"Тиймээ зүгээр."энэнээс хойш би юу ч дугараагүй юм. Ангид орж ирэхэд Жимин Хусог хоёр их л жаргалтай юм ярилцаж байлаа. Суёон тэр өдрөөс хойш хичээлдээ огт ирэхгүй байгаа болохоор тэр хоёр хамт сууж байгаа. Суудалдаа очиж суугаад үдийн цайны цаг хүртэл хэнтэй ч юу ч яриагүй. Чанёол Сэүн Жунин гурав юм ярьж байсан ч би хариу өгөлгүй ширээ дэрлэн хэвтсээр. Тэр 3тай цайны газар луу явж байхад утсанд мэссэж ирэхэд нь аваад уншвал энэ ээжээс байлаа.
"Миний охион багшаасаа чөлөө аваад гараад их ээж нь сургуулийнх нь үүдэнд хүлээж байя."
Нөгөө гуравтаа чөлөө авахаар болсоноо хэлээд цааш багшийн өрөө явж чөлөө авчихаад ангиасаа цүнхээ аваад гарлаа. Ангиас гарч яваад Ах,Жундэ хоёртой таарахад ах"Хайчих гэж байгаа юм."
"Нэг тийшээ явах хэрэгтэй байна."
Ах"Хаашаа."
"Өө ядаргаа вэ найз бандитайгаа уулзая."гэсээр хажуугаар нь гарахад цаад талд нь Юнги Согжин Намжүүн гурав зогсож байлаа. Тийм шүүдээ тэд нэг анги. Тэдний хажуугаар ч бас зөрж явлаа. Гадаа гарч ирэхэд ээж машинтайгаа хүлээгээд зогсож байв. Ээжийн хажууд урд суудал дээр суугаад бүсээ зүүнгээ"Ээжээ хичээл тараад яваж болохгүй байсан юм уу?"
"Харин цаг үлдээгүй болохоор л."гэсээр бид тэндээс хөдөллөө. Бид ч зорьсон газраа ирээд дотогш ороход энд тэндгүй л баян айлын эзэгтэй нар алхална. Ээж бид хоёр явсаар сувинеруудын урд ирж зогслоо. Би ч нээх бэлэг сонгож чадахгүй учир зүгээр л ээжийг харж зогсоно. Ээж нэг сувинер аваад "Энэ ямар байна."
"Хөөрхөн юм байна аа."
Худалдагч ирээд "Энэ сувинер нь мөнхийн хайр нөхөрлөлийг бэлэгддэг юм. Ээж "Болж байна энийг авъя."
Худалдагч"За боогоод өгье."гэсээр цаашаа явлаа. Шал утгагүй юм. Мөнхийн хайр,нөхөрлөлийг бэлэгддэг ч гэх шиг.
Тэндээс гараад хувцасны дэлгүүр орлоо. Ээж хажууд юм ярьсаар явах бол би чимээгүй л даган явна. Зүгээр л нэг тийм сонин өдөр байна. Эсвэл тэдний надгүй жаргалтай байгааг хараад би баярлахгүй байгаа юм болов уу.
Ээж бид хоёр үсчин орчихоод гэртэй ирэхэд Аав ах хоёр явахад бэлэн болчихсон сууж байлаа. Өдөржингөө ээжийг дагаж тэнээд хөл өвдөж байхад гэртэй орж ирээд буйдан дээр сууж ч амжаагүй байхад Аав"За хөдөлцгөөе."
Биднийг уулзах газраа ирэхэд тэд ч бас ээж аавтайгаа ирсэн байгаа харагдана. Тэд их сайхан харагдаж байна. Би бас л тэднээс сүүлд ирчихлээ. Тэдэнтэй мэдлэчихээд бүгд суудалдаа суугаад юм ярилцана. Аавууд нэг газар ээжүүд нэг газар бид дунд нь зүгээр л чимээгүй сууна. Намжүүний аав"Та нар чинь яагаад чимээгүй суугаад байгаа билээ."
Тэхёний аав"Харин тийм ирсэнээсээ хойш юу ч ярьсангүй. Маргалдсан юмуу."
Тэднийг юм хэлэхээс өмнө би"Үгүй ээ муудалцаагүй та нарын дэргэд байгаа болохоор чөлөөтэй ярьж чадахгүй байгаа байх."
Жонгүгийн аав"Санаа зоволтгүй ярилцдаа. Та нар танилцсан юмуу." гэсээр Сухо ах болон тэдэн рүү харахад ах"Өө нээрээ танилцаагүйюм байна танилцая намайг Сухо гэдэг."
Тэд ээлж дараалан "Жимин, Хусог, Тэхён, Намжүүн, Согжин, Юнги, Жонгүг гээд танилцаж дуусахад ээж "Миний охион Жиминдээ бэлгийг нь өгөөч."
"Өө нээрээ тийм. Төрсөн өдрийн мэнд." Гээд бэлгээ урд нь тавилаа. Эцэг эхчүүд биднийг хараад байсан тул аргагүй эрхэнд Жиминийг тэврээд "Найздаа хайртай шүү." гэхэд Жимин намайг зөрүүлж тэврээд "Баярлалаа." Тэр хүзүүнд минь нүүрээ наагаад яг л явуулахгүй гэсэн шиг үнэхээр чанга тэвэрч байлаа. Арай гэж Жиминээс салаад буцаад суудалдаа суухад Жиминий аав"Манай Ёэжин ч үнэхээр том болжээ. Бидний ямар азтай нь Еэжинийг бэрээ болгох бол."
_________________________________________
ТА НАРТ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД НОЙРОО ХАСАН БАЙЖ БИЧЛЭЭ ШҮҮ. ВОТЭ-ОО ДАРААРАЙ ХАЙРУУД. ТЭГЭЭД САЙХАН АМРААРАЙ.
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
УУЧЛААРАЙ АХАХ😂
YOU ARE READING
🏫Ахлах сургууль🏫
Fantasy~Чамд эрэгтэй найз байгаа юу?~ ~Надад чиний бодсоноос их бий~
