2-р хэсэг

57 6 0
                                    


Би өндийн хартал өнөөх номын тавиур хамгийн эхэнд нүдэнд тусаж байх нь тэр эргэн тойронд минь хархаас дургүй хүрэм цайвар шаргал өнгийн ханын цаас... би бол үүнийг хүний арьсан ханын цаас л гэмээр байна. Би орноосоо босоод тавиур дээр өөр ямар ямар ном байгаа ажиглан хэсэг зогссоны эцэст нөгөө л нэг тэмдэглэлийг сугалан авлаа. Яагаад... яагаад заавал энэ тэмдэглэлийг гэж...
Хавтсыг нээгээд бичлээ... Томоор "Н" үсэг араас нь "а"... "а" гаас холбоод "н" тэгээд "д" "и" "н"...
Би ингэж бичээд дэвтрийг тап хийтэл нь хаагаад буцаагаад тавиур дээр тавьлаа. Би юу гээд биччихсэн бэ? Хаалгаа нээлээ... Сая би... Хаалга нээтэл би онгоцон дотор байна. Хэд алхаад нэг суудал дээр суутал хажууд минь Нандин суудал дээрээ унтаж байх шиг... Би урт хадаасаар (30 см урттай 1 см өргөнтэй) түүнийг сандалтай нь хадаж эхэллээ. Хадаасаа биеэнд нь хүргэж байгаад араас нь алхаар нэг чанга цохиод хадаасны арын тавыг түүний биенд нь хүртэл зоолоо. 20 орчим хадаас энэ маягаар хадсан. Би дандаа түүний биеийн зөөлхөн хэсэгт нь хадсан. Одоо би ясыг нь цоолно. Эхлээд гуяыг нь 3 хадаасаар дараа нь нөгөө гуяыг нь бас гурван хадаасаар сандалнаасаа хэзээ ч салахгүй болтол нь хадлаа. Түүний ясыг цоолж байгаа нь шаржигнах чимээнээс нь мэдэгдэж байна. Шилбэнд нь 2 2 хадаас. Гарын сарвуу хэсэгт нь 2, шуу хэсэгт нь 3 хоёр гарыг нь ингэж хадсаны дараа гэнэт инээд хүрж эхэллээ. Хэсэг инээж байгаад Нандингийн царай уруу хартал түүний нүднээс нулимс биш цус урсаж байна. Би үргэлжлүүлэн хадсаар хамгийн сүүлд түүний тархийг нь цоолон сандалтай нь хадлаа. Тэр одоо амьсгалхаа больчихож. Гэсэн ч түүний нүднээс цус урссан хэвээр байх юм...
Би утасны дуунаар цочин сэрлээ...
Би сандараад шууд л Нандин уруу залгалаа. Тэр нойрмог хоолойгоор байна уу? гэх үед би арай тайвширлаа. Би зүгээр эсхийг нь асуугаад утсаа таслах гэтэл тэр өнөөдөр би ниснэ гэж хэлхийг нь сонслоо. Нандин хурдхан шиг Солонгост байдаг гэртээ очихоор тасалбараа авчихсан байв. Нандин өдөр уулзая гээд утсаа тасаллаа би нэг ч үг хэлж чадсангүй. Урьд шөнийн зүүд... Би түүнийг онгоцонд алсан... Харин одоо тэр онгоцоор явна... зааза битгий тэнэгтээд бай больж үз...
Буцаад унтах гэж оролдсон ч гэсэн тэр зүүднээс болоод янз бүрийн бодол толгойд орж ирнэ. Ийм байхад унтах боломжгүй юм. Тэгэс ингэс гэж байгаад би Нандинг гаргаж өгхөөр онгоцны буудал явлаа. Тэнд очтол Ундрал Нарка хоёр аль хэдийн ирчихсэн байх юм. Бид тэврэлдээд Нандинг явж байгаад их л гомдолтой байгаагаа ярьцгааж бүгд явуулмааргүй байгаа хэлцгээж байв. Би түүнийг явуулхийг хэнээс ч илүү хүсэж байлаа. Тэнэг хэрэг болов ч тэр зүүднээс болоод би ингэж хүсэж байсан юм. Гэхдээ ямар би ийм зүүд зүүдэлсэн яваад дэмий гэлтэй нь биш. Өөрийгөө барьж байлаа.
Нандин ачаагаа аван цааш орлоо.
Үнэхээр их гунигтай мэдрэмж...

Үнэхээр тавгүй байх юм. Долоо хоногийн өмнө Нандин ниссэн энэ үеэр би хоёр удаа зүүд зүүдэлсэн... Тэмдэглэл дээр Хулан, Өсөхөө гэж хоёр нэр бичсэн. Энэ хоёр хүнтэй арван жилд нэг сургуульд сурж байсан гэж санагдаж байна гэхдээ баттай биш баттай нэг зүйл гэвэл тэднийг би таньдаг байсан.
Хуланг би дүүжилсэн. Харин Өсөхөөг бол амьсгааг нь боосон...Би ч энүүнд дасаж байх шиг байна. Маргааш Нандин ирнэ гэж байсан.
Өнөөдөр хагассайн өдөр манайх гэр бүлээрээ салхинд гархаар болсон. Тусдаа гарсан ах маань бас цуг явна. Одоо бид гэрээс гарж байна л даа... Бүрэнхий болох үеэр эргэн хотод орж ирлээ цэвэр агаар ч гоё байлаа шүү. Харин хотд ороод ирхээр л...
Бид бүгд л нойрмоглосон амьтад салхинд гараад агаарт цохиулчихсан байх. Гэртээ орж ирээд л бүгд унтахаар өрөө өрөөндөө орцгоов. Би ч мөн адил нойр аймшигтай ихээр хүрж байлаа. Хурдхан гэгч нь ороо засаад хөнжилдөө шургалаа. Ойрд унтахыг ингэж ихээр хүсээгүй юм байна. Хамаг стрэсс арилчихлаа. Нүдээ анив... гэнэт... надад ямар нэг зүйл үнэртэх шиг боллоо... Өмнө үнэртэж байсан үнэр байна... энэ... энэ яг л бага ялзарчихсан юм шиг тийм үнэр... энэ яах ч аргагүй тэр ханын цаасны үнэр... ийн бодоод би нүдээ нээлээ. Би эргээд ирчихэж хараал идсэн нөгөөх өрөөнд... Тавиур дээрээс тэмдэглэлийг авав. Энэ удаа хамгийн анх удаагийнрвх шиг би бичсэн нэрээ уншиж чадсангүй яагаад... яагаад би өөрөө бичиж байгаа мөртлөө юу бичиж байгаагаа уншиж чадахгүй байгаа юм?

ListOù les histoires vivent. Découvrez maintenant