"Чамд ч бас. Би өнөөдөр энэ газартай танилцах гээд явж байлаа." би түүнтэй гудамжаар алхангаа ярилцаж байлаа.

"Тийм үү. Манай дэлгүүрээр ороод яваач. Хүсвэл би чамайг чиний дуртай самартай бялуугаар дайлж болох юм."

Би түүнрүү талархан хараад, "Тийм ээ, мэдээж татгалзахгүй шүү" хэмээн инээв.

Бид түүний бяцхан хэрнээ чамин дэлгүүр лүү орж ирлээ. Яг л байдгаараа амттаны нялуун, тансаг үнэр үнэртэнэ. Дэлгүүрийн ханаар дүүрэн түүний шүтдэг дуучдын зургууд байлаа. Хуучин зургууд дээр Shawn Mendes- ын сайхан гарсан хэд хэдэн зургууд нэмэгджээ.

"За тэгээд, Shawn чиний хайрыг булаагаа шив?" би эрүүгээрээ түүний шинээр наасан зураг руу дохив.

Катрин инээгээд, "Анзаарга сайтай байна шүү. Тийм ээ, шинэ бас бүтэхгүй дурлал" хэмээв.

°°°

"Чиний бялуу үргэлж хамгийн амттай нь байх юм Кат!" би хоосон таваг руу заасаар ийн хэлэв.

Кат өнөөх л огцом аялагаараа "Өө бурхан минь, чи намайг ичээж байна шүү охин минь" гээд намайг үл мэдэг нудраад, "За эндэхтэй сайн танилцаарай" гэлээ.

°°°

Катрины өгсөн газрын зурагны дагуу хотыг бараг л бүтэн тойрч байв. Дэндүү... дэндүү үзэсгэлэнтэй. Өөр хэлэх үг ч байхгүй юм.

Хүүхдээ, ээжтэйгээ хамт энэ сайхан газар амьдарна. Хамтдаа...

Хүүхэд маань өдрөөс өдөрт өсөж байгаа нь мэдрэгдэж байлаа. Тэр минь хичнээн гэгээлэг нэгэн бол... Тэр минь эрэгтэй болов уу? Эмэгтэй болов уу? Тэр минь Жүнмёнтай адилхан байх болов уу? Аавыгаа санах болов уу? Тэр хүний тухай бодохыг хүсэхгүй байвч, бүх зүйлс л түүнийг минь бодогдуулчихаад байх юм. Хоол хийсэн ч, зурагтаар үздэг байсан нэвтрүүлгээ үзсэн ч... Бүх зүйл тэрэнтэй нэвт шувт холбоотой байх нь намайг галзууруулах дөхнө. Үнэндээ тэр намайг гомдоосон ч, шархлуулсан ч, уйлуулж эсвэл зовоосон ч... Үнэн хэзээд намайг тавьж явуулаагүй юм. Би түүнд хайртай байсан. Магадгүй одоо ч хайрладаг байх. Сүүлд түүнээс бүрмөсөн явахдаа би түүний хамгийн их өмсдөг байсан тэр нэгэн цамцыг авч явсан юм. Заримдаа хүүхэддээ аавыг нь мэдрүүлэхийн тулд тэр цамцыг өмсдөг билээ. Гэхдээ энэ үнэн шалтгаан нь биш байлаа. Зүгээр л түүнийг санахаараа өмсдөг нь миний зуршил болчихсон байсан юм. Одоо бараг түүний тансаг үнэр алга болоо биз. Ингэхэд тэр цамцаа алга болсныг анзаараа болов уу.

Гэнэт л би өөрийн эрхгүй Ишиныг бодчихсон байлаа. Тэр ингэхэд яажшуухан байгаа бол? гэж дотроо бодно. Холбоо барилгүй, уулзаагүй нилээн удсан нь намайг хангалттай эвгүйцүүлж байсан юм. Гэсэн ч үүнээс дор зүйл мэдэрсэн нь бид холбоо барьж, уулзахаар хэмжээний дотно биш гэдэгт байлаа. Магадгүй энэ хотод ирээд хамгийн түрүүнд танилцсан "Ази" хүн нь тэр болохоор л сэтгэлд ойрхон байсан байх.


°°°

Үд өнгөрөхийн алдад гэртээ орж ирлээ. Их ядарчээ... Өмнө нь яаж ч явсан ингэтлээ ядарч үзсэнгүй. Бие давхар болсон учраас энэ нь миний биед шууд нөлөөлсөн нь энэ гэж таамаглалаа. Хэд хоногийн өмнө асуусан ажлуудын маань ихэнх нь надад тохиромжгүй санагдсан юм. Харин манай гэрээс нэг их холгүй жижигхэн дэлгүүрт худалдагчийн орон тоо гарсан нь надад аз тохиосон гэлтэй. Жижигхэн дэлгүүр тул үйлчлүүлэгч нар ч тийм их үйлчлүүлдэггүй нь надад бүр ч их таалагдсан юм...



A/N: za snutsgaa? Daraagin partaas ehleed goy huurhun uil yvdluud ih garna aa guys❤ ene part dr miyeoni medremj c geh ymuu tiim zuilsiign bichiig hiceelee. Daraagiin part dr Yishing ygd alga bolsniig tailbarlanaa kk. Bas junmyeon, yishing 2n talaas garah hesguud bgaa sshu. Aaaaan tiin uguullgiig mn hairlaarai sweeties❤💪

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now