10. Зураг авалт

1.8K 143 4
                                    

Стэфф: За бүгд байр байраа эзлээд...






Хамгийн аймшигтай зүйл юу гээч?





Энэ клипний зураг авалтаар Бэкхён бид хоёр хөтлөлцөж алхан, тэр намайг үүрч тэврэн гүйгээд яг л аз жаргалтай хосууд шиг жүжиглэх ёстой.

"За Бэкхён одоо Нанаг хөтлөөд алхаарай. 3,2,1 эхлээд" гэж чанга яригчаар зарлалаа.

Бэкхён ч намайг хөтлөн далайн эргээр гүйж эхэллээ.

Хичнээн удаан гүйснээ ч мэдэхгүй.

Гол нь би сандарч байна.

Зураг авалтандаа ч төвлөрч чадалгүй гар минь хөлрөн хөл чичирнэ.

"За боллоо. Одоо Сэүн Юна хоёрын ээлж. Бэкхён Нана хоёр амарч болно" гэж чанга яригчаар дахин хэллээ.

Би сандал дээр очин суугаад өндөр өсгийтөө тайлан углааш олж өмслөө.

Хажуув Бэкхён ирэх үед би зөрж босоод алхах гэтэл тэрний дулаан гар миний бугуйг чанга гэгч нь атгалаа.

Тэгснээ "Амрахгүй юм уу. Сая их гүйсэн одоо дараа нь бидний ээлж шүү дээ. Жоохон суугаад амраад ав" гэж хэлэн гарыг минь татан сандал руу хүчээр суулгалаа.

Тэр гарт байсан усаа надад өгөөд өөрөө миний хажууд суулаа.

Надад үнэхээр тухгүй бас хэцүү санагдаж байлаа.

"Чи үнэхээр надаас зайгаа барихыг хүсэж байна уу?" гэж тэр надаас асуухад би Үгүй гэж хэлэхийг хичнээн их хүссэн боловч амнаас минь нэг үсэг ч битгий хэл нэг авиа ч гарсангүй.

Би хэлгүй хүн шиг л чимээгүй сууна.


Удалгүй стэфф "За одоо Бэкхён Нана хоёрын ээлж" гэж зарлахад би дурамжхан бослоо.

Энэ удаад Бэкхён намайг үүрч хотын төвөөр алхаж явлаа.

Би үнэхээр сандарч байсан боловч тэрэнд мэдэгдэхийг хүссэнгүй.

Гэтэл "Битгий сандар. Чи төвлөрч чадахгүй байна" гэж Бэкхён надад чимээгүй хэллээ.

Би түүнд баригдчихсандаа болоод ч тэр үү ичиж үхэх нь...

Стэфф "Зогс" "Нахён яагаад төвлөрөхгүй байгаа юм! Дахиад эхнээс нь" гэж зандарлаа.


Өнөөдөр яагаад ийм муухай байгаа юм бэ?

Би загнуулсандаа болоод ч тэр үү үнэхээр байдаг сайнаараа жүжиглэхийг хичээж байлаа.


"Зүгээр л надад итгэ" гэж Бэкхён шивнэлээ.

Тэрнийг үнэхээр яагаад байгааг нь ойлгохгүй юм...







Өдөржингөө зууралдсны эцэст зураг авалт удахгүй дуусах нь...





"За сүүлийн хэсэг" гэж стэфф ориллоо.






Бэкхён бид хоёр аз жаргалтай хосууд шиг хөгжилдөн инээлдсээр орой нар жаргахыг харан далайн эрэг дээр суугаад нэгэн рүүгээ хараад инээмсэглэх ёстой байтал бүх зүйл буруугаар эргэлээ.




Бэкхён миний уруул дээр үнсчихсэн.


Би сандран түүнээс хурдан холдоход "Дууслаа" гэж стэфф хэлээд "Бүгд сайн ажиллаа" гэж орилолдоно.






Би Бэкхён руу асуулт эрсэн харцаар харахад тэр над руу харж өнөөх дулаан инээмсэглэлээрээ инээмсэглээд цааш яваад өглөө.


Бас намайг дахин нэг бодолд автуулан үлдээгээд явчихлаа.


"Өө хён энд найл охин чинь байна" гэж Сэүн хэлэн миний хажууд ирвэл тэр Чанёолтой дүрсээ харан ярьж байлаа.

"Өө Нахёнаа сайн уу?" гэж Чанёолыг асуухад би толгой дохьлоо.

"Яааа ахаа та клип цацагдах үед их гайхах байх шүү" гэж хэлэн ёжтой инээхэд би түүнийг цохиод "Чимээгүй бай" гэж хэллээ.


Харин Чанёол том нүдээр над руу хараад "Юу болсон юм?" гэж асуухад би инээгээд "Юу ч бишээ." гэж худлаа хэллээ.




Ашгүй Чанёолтой утсаар ярьж дууссны дараа буудлынхаа өрөө рүү алхаж байхдаа нэг өрөөнөөс гарж буй чимээг сонсоод амжлаа.


Хаалга нь онгорхой байсан учраас надад тод сонсогдоно.





Утсаа чанга яригч дээр нь тавьчихаж "Бэкхёнаа санаад байна" гэх эмэгтэй хүний хоолой.


Бэкхён гэхээр энэ өрөөнд байгаа хүн Бэкхён болж таарна. Эмэгтэй нь тэгвэл мэдээж Тэёон л байж таараа.


Хүний яриаг нууцаар сонсож байгаадаа гэмшиж байгаа ч энэ нь Бэкхёнтой холбоотой учир илүү сонирхол татна...













"Голдоо ортол гомдож, цөхрөнгөө бартал уйлчихаад алдаа бүхнийг нь уучлаад эргээд инээдэг хүнийг эмэгтэй хүн гэнэ.💕"






Админ: За сэтгэгдлээ сайн бичээрэй💕💕Дараагийн хэсэг удахгүй орно оо💝Бас хичээл номоо сайн хийгээрэй💓

|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]Where stories live. Discover now