ХЭСЭГ 21: АЛБАН БУС ГИШҮҮН

1.1K 105 15
                                    


"Чи үнэхээр өнөөдөр хаана байсан юм бэ? Бид чамайг ямар нэг муу зүйл хийчихвийдээ гээд маш их санаа зовсон Ким Ханбин" Ханбинд маш их санаа зовсон харагдах Юнхён

Ханбин нулимсаа арчин инээгээд "Уучлаарай ахаа би та нарт зайрмаг авахаар явсан юм" гээд Юмигын гарт байгаа ууттай тэдэнд авсан зайрмагийг аван Юнхёнд өглөө.

"Ханбинаа бидэнд зайрмаг биш чи л хэрэгтэй ойлгож байна уу?" гэсээр түүнийг Тэврэх Юнхён

Бусад гишүүд ч тэр хоёрыг харан зогсож байснаа тэдэн дээр очин хамт тэврэлдлээ.Тэд хэсэг тайвширан хамтдаа ярилцан сууна Юми тэднийг зүгээр л ажиглан.

"Ахаа та байхгүй бол GET READY SHOWTIME энэ үгийг хэн хэлэх юм бэ?" гэхэд бүгд чимээгүй боллоо.

"Юу хэн хэлэх гэж энэ үгийг Ханбинаас өөр хүн хэлэхгүй ойлгосон уу?" гэсээр Жинан уурлана.

"Энэ цаг үед энэ шийдвэр хамгийн зөв байсан ахаа өнөөдөр та нарын тоглолтын хуваарь зарлагдсан 6уулаа та нар хийх ёстой" гээд Ханбин доошоо харлаа.

"Үгүй ээ Ким Ханбин биднийг цааш 6уулаа яв гэж хэлж байгаа юм уу? Би лав чадахгүй...Чамд дургүй минь хүрч байна хар тамхи авах гэж оролдсонд чинь биш бидэнтэй хамт тэмцэж чадаагүйд чинь чи мөрөөдлөө хаячихаж байгаа хэрэг үү" гэсээр Бобби үнэхээр уурласан харагдана.

Ханбин юу хэлэх учраа ололгүй "Би орхих гэж үү? Үгүй ээ би та нарыг орхихгүй Бобби...Би холоос та нарыг харах болно Юнхён ах сүнс байсан бол Аякуны тоглолтыг үзэгчдын суудлаас үзмээр байна гэсэн биздээ.Тиймээ би одоо үзэж чадах нь " гэсээр тэр дахин уйллаа.Түүний үйлдлүүд үнэхээр Аякуны орхих хэмжээний сэтгэл биш байна.Аякун гэх үг амнаас нь гарахад л тэр уйлж байна.

"Би чадахгүй ээ ахаа та ямар сүнс юм уу? эсвэл сүнс болох гээд байгаа юм уу би тантай хамт гарна"

"Жүнээ үгүй ээ та хэд цаашаа явах хэрэгтэй миний төлөө..миний төлөө аякуныг 6уулаа ч гэсэн авч явах хэрэгтэй...Намайг яагаад хамтлагыг орхих шийдвэр гаргасны асуулгүй зүгээр л цаашаа үргэлжлүүл миний төлөө та нар хийж өгөөчээ гэж гуйж байгаа сүүлчийн хүсэл би үргэлж та нарыг дэмжсээр байх болно.Урдын л адил би өдөр шөнөгүй Аякуны дууг зохиох болно.Ганцхан YG-д л дуу зохиож болно гэсэн хууль байхгүй биздээ.Манай гэрт ч дуу зохиох хэрэгсэл байгаа" гээд тэр асар их гунигтай нүдээр инээлээ.

Оройн 9 цагаас шөнийн 3 цаг хүртэл тасралтгүй 6 цаг тэд бэлтгэлийн өрөөндөө ярилцаж өмнөх нандин дурсамжаа бодон инээлдэн сууна. Шөнийн 3 цаг болсон ч хэн ч энэ өрөөнөөс гарахыг хүсэхгүй байлаа.Гишүүдээ сүүлийн удаа ахлагч хүний үүргээ биелүүлэн тэдэнд зааварчилгаа өгөн бүх зүйлийг Жинан ахд захиж үлдээлээ.сүүлчийх мэт сонсогдож байгаа ч Ханбины хувьд энэ зүйлийг өөртөө завсарлага гэж бодно..

"Заа хөвгүүдээ одоо цаг нилээн явчихлаа та нар маргааш өглөө тоглолтын бэлтгэлд орох ёстой биздээ.Юми бид хоёр гэр лүүгээ явлаа та нар ч гэсэн дорм луу гаа явдаа.Би өдөр болгон утсаар ярих болно бас дормд чинь байнга очин шүү энт дээр л ирж чадахгүй байх одоо би YG ажилтан биш болохоор нэвтэрч чадахгүй" гээд Ханбин тэднийг босгож явцгаахаар шийдлээ.Гишүүд бүгд яах ёстойгоо мэдэхгүй Ханбины үгэнд орно.Ханбин бид хоёр хамт харьлаа.

Ханбиныг машин барьж чадахгүй байх таксигаар явья гэхэд тэр зүгээр л өөрөө барина гээд бид машиндаа сууцгаана.

"Ханбин чи ямар нэгэн муу зүйл бодохгүй биздээ." түүний хувьд хөгжим, Аякун гэдэг зүйлс бол амьдрал нь байсан тэр зүйлээ нэг л өдөр алдачихаж байгаа тэр өөртөө юу ч хийж магадгүй гэж маш их айж байлаа.

"Юми чи түрүүн бидний яриаг сонссон биздээ.Би завсарлага авч байна.Би тэдэнд маш их гэмшиж байгаа болохоор одоо би тэдний төлөө л ажиллана.Гэртээ дуугаа зохиож тэдэнд өгнө.Надад мөнгө хамаагүй ээ бас чи намайг дутуу үнэлж байна шүү.Би амьдралд хайртай Юми амьдрал надаас нүүрээ буруулсан ч би гүйгээд ч болтугай нүүр лүү нь эгц харна.Тиймээс надад санаа зовох хэрэггүй.Албан ёсоор Аякуны гишүүн, ахлагч биш болсонч албан бус гэдэг үг байгаа биздээ"тэр инээгээд "Би өнөөдрөөс Аякуны албан бус гишүүн бас ахлагч" тэр одоо жаргалтай харагдаж байна.Магадгүй жаргалтай мэт дүр эсгэж байгаа байх.

"Ханбин би ч бас YG-гаас гарчих уу? Би одоо их сургуульд орно шд" гэж хэлэхэд бид яг гэрийн үүдэнд ирж таарлаа.Тэр машинаа зогсоолд байрлуулчихаад буулгүй над руу харлаа. "Юми тэгэх шаардлага байхгүй ээ YG намайг хөөгөөгүй би YG-г орхисон чи YG-д хатуурхах хэрэггүй тэглээ ч би одоо мөнгө олохоо больсон юм чинь чи олох хэрэгтэй биздээ" гээд чанга чанга инээснээ үсийг минь илэн "Гэр лүү гээ орцгооё" гээд түрүүлээд буулаа. Түүнийг ингээд ч болтугай инээмсэглэхийг харах сайхан байлаа.

Гэртээ ортол Ханбин унтлагын өрөөрүү биш гэрийн нэг жижиг өрөөг өөрийн гараар тохижуулсан бяцхан студи рүүгээ орлоо.Би араас нь орж "Одоо арай ажиллах гэж байгаа юм биш биздээ.Чи өнөөдөр их ядарсан болохоор одоо зүгээр унтаж болохгүй юм уу" гэж түүнээс асуухад тэр над руу харан "Одоо унтвал би үнэхээр өөрийгөө үзэн ядах байх.Би одоо л ажиллах ёстой.Дараа сараас Аякун эргэн ирэлт хийх ёстой байсан би тэр албумны дууг дуусгах ёстой.Ганцааранг чинь унтуулж байгаад уучлаарай гээд духан дээр минь үнсээд зөөлнөөр өрөөнийхөө хаалгыг хаалаа"

Тиймээ магадгүй тэр юу ч бодолгүй дуугаа зохиож байж тайвширах байх гээд түүнийг тайван орхилоо.


https://soundcloud.com/user-337673291/demo1

~~~Маш удаан хугацааны дараах Ханбины хоолойг сонсох ямар байсан бэ? би бол зүгээр л шууд уйлсан.Тэр хоолой бүүр яг шүү зүгээр л төгс төгс~~~

(ДУУССАН)БИ ТҮҮНИЙ НУУЦ ЭХНЭРWhere stories live. Discover now