01. Дуудлага...

9.1K 783 29
                                    

"Надаас мөнгө ав. Битгий ингээд бай..."

     Жонгүг хүйтэн харцаа төөнүүлсээр цагийн ажил хийдэг жижигхэн цайны газарт минь зогсоно.

"Бидэнд чиний мөнгө хэрэггүй болохоор энд ирэхээ боль."

     Би түүн рүү хальт харсан болоод эргэх гэтэл тэр гараас минь татлаа.

"Чамд биш Сүбинд өгч байна гэж бодоод авчих..."

Надад биш, Сүбинд гэнэ ээ?

Тэр ядаж л хүүхдийнхээ нэрийг мэддэг юм байна.

Баярламаар санагдчихлаа.

     Түүнийг надад дугтуйтай зүйл атгуулахад би авалгүй буцаагаад халаасанд нь хийв.

"Юу гээч? Сүбиний нэрийг санаж байгаад баярлалаа. Гэхдээ би чамаас дахиад юу ч авмааргүй байна."

     Үл ялиг инээмсэглэчхээд түүнийг орхин явахад тэр юу ч хэлсэнгүй.

Түүнд хэлэх ч эрх байхгүй биз...

***

     Цагийн ажлаа дуусгачхаад гэрийн зүг алхахад гадаа бороо орж байлаа. Шүхэр байхгүй ч гэсэн би зүгээр л алхахыг илүүд үзэв.

     Яагаад бүх зүйл ийм хэцүү болчхов?

     Яагаад тэр намайг хайрлахаа больчихсон юм бол?

     Би юуг буруу хийчхэв?

     Нулимс минь дахиад л урсахад би санаа алдсаар цагаа харвал Сүбиний цэцэрлэг тарах дөхчихсөн байлаа.

     Шууд цэцэрлэг рүү нь явахаар шийдэн гарцан дээр зогсохдоо эргэн тойрноо ажиглана. Гудамжинд бараг л хүн байсангүй.

Өмнө нь яг энэ гарцан дээр Жонгүгтай танилцаж байсан юм байна.

     Гунигтай ч гэсэн тэр үе өөрийн мэдэлгүй тархинд минь зурайж, тухай мөчийн мэдрэмж биеийг минь бүрхэнэ. Сургуулийн дүрэмт хувцас нь жигтэйхэн зохисон, өндөр, царайлаг сурагч дугуйгаараа намайг мөргөж байсан юм.

Зүрхэнд минь сая, сая цэцэг дэлбээлэх шиг санагдаж билээ.

     Тэр үед дугуйнд мөргүүлээд аймшигтай өвдөж байсан ч энэ үеийн хажууд зүгээр л жижиг зүйл байж дээ...

***

"Сүбин-а... Өнөөдөр сайн байсан биз дээ?"

     Гурван настай Сүбин инээд алдсаар гүйж ирэхэд би түүнийг тэвэрлээ.

"Мэдээж сайн байсан. Ээж ээ... Та яагаад норчихсон юм? Бас нүд чинь улайчхаж..."

HUSBAND ||JJK [Completed]Where stories live. Discover now