ХЭСЭГ 23:ЯГ Л ТАЙЗНЫ ХҮН

Start from the beginning
                                    

"Ханбин чи бидэн дээр ирэхгүй юм бол бид чам дээр ирж болно биздээ" Жинан ах нухацтай ярьна.Арай тэд YG-гаас гарах гэж байгаа юм биш биздээ...

Ханбин тэдэн рүү сонин харснаа "Үгүй ээ би зөвшөөрөхгүй шүү" гэсээр ширээнээс босно.

"Ахаа бидний гэрээ дуусах дөхөж байгаа та мэдэж байгаа биздээ.Бас бид гэрээгээ сунгахгүй гэж бодож байгаа" гэсээр Чану шийдэмгий хариулна. "За энэ талаар дараа яръя" гэсээр тэдний яриа өндөрлөн хоолоо ч идэцгээж дуусан тэд дорм луу гаа явлаа.

Би ч Ханбиныг ажлын өрөөндөө орж дуугаа бичих байх гэж бодон түүний өрөө рүү тавагтай жимс уух зүйлс барин орох гэтэл буйдан дээр зурагт үзэн сууж байсан Ханбин "Юми би өнөөдөр ажиллахгүй ээ " гэх нь тэр тэр анх удаа амрах гэж байх шиг байна түүнийг ингэж хэлэхэд нь чихэндээ ч итгэсэнгүй "яасан бэ? Би амарч болохгүй юм уу? Хоёулаа өнөөдөр чиний драмыг үзэе.Чамайг драманд тоглосон гэдгийг ч мартчихаж уучлаарай Юми муу нөхөр байгаад" гэсээр барьж байсан жимс уух зүйлээ өрөөрүүгээ авч орон бид өрөөндөө кино үзэхээр боллоо.

Тэхён, Жүхёг ах бид 3ын тоглосон драмны эхний ангийг л үзсэн Ханбин одоо 2 дахь ангийг нь үзэх гэж байна.Тэр эхний ангийг үзчихээд дараагийн анги дээр тэхён та хоёр үнсэлцэх үү хэзээ вэ гээд намайг зүгээр суулгахгүй байсан одоо тэр намбатай сууж байлаа.

2 анги дарааллаж үзсэний дараа бидний нойр хүрэн түүнд дараа үзэхийг санал болгоход тэр зөвшөөрөн бид унтахаар шийдлээ.Орондоо орон хөнжлөө нөмөрсөөр Ханбин намайг гараараа тэврэн "Юми муу нөхөр байгаад уучлаарай..." гээд тэр унтаад өглөө.Тэр яагаад үргэлж өөрийгөө буруутгадаг юм бэ? Түүнд асар их өөрийгөө зөвтгөх шалтгаан байхад нэг ч шалтгаан хэлэхгүй байнга л өөрийгөө буруутгаж байх юм.

Шөнө сэрээд хажуу тийшээгээ хартал Ханбин байсангүй.Тэр ахиад л дуугаа бичих гээд явчихсан юм байхдаа гэж бодон цаг хартал дөнгөж үүрийн 4*50 минут бид хоёр бараг 3 гэж унтсан тэр унтаагүй юм байхдаа гэж бодсоор ажлын өрөө рүү нь ортол тэнд байсангүй.

Том өрөө, гал тогоо, ОО гээд гэрийн хаана ч Ханбин байхгүй байлаа. Утсаа аван түүн лүү залгатал утас нь холбогдохгүй SNS-дээ ч алга байх нь тэр.

Сандарсандаа Жинан ах руу залган түүнийг байхгүй байгааг хэлэн гялс хувцсаа өмсөн гэрээсээ гартал гадаа нам гүм машины зогсоол дээр очон түүний машиныг хартал байрандаа байлаа. Түүнийг хаана байгааг бодон зогсож байтал Чанугаас дуудлага ирэн автал ханбин байв

Ханбины талаас:

Юмиг хажуудаа тэврээд унтах гэж хэвтсэн ч ахиад л нойр хүрсэнгүй.Юми ядарсан бололтой шууд л унтаад өгч.Хажуу шүүгээнээсээ нойрны эм аван уугаад 20 гаран минут хэвтэн унтаж чадахгүйгээ ойлгон Юмиг ганцааранг нь орхин орноосоо босч шөнийн гудмаар алхахаар шийдэв.

Хар бэлтгэлийн өмд саарал малгайтаа цамц өмсөн нүүрээ халхлалгүй ганцаараа алхана.Хэн ч байхгүй гудамж, хэн ч байхгүй зам.Алхсаар нэг мэдэхэд Аякуны дормын гадаа ирсэн байлаа.Тэднийг унтаж байгаа гэж бодтол бүх гэрлүүд асаалттай байгаа харагдана.Дотогшоо ортол тэд ч бас унталгүй буйдан дээрээ сууцгаана.

"Та нар унтаагүй юу хийж байгаан бэ??? Маргааш ахиад тоглолтой ядарч болохгүй" гэсээр үглэж эхэлтэл "Хөөе чи хар шөнөөр хэл чимээ өгөхгүй энд юу хийж байгаан эхнэр чинь чамайг хайгаад тэрүүгээр нэг юм болж байна хурдан утсаар ярь"

Юми сэрчихсэн юм байхдаа гэж бодсоор "Та нарыг тэгээд унтаж байхад Юми залгаад сэрээчихсэн юм уу?"

"Ах аа таньд ямар их санаа зовсон гээч Юми бүүр үнэхээр их сандарчихсан байнлээ миний утсаар Юми руу залга" гээд утсаа над руу өглөө "Юми над руу яагаад залгаагүй та нар луу залгасан юм бол " гээд халааснаасаа утсаа гаргаж ирэн хартал унтарчихсан байх нь тэр

"Эхлээд чам руу л залгасан байж таараа шд" гэсээр Бобби үглэнэ.

"Нойр хүрэхгүй байхаар нь гадуур алхаж байгаад энд ирчихлээ.Одоо явлаа та нар хурдан унтдаа"

(ДУУССАН)БИ ТҮҮНИЙ НУУЦ ЭХНЭРWhere stories live. Discover now