Хөрш [Baekhyun]

2.4K 252 15
                                    

Өглөө ажилдаа явахаар гартал хажуу хаалганд айл нүүж ирж байгаа бололтой нүүлгэлтийн компаний ажилчид юм зөөж байгаа харагдлаа. Ажлаасаа хоцрох гээд үнэхээр их яарч байсан болохоор тэдний хажуугаар зөрөн гүйлээ.

Гэтэл гадаа хаалганы хажуухан талд нэг хүнтэй мөргөлдөн газар саваад уначихлаа. Нуруу өгзөг тэр чигтээ өвчин орж үнэхээр их өвдсөнийг ч хэлэх үү нүдэнд нулимс цийлгэнээд л ирлээ.

Нөгөө хүн "яана аа зүгээр үү? үнэхээр уучлаарай" хэмээн уулга алдсаар намайг татаж босгов.

Саравчтай малгайтай, маск зүүчихсэн болохоор царай зүс нь харагдаагүй юм. Ямар ч байсан нас залуу гэмээр л залуухан эр байлаа.

Ажил руугаа яарч байсны дээр үнэхээр их өвдсөн болохоор ааш муутай байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ажил руугаа яарч байсны дээр үнэхээр их өвдсөн болохоор ааш муутай байлаа.

"зүгээр юм шиг байна уу? харахгүй байгаа юм бол шил авч зүү!" хэмээн ууртай хэлээд машиндаа суулаа.

Нөгөө залуу гайхсан янзтай "хө-" гэсээр үлдэв.

"Яачихсан өдөр вэ?" хэмээн хараасаар ажлын зүг хөдөллөө. . .

========================

Ажлын минь өдөр өмнөх шигээ л завгүй бөгөөд ийш тийш гүйсээр өнгөрлөө. Тарах цагийг нууцхан хүлээж дахин дахин бугуйн цагаа ширтсээр эцэст нь тарах цаг болоход гэр лүүгээ байдгаараа яарлаа.

Би ер нь гэр амьтай хүн. Тиймдээ ч ямар ч нөхцөл байдалд гэр лүүгээ хамгийн их яардаг манай ажлынхан шоолоод л байдаг юм. Нялх хүүхэдтэй хүн шиг л гэр лүүгээ яардаг хэмээн шоолно. Гэвч надад хамаагүй л дээ. Миний хувьд энэ дэлхийн бүх газраас хамгийн сайхан нь миний гэр. . .

Ганц бие бүсгүйн ахуйн амьдрал тийм ч цэгцтэй биш. Бусад бүсгүйчүүд шиг гэр орны ажил, хоол унданд санаа зовохгүй. Цэвэрлэхийг хүссэн бол цэвэрлэж хүсээгүй бол тэр чигээр нь хаяна. Хоол идмээр бол хийж залхуу хүрвэл бэлэн зүйл авна. Яг л ийм хэв маягтай өнгөрдөг.

*Oneshots*Where stories live. Discover now