Хэзээ ч мартагдахгүй зүйлсийн эхлэл.

119 12 0
                                        

ℐ'𝓁𝓁 𝒹ℴ 𝓉𝒽𝒾𝓃ℊ𝓈 𝓎ℴ𝓊'𝓁𝓁 𝓃ℯ𝓋ℯ𝓇 𝒻ℴ𝓇ℊℯ𝓉.
-𝚄𝚗𝚔𝚗𝚘𝚠𝚗
——————————

Түүнтэй хамт байх бүхий л цаг хугацаандаа би өөрийгөө тэс өөр ертөнцөд очсон мэтээр мэдэрдэг байв. Бид бие биедээ хүрч, уруул маань түүний уруултай холилдон бүжиж, том бахим гар нь бэлхүүсээр минь ороож эцэст нь түүний гэх бүхэн миний дотор байхад ч би бидний байгаа энэ газраас тэс ондоо ертөнцөд байгаагаа мэдэрсээр л байлаа. Тэгээд би бүхнийг ухраан, тархин дахь уул мэт овоорсон бодлуудаа цэгцэлж эхлэхдээ бүхний эхлэлд түүнд амласан амлалтаа санасан хэрэг.

-Бүх зүйлсийг мэдэрснийхээ дараа намайг мартаж чадна гэвэл, одоо ч чамайг үнсэж чадахаар байна, бяцхан охин минь.

-Харин та л намайг мартаж чадахгүй байх даа.

-Би огтхон ч тоглоогүй байна. Бүгд дууссаны дараа бид танихгүй хүмүүс болох болно... Үүнийг бяцхан зүрх чинь хүлээж авж чадах эсэх нь тун эргэлзээтэй санагдаж байна шүү.

-Би хангалттай хүчтэй болохоор санаа зоволтгүй ээ. Танд бүр дурлах ч үгүй гэдгээ мянгантаа хэлж чадахаар байна... Тиймээс, зүгээр л надад энэ учир нь үл ойлгогдох мэдрэмжүүдийг өөрийн болгоход минь туслаач.

Гэсэн хэдий ч одоо би санах хэрэгтэй байна. Сүүлчийн удаа... Түүний энгэрээс нь ханхлах онцгой үнэрийг нь, "хайртай" гэж хэлдэг уянгалаг хоолой, хүйт даам хэдий ч өөртөө бүрэн уусгах уруул хийгээд өөртөө үлдээхийн хүслэн болсон гүн хөх нүд, биен дээгүүр минь тархах түүний хүрэлт бүрийг нь.... Би санах хэрэгтэй байна. Мартахаасаа өмнө ахиад нэг удаа мэдрэх хэрэгтэй байна.

...

𝕺𝖓𝖊 𝖒𝖔𝖗𝖊 𝖙𝖎𝖒𝖊.  Pʟᴀʏʟɪs𝓽𖦹:

Ninho-Dis mou que tu m'aimes.

Cigarettes after sex-Dreaming of you.

Cigarettes after sex-Keep on loving you

Liszt-Liebestraum No. 3

Tom Odell-Another love.

BigBang-Let's not fall in love.

G-Dragon-Untitled 2014'

The 1975-Falling for you

Goapele-Back to you.

Troye Sivan-Youth.

Troye Sivan-Strawberries and cigarettes

The chainsmokers-Paris

No clear mind-When you're not here

Bahamas-All i've ever known







Энэ бичвэрийг аль 2017 оны зун эхлүүлж байсан боловч зориг хүрээгүйн улмаас нийтлэхийг тэгж их яардаггүй байсан юм. Дээрээс нь одоог хүртэл энэ бяцхан бичвэрийг төгсгөлийг нь олоогүй л явна....
Гэсэн ч зориг гарган энэ удаа нийтэлж байна. Баярлалаа. Дэмжиж өгөөрэй.

2017оны 8сар
19'09'15

one more time ; louisStories to obsess over. Discover now