Нийтийн тооллын 3152 он.
Багахан зүйлс өөрчлөгдсөн дэлхийд Есүс мэндэлсэнээс хойших он тоолол одоо болтол явж байгаа нь хачирхалтай.
Дэлхийг тэр чигт нь өөрчилсөн түүх 2025 онд гал мэт авалзсан юм.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл маш хүчтэй, хурцаар өрнөж энэ бүхнийг энд аваад ирсэн билээ.
Тухайн үеийн АНУ-ын улсын иргэн болох Фанси Моргон гэгч эмэгтэй эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөж энэхүү тэмцэл нь газар аван өргөжин, дэлхий өнцөг булан бүр дэх эмэгтэйчүүд босож эхэлсэн юм.
Тийм ээ тэдний тэмцэл үр дүнд хүрч чадсан. Одоо л нэг юм эрэгтэй, эмэгтэй хүмүүс эв найрамдалтай амьдарч чадах нь гэж бодтол Фанси Моргон нөхөртөө алуулсан байдалтай олдсоноос болж эмэгтэйчүүд галзуурсан гэж хэлж болно.
Гитлер Еврей үндэстэнг хэрхэн хяхаж, хавчин устгаж байсан шиг эмэгтэйчүүд төрийн эрхийг гартаа аван эрэгтэйчүүдийг дэлхийн хүн амын ердөө 25 хувийг эзлэх хүртэл устгаж байлаа.
Гэвч тэд нэг зүйлийг ухаарсан юм. Хэдийгээр үр суулгах шинжлэх ухаан хөгжиж байгаа ч эрэгтэй хүний үүрэг оролцоо хүн амыг өсөж үржихэд чухал гэдгийг ойлгов.
Хаа сайгүй хаант засаглал нуран унаж, эмэгтэйчүүдийн засаглалыг эсэргүүцсэн газар бүрийг эдийн засаг, нийгмийн хоригууд тавьж эхэлсэнээр дотроосоо ...
- Одоо болноо хатагтай Ким, би энэ түүхийг хэлд орсон цагаасаа хойш сонсож ирлээ. Надад үнэхээр залхуутай байна.
Тэгтэл хатагтай Ким шилээ үл ялиг доошлуулан тансаг, торгон материалтай халаасны алчуураараа үл ялиг дуслах нулимсаа арчаад над руу инээмсэглэн харлаа.
- Гүнжтээн та удахгүй хатан болж улсаа удирдана шүү дээ .. энэ
Би түүний яриаг сонсохыг хүсэлгүй хичээлийн өргөөнөөс гаран явав.
Ордны цонхоор дотоод ордны цэцэрлэг лүү ширтэн хэрхэн зарц нар ажиллаж байхыг ажиглан харав. Гартаа удирдлага барьсан ордны авхай зарц залуучуудыг жаахан өндийх төдийд л удирдлаган дээрээ даран тогоор цохиулах ажээ.
Нэгдүгээр ах, гуравдугаар ахтай цуг ордны авхайгаас эмээнгүй дэргэдүүр нь өнгөрөхийг ажиглаад дэлхий ертөнц хэтэрхий харгис байгаад гайхаж байв.
Тэд засаг баригч хатны хөвгүүд атал тэдэнд ордны 4-р зэргийн авхайгаас дээшлэх эрх мэдэл харамсалтай нь байсангүй.
