13. Ядарж байна

Start from the beginning
                                    

Үнэхээр энэ хүмүүстэй ингээд хамт байгаад бас энэ хүнтэй үеэрхэж байгаад гэнэт л дахиад итгэхээ больчихлоо. Би хэзээ ч итгэхгүй байхаа.

Тэгээд Жонгүглүү харж байгаад чимх гээд хараад суутал тэр намайг чимхэх бус урагшаа тонгойн зөөлнөөр тэврээд: энэ зүүд биш үнэхээр солонгосын алдартай долоон аидолтой хамт онгоцонд явж бас чи жон жонгүг гэх гишүүнтэй нь үеэрхэж тэврүүлж үнсүүлж байгаа. Чи бол миний хайрийг үнэхээр их татаж байгаа бүсгүй. Одоо чамайг тэвэрж байгаа хүн ч гэсэн жинхэнэ. Энэ онгоцноос буугаад цаашдаа үргэлж надтай хамт байна. Жон жонгүг чиний мөрөөдлийн залуу мөн биз дээ. Мөрөөдлөө биелүүлээд миний хажууд үргэлж бай. Би чамаас салмааргүй байна

Тэр үнэхээр жинхэнэ хүн гэдэг нь миний гарт мэдрэгдэнэ. Жон Жонгүг мөн. би ч гэсэн энэ хүнээс хэзээ ч салмааргүй юм шиг. Тэрнийгээ зөрүүлж тэврээд хүзүүнд нь нүүрээ нааж: бүгдэнд нь итэгчихлээ чи үнэхээр бодит хүн болохоор баяртай байна. Чамаас хэзээ ч салахгүй гээд амалчихъя.

Жонгүг: миний юура

==================

2018.09.05
LOS ANGELES, USA
2018.09.06
LOS ANGELES, USA
2018.09.08
LOS ANGELES, USA

Өнөөдөр Лос анжэлэсд тоглолт хийх сүүлийн өдөр. Өнгөрсөн гурван өдөр үнэхээр их зүйл мэдэж авсан. Жонгүг бид 2 тусдаа өрөөнд байгаа. Нэгэнт л менежэр ах илүү өрөө гээд захиалчихсан болохоор тэр нь ч дээр байсан юм.

Би энэ хугацаанд тоглолт хэрхэн яаж үргэлжилдгийг, арын ажилчид юу хийдэг, тайзнаас бууж ирэхэд нь юу хийж хувцасыг нь яаж өмсүүлэх талаар ч гэсэн сурж мэдсэн. Мөн жонгүгийг маш сайн асарсан. Тэгэхгүй бол жонгүгд ч тэр үнэхээр хэцүү байдаг. Тасралтгүй 3,4 цаг дуу дуулж бүжиглэж хичээнэ гэдэг хүнд зүйл. Би энийг бусад аидолуудтай ажилж байхдаа мэдэж авсан ч BTS ийг бүр илүү хүч гаргаж өөрсдийгөө ядраадгийг харсан юм.Тэд зүгээр нэг бүжиглэх биш тайзний доор байгаа биднийг чичэртэл бүжгэлдэг бүр тоглолтийн турш тасралтгүй бүх хүчээ гаргадаг. Жонгүг, жимин гээд бүгдээрээ л хана багана түшиж амьсгаа нь давхцаж тайзнаас буугаад л газарт унаж нэг сав усийг тэр дороо ууж дуусгаж байгааг харах үнэхээр хэцүү байсан.

Тоглолт эхэлэх дөхөөд стадиум тэр чигээрээ шуугилдаж байгаа арми нараар дүүрчихлээ. Яг одоо тэд дээш гарах тавцан дээр гарж зогсоод чихэвчээ шалгаж микрофоноо барина.

Намжүүн: заа бүгд гараа тавиарай

Тэхён: okey өнөөдөр энд тоглолтоо хийх сүүлийн өдөр тиймээс хамаг чадлаараа хичээцгээе

𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴 - ✔️Where stories live. Discover now