Тэгээд би газар сөхөрч суув. Хэрвээ тэр үнэхээр надад өчүүхэн ч атугай хайртай бол миний гуйлтыг хүлээж авах байх.

"Үнэндээ хоёр ихэр. Хэзээ ч хүүхэдтэй болохгүй нь дээ гэж бодож байсан ч, хүүхэдтэй болчихсон, тэгээд бүр хоёр ихэр хүүхэд. Гуйя Жүнмёнаа, биднийг явуулаач! Ахиж хэзээ ч чиний нүдэнд өртхөөргүй газар очоод, чамаас ямар ч тусламж авалгүйгээр амьдрах учраас, ганцхан л удаа биднийг явуулаач" би түүний хөлнөөс зууран уйлсаар ийн хэллээ.

"Түүнд хайртай юм уу? Би чамд бүхий л зүйлийг зориулдаг байсан шүү дээ. Тэр чамд юу өгч чадах юм? Юу ч биш... Тэгвэл би ч бас чамаас гуйя. Би ахиж хардахгүй, би чамайг зовоохгүй. Би хүүхдүүдийн хувьд хамгийн шилдэг аав нь байхыг хичээнэ. Би зүгээр л...

Одоо ч чамд хайртай Миёон"

Эдгээр үгсийг хэлэхдээ тэр ч бас аль хэдийн уйлчихсан байв.

Уучлаарай. Одоо чамд итгээд, чамайг хайрлахыг хүсэвч би аль хэдийн өөр нэгэнд хайртай болчихсон.

Түүний хэлсэн үгэнд юу ч хэлэхгүй байсанд түүний уур нь хүрсэн бололтой шүүгээн доторх миний хувцаснуудыг гарган баглаж эхлэх нь тэр.

"Юугаа хийгээд байгаа юм?" Би түүийг болиулахыг хичээн чанга орилов.

"Би чамгүйгээр хаашаа ч явахгүй. Аливээ явцгаая. Эсвэл би хүч хэрэглэх ёстой юу?"  Тэр ийн хэлээд гарнаас минь чирэн хаалга руу алхаж эхлэв.

"Тавь. Ким Жүнмён намайг тавиатах!"   

Би түүний хацар луу чанга гэгч нь алгадаад,  "Новш гэж, би эндээс хаашаа ч явахгүй. Хараал ид энэ үгний юуг нь ойлгохгүй байгаа юм"

"Ойлгохгүй байна. Чөтгөр гэж Миёон! Би юуг ч ойлгохгүй байна. Яагаад надтай хамт явахгүй гээд байгаа юм. Миний өгсөн амлалтууд чамд хангалтгүй байгаа хэрэг үү?"

Тэр ийн хэлээд ахин намайг чирэн алхаж эхлэв.

Би түүний гарыг тавиулах гэж оролдож байгаад арагшаа саваад уначихав. Үүдний өрөөнд байх гутлын тавиуран дээр гэдэс минь цохигдоход хэмжээлшгүй их өвдөлт мэдрэгдэх нь тэр.

Асар их өвдөлт, аймшигтай их нулимс, доороос минь урсах цус, Жүнмёны айдастай харц... энэ бүгд л миний харсан сүүлийн зүйл байлаа.

Бүхий л амьдрал минь нүдний минь өмнө кино аятай тоглогдож байв.




"Ишины талаас"

Миёоныг гэртээ харьсан эсэхийг асуух гээд түүн рүү залгасан боловч утас нь миний хүрэмний доор дуугарах нь тэр.

Мартамхай хүн шүү.

Цайны цаг хараахан дуусаагүй байсан тул Миёоны утсыг аваачиж өгөх гээд гэр лүү явлаа.

Тэгээд таван давхарт гарч ирэн гэрлүүгээ орох гэсэн боловч гадаах хаалга онгорхой байв.

Юу вэ? Одоо бүр хаалгаа ч хаахаа мартчихсан байгаа хэрэг үү? Болгоомжгүй гэдэг нь.

Үүдний өрөө рүү дөнгөж ортол, амьдралдаа харж байсан хамгийн аймшигтай дүр зураг угтах нь тэр.

Миёоны уруул нь омголтон, цустайгаа хутгалдчихсан байдалтай газар хэвтэх бөгөөд, түүний урд нүдээ хавдтал уйлсан Ким Жүнмён гэгч сууж байлаа.

"Чи Миёонд юу хийчихсэн юм бэ?"

Хоолой минь бараг л гарахгүй шахуу ийн асуулаа.

Тэгснээ гэнэт л ухаан орсон мэт орилон, Ким Жүнмёныг заамдан хэд хэд цохиод,

"Адгийн новш, эцсээ хүртэл ийм зүйл хүсээ юу? Миёоныг яачихсан юм бэ? Миёон яагаад ийм байдалтай байгаа юм! Хариул! Хариулаач новш минь"

Хүч тамир минь барагдан түүнийг түлхлээ. Тэгээд Миёоныг гар дээрээ өргөв. Энд тэндгүй цус болжээ. Түүний минь жижиг гаранд хөх туяа татсан байлаа.

"Бурхан минь Миёон, түр тэсээрэй. Одоохон эмнэлэгт очоод, тэгээд бүх зүйл зүгээр болно оо" би уйлсаар түүнийг тэврэн хурдан эмнэлэг рүү орлоо.

A/N: zaaa neg heseg orood duusahnee💕

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now