Бэлтгэлийн өрөөний толь цантсан үзэгдэх агаад наахан үзэгдэх мишокыг тасралтгүй цохих залуу сая нэг хаалга дуугарахад зогсон хөлсөө арчсаар эргэн харав.
- Энэ өрөө аймшигтай үнэртэж байна. Ууртай фермон чинь намайг алахнээ.
Цэнхэр үстэй залуу өрөөнд орж ирэх даруйдаа ханцуйгаараа хамраа таглан хөмсөг зангидах бөгөөд чих болон хүзүү нь улайж буй нь түүнийг өрөө дүүрэн тархсан хүчтэй фермон өдөөж басхүү эзэрхийлж буйг илтгэнэ.
- Миний ол гэсэн мэдээллийг олсон уу?
Хар үс нь нүдийг нь далдлах залуу ус шиг урсах хөлсөө ч үл тоон бариу майкаа сэвэнгээ түүнээс асууна.
- Тэр новш их л мэргэжлийн бололтой. Арай л гэж хархны нүхийг нь олсон шүү.
Залуу юу ч хэлэлгүй гараас нь хавтастай мэдээллийг аван нээн хараад удалгүй нүүрэнд нь аймшигтай ёжилсон инээмсэглэл тодорлоо.
- Харин одоо шагналаа авч болно биз дээ?
Гарныхаа боолтыг тайлах зууртаа хар үстийн уруулны булан өргөгдөн түүн рүү харахад өрөөг анхилам хэрнээ хүчтэй фермоны үнэр бүрхэн авсанаар цэнхэр үст залуу өөрийн хоолойг боогдох мэт хүчтэй даралтыг мэдэрч тэр даруй сөхрөн унав.
- Өгзгөө өргөөд бэлтгэл дуустал дуулгавартай хүлээж чадвал шааж өгч болох л юм.
Хэдийнээ байдгаараа улайчихсан хүндээр амьсгаадах залуу түүнд яг л удирдуулж байна уу гэлтэй түүн рүү тэмүүлнэ.
-----------------------------------------------------
Шаргал үсээ саравчтай малгайгаар халхалсан ч царайлаг төрхийг нь нууж үл чадах бөгөөд, бариу цайвар цамц нь сайхан цээжийг нь харамгүй үзүүлж, уранхай хар жийнстэй хослуулан урт хар ногоон хүрэм өмссөн нь улам л догь харагдуулж гудамжинд зөрөх омега бүхэн тэсэлгүй эргэн харна. Түүний ойр хавьд тархах борооны дараах чийглэг ойн үнэр нь хэн бүхний сэтгэлийг татах аж.
Залууд энэ бүхэн огтоос хамааралгүй бололтой хэнэггүйхэн алхсаар тортой хүнсээ барин модон чихэр хүлхэн алхана. Тэр явсаар хүн амьдардаг гэж хэн ч таахгүй хэдий ч тэр чигтээ харуул хамгаалалтаар дүүрсэн өндөр зэрэглэлийн оффис барилга руу арын хаалгыг түлхүүрдэн онгойлгоод яван оров. Хэний ч ирдэггүй аваарын шатаар доош бууж машины зогсоол байдаг газар доорх давхруудад хүрэхэд цор ганц хаалга угтлаа. Түүнийг хурууны хээ болон хоолойны өнгөө шалгуулан гэртээ ороход олон өрөө байр угтах бөгөөд энэ нь түүнийг бусдаас нуугдахдаа хэр гарамгай болохыг илтгэх шиг. Шаргал үст хүрмээ тайлан буйдан руу шидээд гал тогоонд орон авч ирсэн хүнсээ гарган хоол хийхээр бэлдэв. Цамцныхаа ханцуйг шуухад цайвар арьстай шүрмэслэг гарных нь судас товойн үзэгдэх нь түүнийг улам л халуухан харагдуулна.
- Хөөх чамайг хоол хийж чаддаг гэж бодсонгүй.
Гэнэтийн хоолойнд самгардсандаа гараа эсгэж орхисон ч тоолгүй дуу гарсан зүгт ширүүн харвал төсөөлөөгүй хүн нь инээмсэглэн зогсож байв.
- Тэ-гийн хэлсэн шиг хархны нүх биш харин ч тансаг орон сууц байна гээч.
Шаргал үст чимээгүйхнээр түүнийг харах бөгөөд өөрт ойртон ирэхийг ажин харцаа үл салгана.
- Наад харц чинь намайг айлгах нь байна. Удаан уулзаагүй хайртыгаа ингэж угтдаг хэрэг үү?
- Би чиний хайрт биш.
Удаан хугацааны дараа сая нэг ам нээсэн ч түүний үл тоомсорлосон хоолой, хэвийн төрх огтоос арилсангүй.
- Намайг санаагүй хэрэг үү?
Ягаан үсээ хойш илэн, хурц нүдээрээ цоо ширтэж, бомбогор уруулаа хазлан хэлэх төрх нь гайхалтай дур булаам бөгөөд яг одоо өрөөг дүүргэх анхилам фермон нь шаргал үстийг хүндээр амьсгаадахад хүргэнэ.
- Би лав чамайг санасан.
Ягаан үст залуу түүний исгэсэн хурууг амандаа хийн сорох мөчид шар үст чичрэн байх өвдөгөө арайхийн тогтоож баруун гараараа тавилга түшин зогсохыг хичээнэ. Гэсэн ч бүхнийг эзэрхийлэх мэт хүчтэй фермон, дур булаам залуу, мөн хуруунд мэдрэгдэх зөөлхөн халуун хэлнээс үүдэн бие нь хэдийнээ хяналтаас гарчих нь тэр.
- Санасан болохоор л чамайгаа олоод ирлээ. Хэдий чи намайг шорон руу түлхсэн ч гэсэн...
Тэр хэдийн өмнө нь сөхрөн суусан залуугийн үснээс татан дээш өндийлгөөд хүйтэн харцаараа төөнөн түүний замбараагүйтсэн шаргал үс, улайсан хацар, талимаарсан нүд, хагас ангайсан чийглэг уруулыг нэг нэгэнгүй ажиглана.
VOCÊ ESTÁ LENDO
Kitty Gang [completed]
FanficMongolian fanfiction/ There is no English version. This is the original fiction itself!!! Монгол хэл дээр бичигдсэн эх зохиол бөгөөд Eng version байхгүй болно. Kitty Gang Jimin X Agust D Suga
![Kitty Gang [completed]](https://img.wattpad.com/cover/225380424-64-k19943.jpg)