ.

Би: Байзнаарай. Тэгэхээр чи намайг найзуудтайгаа уулзуулах дургүй байх нь ээ. Баригдсан даа.

Кёнсүү: Жоохон л дургүй.

Би: За за. Тэгээд хоол идэх юм уу? Би жоохон өлсөөд байна.

Кёнсүү: Тэгвэл ойрхон байдаг нэг амттай хоолтой цайны газар байгаа тийшээ явъя.

Хоолоо идээд гэртээ харих болов. Кёнсүү намайг хүргэж өгнө. Гэрийн үүдэнд ирээд Кёнсүү: Баяртай бяцхан аа гээд уруул дээр үнсэв.

Би: Би бяцхан биш ш дээ. Би чинь 163 тэгэхээр өндөр! Бяцхан гэдэг 150 тай охидуудыг хэлдэг юм!

Кёнсүү: Гэхдээ л чи надаас намхан биз дээ.

Би: Тийм л дээ.

Кёнсүү: Миний найз охин надаас намхан бол тэгээд л бяцхан ойлгосон уу?(миний толгойг илэв)

Би: Тэгвэл баяртай миний Пороро.

Кёнсүү: Би яагаад Пороро гэж?

Би: Чи том нүдтэй бас найзууд дундаа намхан шт.

Кёнсүү: Би Солонгос эрчүүдийн дундаж өндөртэй хүн шүү!

Би: Тэр чинь дэлхийд бол намхан. Гэхдээ би өндөр залууд дургүй ээ. Яг ийм эгдүүтэй хацартай өлмийгөө өргөхөд таардаг байхад л болоо.(тэрний хацрыг чимхэв)

Кёнсүү: Чи ч хариугаа яаж авахаа сайн мэдэх юм аа. За оройтлоо. Хурдан ор.

Би: Заа гээд гүйтэл Кёнсүү намайг дуудаад араас хүрээд ирэв: Би чамд нэг юм өгөх өө мартчихаж.

Би: Юу?

Кёнсүү: Энийг гээд уруул дээр үнсэв.

Life with whole surprises•[COMPLETED]•Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα