Хэсэглэл 15 "Wedding dress"

Start from the beginning
                                    

Эсхүл бүр Сэхүн намайг энэ сиймхийг ашиглаад зугт гэж Хариг алсан ч юм билүү. Бүх ах нар нь тэрэн дээр цугларч, намайг хэн ч тоохоо болих үе үүнээс өөрөөр бий болохгүй юм шиг санагдана. 

Түргэхэн шиг хажуу тийш даван суудлаа солиод Жунины унтраагаад гарсан хөдөлгүүрийг ахин асаав. Механик биш автомат машин байсан нь яамай.

Машины хөдөлгүүр асах дуугаар Жунин эргэж хараад наашаа гүйж байсан ч тэр үед нь би аль хэдийн хөдлөөд зам дагаад явчихалгүй яахав. Харшаас холдсон даруйдаа дохиоллыг нь асаагаад, дуут дохиогоо дарж ойр байгаа хүн амьтныг дуудах хэрэгтэй.

БИ ЧАДЧИХЛАА!!! 

***

...Би тэр хогийн хараал идсэн, хар дарсан зүүд шиг газраас амьд мэнд мултарч чадлаа... Бөөн баяр хүн орилж чарлах нь холгүй явж, харшийн хажуугаар өнгөрөхдөө дунд хуруугаа гаргана гэж бодож байсан ч харшийн урд очоод машин маань нам таг зогсчихов. 

ҮГҮЙ ЭЭ, арай ч үгүй байлгүй дээ! 

Шатахуун нь хангалттай их мөртлөө хөдөлгүүр нь ахиж ассангүй. Түрүүн Жунин хөдөлгүүрээ асаахынхаа өмнө очих байршлаа хийгээд байх шиг байсан болохоор Сөүл гэж хийтэл өөдөөс "Хурууны хээгээ уншуулна уу" гэх нь тэр. 

Хараал идсэн машинууд хэзээ ийм ухаантай болчихсон юм бэ? 

Дэмий л жолоогоо түгхийтэл цохичихоод дэрлэн сууж байтал Жунин гүйж ирсэн бололтой байдгаараа амьсгаадчихсан ирээд сууж байсан талын минь хаалгыг онгойлгов. Хөмсөг нь зангирч, над руу муухай харах тэрээр ууртай байгаа нь илт. Ахыг уурлах үед гаргадаг хамгийн өрөвдөлтэй, гэмшсэн царайгаа гаргасаар түүн рүү харахад тун удалгүй бууж өгсөн байртай гүн санаа алдав. 

"Яаж солиорч байгаа чинь энэв? Арайхийж тэр бүхнийг давж амьд үлдчихээд ахиад үхэхийг хүсээ юу? Ах нарын нэг чамайг харсан бол яах байсан гэж бодож байна?!" гэхэд нь дуугүй л доош харан сууж байлаа. 

Хэн нэгний хөлийн чимээ гарах мөчид тэр чимээгүй болж, намайг цааш түлхэн өөрөө жолоочийн суудалд амжин суув. Кёнсү одоо ч гартаа цахилгаан хөрөө барьсан хэвээр өнөөх аймар царайгаа гарган ирж байгаа харагдахад би Жунинд өөрийн мэдэлгүй дөхөн сууж байлаа. 

"Ах аа, тэнд юу болоод байгаа юм бэ? Тэхён алдаад ахиад ногоон өнгөөр буудчихсан юм уу? Чанёол ах орилохыг сонсоод сандарсандаа би бүр толгой дээрх камераа хүртэл газар шидчихлээ..." гэх үед нь л тэдний өмссөн малгайн дээр жижиг хэмжээний камер урд нь болж байгаа бүхнийг бичиж байгаа бололтой улаан гэрэл асч унтран байв. 

/Дууссан/ +He's a Monster 2+Where stories live. Discover now