4. Жаслин

Beginne am Anfang
                                    

"Надад туслаач! Бяцхан үрийг минь авраач, гуйя!" Ирвэс Хэригээс чин сэтгэлээсээ гуйн залбирна.

Хэри юу хэлж байгааг нь ойлгохгүй байгаа боловч түүнийг харахад төрөхийг оролдож байгаа гэдэг нь илт мэдэгдэж байлаа.

"Туслаач. Гуйя!" Ирвэс эмэгтэй хэлж байхдаа хүндээр амьсгаадан аахилна.

Хэри зөн совингоороо ирвэс эмэгтэй рүү дөхөж очоод хоёр хөлнийх нь хоорондхыг харав. Жижиг толгой гарч ирж байх нь тэр.

"Өө, н*вш" Хэми сандарч тэвдсээр уулга алдан хараал зүхэв.

Тэр бушуухан цүнхнээсээ анхны тусламжийн хэрэгсэл, цэвэр хөнжил, болон усаа гаргаж ирэв. Хэрид энэ ирвэсийг таних эсэх нь огт хамаагүй, хамгийн гол нь эх болон хүүхдийг эсэн мэнд төрүүлж, амийг нь аврах л чухал.

Ирвэс эмэгтэй дүлж байхдаа амь тэмцэн орилох аж. Тэр эрчимтэй дүлсээр чих болон сүүлтэй бяцхан хүүхэд гарч ирэв. Хэри нэн даруй хүүхдийг эх барин аваад хүйн утсыг нь огтлон зузаан даавуугаар бооход өнөөх ирвэс эмэгтэй дахин дүлж эхлэв. Хэри өөр нэгэн хүүхдийг тэврээд хүйн ​​утсыг нь огтлоод ахин даавуугаар боож өгөв. Ирвэс эмэгтэй усан хулгана болтлоо хөлөрсөн байх ба аажмаар хүндхэн амьсгаа нь жигдрэх аж.

"Хүүхдийг минь сайн халамжилж яваарай, гуйя!" Ирвэс эмэгтэй аймшигтай өвдөлтийн дунд арайхийн Хэригээс гуйж байлаа.

Хэри уйлж буй хүн шиг ​​ирвэс нялх хоёр хүүхдийг хараад дараа нь харцаа эх рүү нь чиглүүлэв. Тэр эмэгтэй ирвэсийн бувтнахыг ойлгохгүй ч түргэн хөдөлж эхэллээ. Хэри ээжид нь анхны тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгээ ойлгож байлаа.

Тэр хоёр нялх хүүхдийг эхийнх нь дэргэд тавиад эмэгтэй ирвэсд яаралтай тусламж үзүүлэхийг хичээнэ. Ирвэсийн алдсан усыг нөхөх шингэн залгаад өвдөлтийг нь намдаахын тулд шуудхан унтуулах тариа тарилаа. Тэр гол бэртэл болох хүзүүний шархыг нь оёж эхлэв. Энэ шарх бага зэрэг гүнзгий боловч түүний дэвшилтэт багаж хэрэгслийн тусламжтайгаар нягт нямбай оёж, мөн цус алдалтыг зогсоох аж. Хэри ирвэс эмэгтэйн хүзүүг цэвэр самбай даавуугаар боогоод өөр жижиг шархнуудыг нь анагаасны дараа хоёр нялх хүүхдийг цэвэрлэж эхлэв. Хоёр гүем уйлж байсан тул тэр юу хийхээ мэдэхгүй байв. Ээж нь хүнд шархадсан болохоор сүү өгч чадахгүй шүү дээ.

Хэри тэвдэн хөлрөх үедээ ойр орчимд нь хүнгэнэн харжигнах дуу гарч байгааг сонсов. Тэр ирвэсийг ийн хүнгэнэн ханиа дуудаг болохыг мэддэг. Тэгээд бушуухан зузаан даавуундаа ороосон хоёр гүемийг эхийнх нь хажууд үлдээв. Явахаасаа өмнө тэрээр эмэгтэй ирвэсийг ямар нэгэн халдвар авуулахгүй байхын тулд нянгийн эсрэг тариу тарилаа. Хэри зугтаж амжихгүй тул үүргэвчээ аван буцаад өнөөх мод руугаа авирах нь тэр.

Түүний ирвэс эмэгтэйд үзүүлсэн эмчилгээ хэрхэн үр дүнгээ өгөхийг сайн мэдэхгүй ч Хэри ямар ч байсан чадах чинээгээрээ анхны тусламжийг хичээж үзүүлсэн.

Сүрлэг шигүү өндөр өвсний дундаас нэгэн том ирвэс гарч ирээд өнөөх эмэгтэйг хармагцаа эрэгтэй болж хувирах нь тэр. Түүний араас ахин дөрвөн ирвэс гарч ирж мөн бүгд эрэгтэй болж хувирав. Түрүүлж ирсэн залуу эр эмэгтэйгээ хараад алгуур түүн рүү ойртох аж. Хэри тэрхүү залуугийн сэтгэлийн түгшүүрийг харж чадаж байлаа.

Модон дээр зогсох Хэри таван биерхүү эрчүүдийг харан хар хөлс нь цувах аж. Тэд бүгд өндөр, бат бөх цайз мэт л харагдана. Хэри хэчнээн сайн тулалддаг байлаа ч тэдгээр эрчүүдийг дийлж чадна гэж зүүдэлж, мөрөөдөөд ч хэрэггүй.

"Аврора" Ирвэс эмэгтэй рүү ойртох залуугийн хоолой чичрэн цочирдсон сонсогдоно. Түүний эхнэр хүнд шархадсан тул маш их санаа зовж байлаа. Тэр хуруугаа эхнэрийнхээ хамар дээр нь тавиад зөөлөн илэн тайвшруулахыг хичээв. Үлдсэн хүмүүс чимээгүй зогсож байлаа. Хоёр нялх хүүхэд уйлж эхлэхэд бүгд сандрах ч ард зогсох залуусаас цэнхэр үстэй том эр урагш алхан тэднийг тэвэрч аваад гар дээрээ зөөл сэгсрэн бүүвэйлэв .

"Чшш, бяцхануудаа ээж чинь зүгээр. Минхёг, бид явах хэрэгтэй!" хэмээн цэнхэр үстэй залуу эмэгтэйн дэргэд өвдөг сөгдөн сууж байгаа эрд хандан хэлэв. Минхёг толгой дохин зөвшөөрч буйгаа илэрхийлнэ. Түүний эхнэр шархадсан сул дорой, ялангуяа бар тэднийг харж байгаа бол энд удаан байх нь эрсдэлтэй. Тэр эмэгтэйгээ гар дээрээ болгоомжтой өргөөд тэд бүгд энэхүү газрыг орхин явав.

Хэри болсон бүх зүйлийг ажигласаар хэсэг хугацаанд гарч ирээгүй. Тэр тэдний юу хэлж байгааг ойлгоогүй ч, саяны залуус ирвэс эмэгтэйн гэр бүл гэдэг нь ойлгомжтой байна. Хэри хэдэн минутын дараа модноос бууж, урхиа нуусан газар луугаа алхав. Түүнийг очиход урхинд дөрвөн том хэмжээний туулай байсан учир Хэри ихэд аз жаргалтай боллоо.

Тэр ангаа аваад агуй руу буцаад алхав. Агуйгаас зуун метрийн зайд зогсоод хувцсаа тайлж, үүргэвчнээсээ өөр хувцас гаргаж ирэн солих аж. Тэр ойролцоох орчноосоо өвс түүж, тэднийг чулуугаар цохин шүүсийг нь гаргаж ирээд биеэрээ бүхэлд нь түрхэв. Хэри тэдгээр хүн амьтдыг өөрийг нь хаана байгааг олж мэдээсэй гэж хүсэхгүй байлаа.


______________________☀️
Ирвэс архирч чаддаггүй гэдэг юм байна лээ. Гэхдээ энд хашхирлаа гэвэл хачин санагдах учир архирах гээд бичиж байгаа шүү!

"Хоёр дахь эмэгтэй дүр"Wo Geschichten leben. Entdecke jetzt