"Амттай байна шүү" тэр амаа арчин үргэлжлүүлэн ярилаа. "Ингэхэд би таны нэрнээс өөрийг мэдэхгүй юм байна Пак хатагтай?"

Өөр хүний амнаас хэзээ ч минийх байгаагүй овгийг сонсох эвгүй байлаа.

"Тэгээд? Мм... Юу мэдэхийг хүссэн юм бэ дээ?" би түүн рүү болон ширээн дээр байх шүүс рүү ээлжлэн харав.

"Мэдэхгүй ээ, зүгээр л өөрийнхөө тухай яриач Миёон"

"Үнэндээ бол би ч чиний нэрнээс бусдыг мэдэхгүй Ишин"

Би зөвхөн түүний нэрийг л мэднэ гэдгээ батлахын тулд албаар нэрийг нь удаан бөгөөд тод хэлэв.

"Тийм ээ, би ч бас өөрийнхөө тухай чамд ярих хэрэгтэй байх" тэр хэсэг чимээгүй сууснаа шүүснээс ахин нэг том балгахад шүүс дуусав.

"Намайг Жан Ишин гэдэг. Өчигдөр чамд хэлснээр би Хятад хүн бас Солонгост амьдардаг байсан... Яагаад энд байна вэ гэхээр, би аялах дуртай... Гэхдээ, гэхдээ удаан хугацаагаар. Ойлгож байгаа биз дээ? Тэгээд л энд байр хөлслөн амьдарч мөн хэрэглээний мөнгө олохын тулд таксины жолооч хийдэг юм. Би шпагеттинд дуртай... Бас жүржээс илүү алимыг илүүд үздэг" гээд хоосон аягыг үл ялиг өргөлөө.

Би зүгээр л толгой дохив. Өөр яах ч билээ. Буцан босоод алимны шүүс аягалж өгөх шаардлага угаас байхгүй шүү дээ.

"Асуух зүйл байна уу" гээд тэр яриагаа үргэлжлүүллээ.

"Одоохондоо үгүй ээ"

Тэр надаас "миний тухай зүйлс" -ийг сонсох хүсэлтэйгээ илтгэх мэт юу ч хэлсэнгүй тул би яриагаа эхлэхээр шийдлээ. Гэсэн ч энэ үнэхээр зөв үү гэдэг санааг минь зовоож байлаа. Би түүний талаар нэг их юм мэдэхгүй. Мөн тэр ямар ч хүн юм билээ.

Бодлыг минь таасан мэт тэр хариуллаа.

"Минийхээр бол чи намайг буруу ойлгож байна Миёон, мэдээж би мэдээлэл зарж мөнгө олдог эсвэл хүний наймаачин шиг харагддаг байж болох ч тийм биш гэдгээ хэлмээр байна..."

"Өө бурхан минь! Чи тийм харагддаг гэж хэн хэлээ вэ?" би гайхан шогширсоор хэлэв.

"Тэгвэл тэгж бодоогүй юм бол өөрийнхөө тухай яриач"

Яагаад ч юм түүнд итгэ гэж дотрох хүн маань хэлнэ...

"Миний түүх чинийх шиг энгийн биш байж магадгүй... Би Канадад амьдарч байсан... Нөхөртэйгөө" би амьсгаа аван ахин ярилаа. "Тийм ээ, чиний гайхах нь аргагүй. Би нөхөртэй... Гэхдээ байсан. Одоо бол бараг л салчихсан. Бараг л. Тэгээд..."

                                 °°°

"Бурхан минь гэж. Өө бурхан минь гэж. Чи тэгээд түүнд Япон явна гэж итгүүлчихээд, энд ирчихсэн хэрэг үү? Бурхан минь. Чи ч гайхалтай юм аа. Харин түүний тухайд... Тэр бол өөрөөсөө өөр хэнийг хайрладаггүй өөдгүй новш юм. Би чиний оронд байсансан бол түүний хараал идсэн нүүрийг цохих байсан юм. Тэр үнэхээр чиний хүүхэд та хоёрт тийм зүйл хийх эрхгүй шүү дээ. Хараал идсэн новш юм даа! Түүнээс зугтсан чинь үнэхээр нэр төрийн хэрэг."

Ишинд би бүх зүйлийг хэлсэн... Бүр бүх зүйлийг. Нэгэнт л надад сэтгэлээ уудлаад ярих хүн байхгүйгээс хойш хэнд ч хамаагүй бүгдийг хэлж тайтгарах хэрэгтэй байсан билээ. Тийм ээ яриагүйгээс лав хамаагүй дээрдсэн. Мөн ярьж байхдаа уйлагнан, чанга чимээ гарган нусаа татсандаа бага зэрэг ичиж байлаа.
   
"Хэцүү үеийг ард гарсан гэж бодож байна. Одоо зүгээр л хүүхдээ болон өөрийгөө анхаар Миёон аа"

"Хмм... Ойлголоо Ишин"

"Сэтгэлээ сэргээмээр байна уу? Тийм бол гарч кино үзэцгээе, эсвэл гадуур алхаж зарим зүйлсийг мөн чиний хуучин нөхрийн өгзгийг хэрхэн өшиглөж болох талаар ярилцацгаая" тэр ийнхүү хэлээд доогтой нь аргагүй инээлээ.

"Тийм ээ, тэгцгээе. Чи яг л сэргээгч шиг юм Ишин"

Бид машинаар явахаас илүү алхахыг илүүд үзлээ. Хэдий түүний машин тухтай ч сайхан цаг агаар болон амттай мөхөөлдсийг гүйцэхгүй нь лавтай.
Бид зугаалж, элдвийг ярилцсаар үдэш хүргэсэн юм.

Тэр үнэхээр эелдэг сайхан нэгэн юм. Түүний гэх бүхий л зүйлс сайн сайхнаар тодорхойлогдох аж. Тэр ярилцахаас илүү сонсох дуртай хүн байлаа. Түүний амьдралд одоогоор ярьвигтай, хүнд хэцүү зүйлс хараахан тохиолдоогүй бөгөөд тэрээр амьдралыг энгийнээр мөн аз жаргалтайгаар төсөөлөх дуртайгаа ч надад дуулгасан билээ.

Тэр гэнэн цайлган, дэндүү цагаахан юм. Бас тэр миний найз байж чадна гэдгээ надад амласан. Түүнд хэт их итгэж болохгүй байх гэсэн айдас миний дотор аянганы үүл мэт хуралдана...

                           -Анужин-

Niakk snutsga huuhduude? Shuniin mend🌒 uguullg maani odoo l utga n oilgogdj, ehlej bnshuu. Mun bainga unshij demjdeg huuhduudde bayrlla. Aldaa dutagdal ihtei, muuhan uguullgiig mn unshdgt bayrldg shuu kk❤   taalagdval setgegdlee uldeegeerei guys😸❤ 
                 

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now