Ким Үбин

398 31 1
                                    

Би бол ахлах сургуулийн ангийн сурагч бөгөөд миний хайрлаж харж явдаг хүн бол Ким Үбин миний сайн найз. Манайхтай зэргэлдээ амьдардаг. Түүний өрөөний цонх минийх яг харалдаа байдаг. Бид хоёр унтахаасаа өмнө үргэлж цаасан дээр бичэн цонхондоо нааж харилцдаг.

Цэцэрлэгт хүрээлэнд савлуур дээр суун Үбинийг хүлээж байлаа. Гадаа хэдийн харанхуй болсон ч дахиад жаахан хүлээж чадахаар байна. Тэр ирэхгүй бол гэртээ харьсан нь дээр байх даа. Доош газар ширтэн хөлөөрөө савласаар.

Дахин нэг цаг хүлээсэн ч тэр ирсэнгүй. Уйлмаар санагдаж байна. Өнөөдөр бол миний төрсөн өдөр, тэр хэзээ ч мартдаггүй юмсан. Толгойгоо өндийлгөн дээш харвал Үбин нэг охинтой хөтлөлцөөд явж байх нь тэр. Нүднээс нулимс нэг нэгээрээ дусална. Аль түрүүн л явчихдаг байж. Тэгээд явах гэтэл тэр миний нэрийг дуудав. Гэсэн ч би түүнийг сонсоогүй дүр эсгээд тэндээс явлаа.

Цонхныхоо дэргэд хичээлээ хийн сууна, тэрнийг хүлээгээгүй байсан бол эрт хийчих байлаа. Хэсэг суун хичээл хийж дуусгачхаад унтахаасаа өмнө түүний цонх руу гэрэл нь унтраастай байв. Гэхдээ тэр над руу цаасан дээрх бичгээ харуулан ширтэж байлаа. Бид хоорондоо хөөрхөн зайтай байгаа ч би ичин хацар халуу оргиод байгааг мэдэрлээ.
Оройтож очсонд уучлаарай. Тэр цаасаа эргүүлэв. Маргааш дахиад нэг удаа надтай цэцэрлэгт хүрээлэн уулзах уу?

Би дэвтэр, маркер хоёроо аван хариу бичиж эхэллээ. Үгүй ээ зүгээрээ. Би маргааш завгүй. Би хуудсаа эргүүлэн Сайхан амраарай. Гэчихээд хөшгөө хаан унтахдаа бэлдлээ. Өнөөдөртөө түүнтэй харьцмааргүй байна. Орондоо орон хэвтээд хацар даган урсах нулимсаа арчина.

Маргааш өглөө болж би гэрээсээ гаран сургууль руугаа алхана.
"БҮҮ!!" гэх дуунаар цохис хийн эргэж харвал Ким Үбин инээмсэглэсээр ард зогсож байх нь тэр.

Би бараг уйлах шахан "Чи намайг айлгачихлаа!" Айсандаа биш зүгээр түүнийг харснаас л болоод тэр.

"Үнэхээр айчихсан гэж үү? Битгий уйлаарай~" гэсээр Үбин хацар дээрх нулимсыг минь арчих гэхэд нь би шууд гарыг түлхэн холдуулаад үргэлжлүүлэн сургууль руугаа алхлаа. Тэр араас хүрч ирээд гараас минь барин намайг зогсоов.

Санаа зовсон байртай "Чи зүгээр үү?"

Би зүгээр л толгой дохиод явах гэсэн ч тэр намайг ахин зогсоов.

"Би зүгээр гэж хэлсэн шдээ!" хэмээн би санамсаргүй чанга орилчхов. Харин тэр үүнд минь гайхсан харагдана. Аашш....
Эвгүй юм, би хурдхан намайг харан зогсох түүнийг орхиод явлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 03, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

One ShotsWhere stories live. Discover now