two

3.6K 252 4
                                    

"Тэхён яагаад халуун шөл асгаж байгаа юм?Энэ хэрээс хэтэрсэн асуудал болж байна шүү!Дахиад нэг л удаа иймэрхүү хөгийн зан гаргавал би чамд ахын хувиар сургаж өгөх болно шүү!"Жин хён хөмсөг зангидсаар чанга гэгч орилсоор хаалга саван дээврээс буулаа.Тэр яг л сарын тэмдэг нь ирчихсэн охин шиг л аашлаж байна.Цагтаа адилхан зүйл хийдэг байсан байж ...

Толгойд минь хачин уур хүрмээр бодол эргэлдэж дотор минь шатах ч би аль болох тайван байхыг оролдох аж.Энэ үнэхээр шарыг минь хөдөлгөөд байна.

"Хён яагаад уурлаад байгаа юм?"Жонгүүк нуруун дээр минь цохисоор шоолонгуй инээж байхад дотор минь улам л халуу шатсаар тэсэлгүй түүний гарыг саван холдуулав.Үргэлж л өдөж байх юм.

"Юу гээч би гэрлүүгээ явлаа."

"Чи дахиад хичээлээ таслах гээд байгаа юм уу?"

"Баяртай!"Би гараа далласаар тэднийг орхин дээврээс буув.Тэр охиноос болж хамаг уур хүрээд хичээлдээ суух ч хүсэл алга.

Тэгээд би бодож эхлэв.Хариугаа авах чинь шударга ёсны зүйл...Хоромын дотор нүүрэнд минь ёжтой инээмсэглэл тодорсоор саяхан л буцалж байсан сэтгэл санаа тэнгэрт тулан тархинд минь ирэх санааг боловсруулж байлаа.

"Байна уу?Юнги хён орой долоон цагт нөгөө газраа уулзацгаая.Шинэ тоглоомны санаа ороод ирчихлээ!"
       
                                ***

"Анна чи мэдэж байсан байж намайг тэр ширээн дээр суулгалаа гэж үү!"Би бараг л тэрэнлүү хашигчиж байв.Өнөөдөр зүгээр л амьдралын минь хамгийн хөгийн өдөр байх.Бүх сурагчдын өмнө уйлж бас алгадуулах?Гайхалтай Тиймээ би энэ сургуулиас одоо ч хамаагүй шилжчихмээр байна.Хаа сайгүй дооголж инээх сурагчид надад тийм ч таатай санагдахгүй байна шүү.

Анна айсандаа болоод хоёр нүд нь бараг л гарч ирэх гэж байгаа мэт томорч тэр хэвийн бус харагдаж байлаа.Тэр надаас айгаад байгаа хэрэг үү?

"У-уучлаарай б-би зүгээр л анхааралд нь өртөхийг хүссэн юм"
Дотор минь гал дүрэлзэн асаж, саяхан л хүнээс зугтааж буй мэт хурдан алхаагаа зогсоон түүн лүү харав.Өөдгүй найз гэж түүнийг хэлэх байх.Гомдмоор юм...

" Чи хэнээс ч илүү намайг тэдэнд дургүйг мэддэг байсан Анна.Энэ удаа чи хараал идсэн хувиа хичээсэн зан гаргалаа!"би тэрэн лүү орилсоор сургуулиас гаран явлаа.Үнэхээр энэ охинг ойлгохгүй юм.Тэр намайг бодож болох байсан.Түүний хамгийн сайн найз нь тэр залуусаас харшилтай байхад намайг бүр үүрэнд нь оруулж л байдаг.

¤Libena¤IkthI/Completed/Where stories live. Discover now