10. Зогсож байхгүй юу?

Zacznij od początku
                                    

Жонгүг: Уучлаарай менежэр ээ би Ким Юурагаар будуулж болох уу намайг их сайн буддаг надад тохирдог ажилтан байгаа юмлдаа

Менежэр: Тийм гэжүү за тэгвэл нэрийг нь солчихьё

Жонгүг: баярлалаа хён гэсээр бөхийлөө

Менежэр: ингэхэд та нар энд хэзээ орж ирэв. Би ярьж байгаад архаарсангүй хурал чинь дуусчихсан хэрэг үү? хэлэх зүйл байгаа бол ийшээ хүрээд ирээч гэсээр ярьж байсан зүйлээ таслан  үүдрүү харав. Тэд яг л загвар өмсөгчид шиг харагдаж байна.

Тэхён: үгүйдээ ахаа бид зүгээр хажууд чинь зогсож байя явцгаах уу?

Бүгд хослол өмсөж гараа өмдний кармандаа хийж хөнгөн будалт хийлгэн дэгжин болчихож. Ганц намжүүн л байхгүй байна. Ар араасаа хүмүүсийн хажуугаар зөрөн алхаж байгаа нь үнэхээр сүрдмээр харагдана. Бусдаас маш онцгой харагдах залуусын бие нь ч тэр царай нь ч тэр үнэхээр бурхадын бүтээл.

Тэд энгэр дээр гарж зогсон ажилчдыг тойруулан ажиглаж байлаа. Гэнэт жонгүг менежэртэй ярьсныхаа дараа микэрфон аваад: Бүгдээрээ сонссон байх loveyourself аялан тоглолт маань үргэлжилж илүү хичээн ажиллаж дахин нэг том даваа туулхыг. Би намжүүн ахын өмнөөс ярьж байгаа юм. Тэр захиралтай ярилцаад үлдсэн. Юуны өмнө энэ аялалын үеэр бүгд л ядарж гэр бүлээ санаж өвдөдгийг мэднэ ах нар болон би ч ялгаагүй 6 жил гэр бүлээсээ хол байсан болохоор санаж байна. Тиймээс бүгд адилхан гэж бодоод нэг нэгнийгээ ойлгож тусалж дэмжиж эрүүл байгаасай гэж хүсье. Бас нэмж хэлэх зүйл гэвэл ким юура гэх охинд туслаж байгаарай. Их мундаг ажилтан байгаа юм. Бүгдэнд нь амжилт хүсье хичээж ажлаарай гэлээ.

Хэлж дуусахад нь намайг таньдаг ажилчид бүгд хайн эргэн тойрноо харж зарим нь надруу "нээрэн үү?"гэсэн харцаар харна. Энэ Жонгүгийг яах вэ хурал дуусаагүй байсан ч гарах хэрэгтэй. Суудлаасаа босон цүнхээрээ нүүрээ халхлаад гарах хаалга руу зүглэлээ.

Жонгүг: Ким юура та наанаа зогсож байхгүй юу? би таньлуу яг очих гэж байлаа

Жонгүг бүх хүмүүсийг сонсохоор чанга орилчихлоо бүр танхим дүүрэн шүү!! Би л нэг бангтаны гол хоолой гэсэн шиг чарлаад их юмаараа гайхуулж гэнэдээ.

Цүнхээ доошоо буулгаад үнэхээр сүнсгүй юм шиг царай гарган зогслоо. Ажилчид жонгүгийн кармандаа гараа хийн тэрний алхаж буй гуталны чимээг нь сонсонгоо дагуулж харна. Тайзан дээр алхаж байгаа юм шиг л удаанаар маш чамин алхаж миний урд ирээд инээлээ. Болдог бол өшиглөөд хаячих юмсан даан ч хайртай юмдаа.

Эмэгтэй, эрэгтэй гэлтгүй бүх хүмүүс ам амандаа
"жон жонгүг инээчихлээ гэж үү"

" вахх ажилд орсноосоо хойш анх удаа бичлэг хийгээгүй байхад инээж байгааг нь харж байна"

"Хамт бүжиг бэлддэг ч энэ хүүхэнийг ирж байгааг хараагүй юм байна. Үеэрхдэггүй бололтой найзууд юм болов уу?"

" энэ бүсгүй яг хэн болчихоод жонгүг өөдөөс нь инээгээд байгаа юм бол"

" инээж байгаа нь хөөрхөн юм аа"

" сонин хүүхэн бэ" гэх мэтээр шивнэлдэнэ.

Жонгүг: яасан бэ хамт гарахгүй юм уу? миний харсанаар чи танхимаас гарах гэж л байсандаа явъя гэсээр гарнаас минь атгаад гарах хаалга руу явлаа. Ажилчидын нүд нь орой дээрээ гарах шахам бид 2 ийг дагуулж харна.

Доод давхарлуу шатаар бууж байхад нь би гараа татаж аваад: чи чинь мангар юм уу?? яаж байгаа юм ажилчид одоо юу гэж бодох юм захирал намайг ажлаас халчихвал яана. Бүр шүүхэд өгчихвөл яах болж байна аа. Юу бодож байдаг хүн бэ чи!! Шууд дагуула....

Жонгүг үнсэж байгаа уруулаа салгаад хацраас минь чимхчихлээ.

Жонгүг: Ингээд уурлаж байхдаа хүртэл хөөрхөн байх юм аа. Дээрээс нь та гуай уурлаж байхдаа ч гэсэн чи биш та гэж байвал яаж байна. Дуртай үедээ та та гээд дүргүй үедээ чи гээд байдаг юм уу? Чамаас би 2 ах хүн гэдгийг мартаж болохгүй хэдий найз залуу чинь ч гэсэн чи гээд байвал би уурлана шүү

Би найз залуу гэдэг үгийг сонсоод шууд л ичэж орхив. Нэг хацраа дараад зогсож байтал жонгүг миний үсийг илэн: аягүүү миний юура ичэхдээ хүртэл эгдүүтэй харагдаж байна шүү. Санаа зовох хэрэггүй ах нарт зөвөөр тайлбарлаад хэлчихнэ.

Юура: юу вэ? та найзлаад хэр удсан гээд минийх гэж хүртэл дуудад байгаа юм

Жонгүг: Өчигдөр миний найз охин болчихсон байхаа. Би маш зөв хэлсэн. Минийх минийх гээд шатан дээр орилоод эхлэв. Би ч гялс амийг нь дарж аваад амьсгаа гаргалаа.

Юура: заа ойлголоо таных одоо чимээгүй бай

Жонгүг: тэвэрмээр байна

Би яг л аавдаа эрхэлж буй бяцхан охин шиг ичэнгүйрэн удаанаар ойртож энгэрт нь наалдлаа. Юун уурлаж байсан хүн эгдүүтэй хоолойг нь сонсоод мартаж орхиж. Тэр намайг тэврэнгээ үсийг минь үнсэж илэн чангаас чанга тэврэнэ.

Жонгүг: Тайвширчихлаа. Үнэхээр сайхан байна. Чамайг ингээд үргэлж тэвэрмээр байна

Жонгүгийг нуруугаар нь гараа оруулж зөрүүлэн тэврээд: би ч гэсэн таныг ингэж тэвэрхийг маш их бүр маш их хүсдэг байсан. Дахиад нэг хүсэл минь биелчихлээ

Жонгүг: одооноос байнга ингээд тэвэрж байна гэж амлая гээд тэврэлтээ улам чангалан хүзүүнд минь нүүрээ шигтэгнэ.



Ойрд манай хоёрын романчиклаж байгаа талаар л ороод байна

Vote🦋

𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴 - ✔️Opowieści tętniące życiem. Odkryj je teraz