Chapter 07

1.4K 160 1
                                    

Хичээлийн энгийн л нэгэн өдрүүд өнгөрнө. Зарим зүйлс өөрчлөгдсөнийг эс тооцвол шүү дээ. Гадаа аль хэдийн өвөл болж, хүйтний улирал айлчлан иржээ. Цас хөнгөхөн бударч түүнд нь хүүхдүүд баярлалдан цэнгэнэ. Залуус алгаа тосоход цасан ширхэг гарын алганд буумагцаа хайлан шингэж байв. Өвөл иржээ.

Ангийн ихэнх хүүхдүүд ангидаа цугларсан байх агаад хамгийн сүүлд Бэкхён эхний цагийн хонхтой уралдан орж ирлээ. Ангийн багш аль хэдийн орж ирээд сурагчид руугаа харан инээмсэглэх аж. Сурагчид яагаад багшийгаа энгийн үеэсээ их инээгээд байгааг гайхаж байлаа. Багш нь хоолойгоо засаад, нүүр дүүрэн инээмсэглэлтэй ярьж эхлэв.

"Манай анги энэ жил бусад бүлгүүдийн дүнг хоёр нугалсан түүхэн явдал боллоо" гэхэд ангийнхан нэг нэгэн рүүгээ харан инээлдээд, алгаа ташицгаалаа.

Ангийн багш ч мөн хүүхдүүд рүүгээ хайр дүүрэн хараад "Тийм болохоор багш нь ангийн нэрэмжит зугаалгын өдрийг товлолоо" гэх нь тэр.

Төгсөх ангийн сурагчид тэд жилдээ ердөө ганцхан удаа зугаалгаар явдаг бөгөөд өвөл явж байгаа нь анхны удаа билээ. Иймд хүүхдүүд ихэд баярлан зарим хөвгүүд босон хачин хөдөлгөөн хийж, охид нь чангаар инээж байв. Тэр дундаас анх удаагаа зугаалганд явж үзэх гэж буй Сэүн Сүжин рүү хараад инээлээ. Тэр өмнө нь нэг ч удаа зугаалганд явж байгаагүй ба өмнөх ангийнхан нь түүнд таалагддаггүй байсантай холбоотой. Ихэнх нь их занг өөрийнхөө нэг хэсгийг болгосон хүүхдүүд байсан тул Сэүнийг ч ихэд шоглодог байсан юм.

"Миний анхны зугаалга. Найз охинтойгоо хамт байгаадаа баяртай байна. Би юу бэлдэх хэрэгтэй вэ? Ер нь зугаалганд юу хийдэг юм бэ? Өвөл болохоор дулаан хувцасласан нь дээр. Би машинтайгаа явчихаж болох уу?" гэхчлэн маш олон асуултыг угсруулан Сүжинээс асуух агаад Сүжин нүдээ эргэлдүүлээд багш руугаа заав.

"Сонс, багш хэлж өгөх гэж байна"

Багш тэдний бэлдэх зүйлийг бүгдийг нь хэлж өгөв. Тэгээд явах цагаа товлоод дараагийн хичээлээ орохоор ангиас гарахад хүүхдүүд дор бүрнээ шуугилдан юу өмсөх, тэр үедээ юу хийх тухайгаа ярилцаж байлаа.Бэкхён тэр хоёрын хажууд ирэн зогсоход Гаёон, Мина хоёр ч хажууд нь ирж зогсов.

"Бүгд автобусаар явна гэсэн болохоор өглөө эрт Минагийн кафед уулзацгаая. Тэгээд тэндээ очоод халуун шоколад ууж болох юм. Би ойрд эдний кофе, цай, бялуунд орчхоод байна. Гаёон бид хоёр бараг өдрийн тал тэнд байдаг боллоо, золиг гэж!"гэж халаглаад малийтлаа инээсэнд Сэүн хачин харснаа чангаар инээлээ.

The ONE | completedWhere stories live. Discover now