02. Согтуу Жонгүг...

Start from the beginning
                                    

Энэ нэрийг хаана сонслоо?

Нэг л танил нэр байсан ч би элдэв юм бодолгүй хаалгыг хэд тогшоод дотогш орлоо.

"Сайн байна уу? Би.... Юнги убба?"

"Яа! Кан Сэра..."

Тэр инээд алдаад сандалнаасаа босон гараа дэлгэсээр намайг тэврэв.

Их сургуулийн дээд дамжааны ах байна шүү дээ...

Яаж Юнги ахыг мартаж чадав аа?

Уулзаагүй их удчихаж... Гэхдээ түүнд өөрчлөгдсөн юм огтхон ч алга.

"Хөөх яг хэвэндээ байна шүү~~"

Түүнийг инээмсэглэсээр намайг суухыг дохиход би хэлснээр нь өрөөнд нь байх буйдан шиг тухлаг сандал дээр суулаа.

"Шинэ ажилчдын анкет дунд чиний нэр байхаар нь шууд л дуудуултал үнэхээр чи мөн байна... Кан Сэра энэ салбарт дахиад ирж байгаа юм байна даа~~"

Түүний дулаахан инээмсэглэл намайг ч бас инээхэд хүргэж, нарийн бичиг эмэгтэй бидэнд кофе оруулж ирснээр бид зарим зүйлсийн тухай яриагаа эхлүүлэв.

     Юнги ах өмнө нь ч надад байнга тусалж, үргэлж дэмжсээр ирдэг байсан. Их сайхан сэтгэлтэй хүн...

Одоо ч хэвээрээ байна. Дэгжин хослол түүнд гайхалтай зохиж, инээхдээ дэндүү дур булаам харагдах аж.

'"Ингэхэд Жонгүг та хоёр ямархуу байна даа? Намайг 3-р дамжаанд байхад л хуримаа хийчихсэн санагдаж байна... Жонгүг золиг дандаа чамайг надтай харддаг байж билээ."

Тэр инээд алдсаар ярихад би чимээгүйхэн доош харлаа.

"Бид салчихсан."

Хариултанд минь Юнги ах их гайхаж байгаа бололтой юм хэлэлгүй хэсэг сууснаа ажлын тухай ярьж эхлэв.

Мэдээж гайхах нь ойлгомжтой шүү дээ... Бид их сургуульд хамт сурдаг байсан болохоор...

     Бидэнтэй хамт сурч байсан их сургуулийн хүүхдүүд бидний үерхэл, гэрлэлт гээд бүгдийг нь мэднэ.

***

     Юнги ахтай удаан ярилцсаны эцэст би нөгөөдрөөс ажилдаа орохоор болов. Тэр миний чадвар болоод намайг сайн мэддэг учраас элдэв зүйлс асууж шалгаасангүй.

     Дадал болсон ёсоор Сүбиний цэцэрлэг рүү явбал цэцэрлэгийн урд танил машин зогсож байх нь тэр.

Дахиад л...

Яах гэж ирдэг байна аа?

     Би санаа алдсаар цэцэрлэгийн хаалгаар орох гэтэл урдаас Жонгүг, Сүбин хоёр гараад ирлээ.

HUSBAND ||JJK [Completed]Where stories live. Discover now