Too much love will kill you.

3K 362 95
                                    

"Энэ цэцэг өвчтөн Ким Инад ирсэн байна."

Тэхён өрөөнөөс гарч явтал өөдөөс нь сувилагч тосон ирээд баглаатай цэцэг мөн сагстай жимс барисаар ирэв.

"Хэнээс юм?" Тэхён гайхан асууж хагас нээлттэй хаалгаар хойш харвал Ина тайван унтсан хэвээр л байлаа.

"Тэр хүн нэрээ хэлэхийг хүсээгүй."

"Ойлголоо. Би оруулаад тавьчихъя. Баярлалаа." Сувилагч бөхийн цааш явахад Тэхён цэцэг бас жимсийг барисаар өөр тийш явчихав. Эмнэлэгийн гадаах хогийн цэг дээр ирээд тэр жимснүүдийг газраар тараан хаях ба дээрээс нь дэвсэлж, баглаатай цэцгийг хүн авах юмгүй болтол сүйтгээд газар шидэлж, амандаа ёжтой инээмсэглэл тодруулсаар гараа гөвөн халааслалаа.

"Мин Юнги, хэтэрхий хүүхэд шиг юм."

Тэхёнийг буцаад Инагийн өрөөнд иртэл тэр сэрчихсэн мөн ээж нь ирчихсэн байв.

"Аан, энэ Тэхён. Манай найз байгаа юм." Тэхён тэдэнд бөхийн мэндлэхэд Инагийн ээж гайхан харсаар "Чи эрэгтэй хүнтэй хамт амьдарч байгаа хэрэг үү? Надад яагаад хэлээгүй юм?"

"Ээжээ зүгээр дээ, тэр миний сайн найз бас надад их тусалдаг. Хар л даа, одоо намайг түүнээс өөр хэн асарч байгаа юм?"

Инагийн ээж дахин өөр зүйл хэлээгүй ч түүний өөрлүү нь харах харц Тэхёнд таалагдсангүй. Хатагтай Ким анхнаасаа л Мин Юнгиг өөрийн хүү шигээ хайрладаг байсан шүү дээ. Хэдий тэд салсан ч одоо өөр ямар ч эр хүн байлаа түүний сэтгэлд хүрэхгүй биз.

Хатагтай Ким охинтойгоо нилээд удаан хамт байсны дараа явж, Ина тэр хоёр л өрөөнд үлдлээ.

"Усанд ормоор байх юм!" Ина үсээ маажсаар ярвайн хэлэхэд Тэхён түүнрүү харалгүй "Ээж чинь надад дургүй бололтой" гэх ба Ина түүнрүү харвал царай нь жаахан барайн харагдана.

"Үгүй дээ, чамайг анх харж байгаа болохоор жоохон эвгүй санагдсан байх. Би тэр гэр бүлийн ганц охин нь болохоор л тэр. Тэр удахгүй л чамд дасчихна аа."

Тэр аргадангуй үгс хэлсээр Тэхёний үсэнд хүрч, зөөлхөн илж өгөв.

"Эсвэл намайг эмнэлэгээс гарахаар хамтдаа манай гэрлүү очицгооё. Тэнд чи манай аав, ээжтэй илүү дотно танилцаж чадах байх. Тэгэх үү?"

"Би…болно гэж үү?"

"Тиймээ, яагаад үгүй гэж?"

Тэхён эргэлзсэн харагдаж байсан ч удалгүй инээмсэглэв. Тэгээд Инаруу ширтэн суухдаа инээж байсан ч дотроосоо үхэж буйг нь анзаарна. Царай нь цонхийн нүдний доогуур зузаан хар зураас татчихаж. Хацарны яс илүү тодорч, харин уруул нь өнгөө алдан хатжээ. Юу юунаас илүү тэр Инагийн харцнаа амьд гэж мэдрэх зүйлийг олж харсангүй.

ʜᴇᴀʀᴛʙʀᴇᴀᴋ ʜᴏᴛᴇʟWhere stories live. Discover now