15. Төгсөв❤

Start from the beginning
                                    

Би түүнд "Цэргийн албаа амжилттай хаасанд баяр хүргэе." гэж хэлэн чин сэтгэлээсээ инээмсэглэлээ.

Бүгд л түүнд баяр хүргэн тэврэлдлээ.

Харин энэ хүмүүс дунд надаас өөр жаргалтай байгаа өөр нэг хүнийг би олж харсан юм. Тэр бол мэдээж Тэёон.

Би тэднийг үлдээхээр шийдэн 216 тоотын өрөөг орхин гарлаа.

Хойноос нэг эмэгтэй "Нахёнааа?" гэж дуудахад би эргэн харвал Тэёон Бэкхён хоёр намайг чиглэн ирж байлаа.

Тэёон ирээд "Намайг уучлаарай. Би өөрийгөө Бэкхёнд хайртай гэж боддог байсан юм. Харин та хоёрын хайрын хажууд бол миний энэ хайр юу ч биш гэдгийг би ойлгосон юм. 2 жил өнгөрөхөд нэгнийгээ марталгүй үргэлж бие биенээ хайрлаж байсан та хоёрын хайр агуу юм. Би бахархаж байна. Бас дахин уучлалт хүсье" гэж хэлэн инээмсэглээд цааш харан алхлаа.

Харин миний хажууд Бэкхён үлдсэн юм.

Тэр над руу хараад "Сайн сууж байсан биз дээ? Нахёнаа?" гээд өнөөх дулаахан инээмсэгллээрээ инээлээ.

Би толгой дохиод "Чи минь ч бас сайн байсан биз дээ?"

Бид хоёул хэсэг биенээ ширтэн зогсож байтал Бэкхён доош нэг хөлөөрөө сөхрөн суугаад халааснаасаа чамин хайрцаг гаргаж ирэн нээвэл үнэхээр гоёмсог бөгж байлаа. Би харин одоо түүнийг юу гэж хэлэхийг мэдэж байсан юм.

"Нахёнаа би цэрэгт хоёр жил байхдаа чамайгаа бодоогүй өдөр гэж байгаагүй юм шүү. Харин өнөөдөр чамайгаа ингээд харах боломж тохиосонд би баяртай байна. Нахёнаа? Миний бүсгүй болооч?"

Нүднээс минь баяр гунигийн нулимс зэрэг урсана. Би толгойгоо дохиод "Зөвшөөрч байна Бюн Бэкхён" гэж хэлэхэд тэр миний хуруунд өнөөх бөгжөө зүүлгээд босч ирэн миний нулимсыг арчаад "Үүнээс цааш ийм үзэсгэлэнтэй нүднээсээ дахиж битгий гунигийн нулимс унагаагаарай." гэж хэлэн намайг алдчихвий гэсэн шиг чангаас чанга тэвэрнэ.

Миний хамгийн их хүлээсэн мөч минь энэ л бололтой. Сэтгэл минь уужран дотор нь байсан бүхий л зовлон гуниг шаналал өвдөлт зовинолтыг минь энэ дулаахан тэврэлт л арилгаж чадсан юм.






























"СМ энтэртаймэнт Эксо хамтлагийн Бюн Бэкхён болон Дэстини хамтлагийн Нана нарыг үерхэж байгааг албан ёсоор зарлалаа. Залуу хосууддаа баяр хүргэе"










"Чиний төлөө би өөрийгөө өөрчилсөн. Чамтай учирснаар би хэзээ ч төсөөлж байгаагүй ертөнцийг олж нээж, хийж чадна гэж бодоогүй зүйлээ хүртэл хийсэн. Зөвхөн чамд дурласнаар... "



















"Чамд чин сэтгэлээсээ хайртай нэгэнд чиний нүүрээ будаагүй байх, үсээ эв хавгүй янзалсан дүр зураг, хумсаа будаагүй байх, гоё чамин тансаг хувцас өмсөөгүй байхад ч чи түүнийхээ нүдэнд сахиусан тэнгэр шиг л харагдах болно. Учир нь тэр чамд ухаангүй хайртай... Чи бол тэрний ертөнц. Тэрний амьдрах шалтгаан бол ердөө л чи."







Админ: За ингээд энэ хүргээд өгүүллэгээ дуусгаж байна аа.❤Та бүхэнд таалагдсан гэж найдья.💕 Өөр бусад шинээр эхэлж байгаа өгүүллэгүүдийг минь уншаад үзээрэй💖Таалагдсан бол сэтгэгдэл харамгүй бичээрэй💓

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 24, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]Where stories live. Discover now