One

311 24 1
                                    


Бид бие биенийхээ хар дарсан зүүд, хэзээ ч хүсэхгүй хүсэл, хийж болохгүй алдаа нь болж уулзсан юм.

                                       Moon 21/08/25

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                                       Moon 21/08/25



Өнөөдөр миний хуримын өдөр ч би баярлахгүй байна. Би хэдхэн цагийн дараа тоотой хэдэн л удаа уулзсан залуутайгаа гэрлэх гэж байгаа болохоор.

Ээж миний өрөөнд баясгалантай гэгч нь инээмсэглэн орж ирэхэд би ч өөдөөс нь инээвхийлэв. Намайг хуримын ордон руу явъя гэх гэж байгааг нь мэдэж байгаа болохоор үг дуугүй босоод хамт өрөөнөөс гарлаа.

Ээж "хурдан явцгаая. Хуриман дээрээ оройтож очих гээгүй юм байгаа биз дээ?"

Би огтхон ч очмооргүй байна.

Хэзээд ээж аавынхаа сайн охин байж ирсэн би энэ удаа ч гэсэн сайн хүүхэд байхыг хичээсэн төдий. Хэзээ өөрийнхөөрөө байж болох юм бэ? Гэрлэчихвэл дураараа байж болох юм гэж үү?
Машинд суусны дараа ээж хажууд минь суучхаад ингээрэй тэгээрэй гэж бал сарын аялалын тухай маш олон зүйл захилаа. Би сонсох сонсохгүйн хооронд гунигласаар явж хурим болох газарт хүрч ирэв.

Хэд хэдэн метр урт хормойтой хуримын даашинзаа өмсчхөөд нүүрээ будуулж суухдаа би юу ч бодохгүй байхыг хичээлээ.

Миний бага болон өсвөр нас бүхэлдээ энэ хуримд зориулагдсан мэт санагдана. Баян айлд алтан халбага зууж төрсөн болохоор, тэр бүгдийг өвөлж аваад үргэлжлүүлэх болохоор хичээх ёстой гэсэн зүйл л миний тархинд суучихсан юм. Харин одоо бол эрх чөлөө тэр тусмаа мөнгөгүй, эрх мэдэлгүй бас хариуцлагагүй байхыг эрх чөлөөг юу юунаас илүү хүсэж байна. Гэсэн ч энэ хүслээс хэтрэхгүй гэдгийг ч би мэдэж байлаа.

Далавчаа таслуулчихсан шувуу шиг нисмээр байвч нисэж чадахгүй өндөрт хөөрмөөр байсан ч дэвж чадахгүй тийм л өрөвдмөөр амьдарч ирсэн нэгэн насанд хүрснийхээ дараа ч хүнтэй хүчээр шахам гэрлэж хүний хараанд орох гэж байна.

𝒟𝑒𝑠𝑒𝑚𝑏𝑒𝑟 𝓈𝑛𝑜𝑤Where stories live. Discover now