첫눈에 반한 느낌...[pt9]

Magsimula sa umpisa
                                        

Би: номын сан орж хүүхдүүдээс өнөөдрийн хичээлээ нөхөж авъя даа 

Хёнү: тэг дээ өглөө эрт хичээлтэй үедээ хэлчихэж бай. Би эрт сэрдэг болохоор сэрээж байя

Би: за баярлалаа

Хёнү: зүгээр дээ юунд баярлахав хамгийн бага нь шүү дээ *нүдээрээ инээх*

Хёнү шиг ахтай байсан бол хичнээн сайхан бэ?

Сүхён: би явлаа Чанү цайгаа уучихаад яваарай орой уулзъя гээд үүд рүү зүглэлээ.

Жунсог: золиг гэж!!!! *орилох*

Хёнү: яаачихваа?

Жунсог: болзож эхэлж байсан бүсгүйдээ хаягдчихлаа

Би: та юу?

Жунсог: тэгээд өөр хэн байхав

Би: таныг хаягддаг гэж ёстой бодоогүй юм байна

Жунсог: тийм байгааз? Би тийм ч хүнд хаягдаад байхаар төрлийн хүн ууг нь биш байгааз?

Би а-аанхан *худлаа инээх*

Хёнү: азгүй юм гээд ширээнээс босон надад хоол аягалж өгөв.

Үнэндээ Сүхёг Үбин Жүхёг Жунхён 4 байхгүй байхаар би үнэхээр энэ ах нарын халамжинд бялуурах бололтой. Гэвч Сүхёг миний үнэнг мэдэж байгаа учраас  би удахгүй байх...Үбин намайг үргэлж шоглож байдаг. Жүхёг намайг гадарласан байх магадлалтай. Жунхён зүгээр л тэнэг -_-

Хёнү: юугаа тэгтлээ бодоод байгаа юм?

Би: юу ч биш дээ амттай хоол хийж өгдөгт баярладаг шүү хён

Хёнү: эээе юу ярина вэ гээд миний үсийг сэгсийлгэлээ.

Жунсог: золиг чинь шөнөжин уянгын кино үзээ юу? Эсвэл ээжийгээ санаа юу? гээд намайг нудрав.

Би: үгүй ээ тэгээгүй. Нээрээ нэг юм асуучих уу?

Жунсог утсаа оролдонгоо: юу юм?

Хёнү: хэл л дээ

Би: Үбин ах өмнө нь тийм айхтар хэрэг хийж байсан юм уу?

Жунсог: Үбин тэнэсэнтэй байгаа

Би хоолондоо хахан: ю-юу?

Жунсог санаа алдаад: Битгий муугаар бодоорой. Үбин тийм ч муу хүн бишээ. Чамайг аварсан шиг хүн аврах гэж байгаад л хэрэгт орооцолдчихсон юм

Би: аааан 

Жунсог: тийм болохоор л бид нар санаа зовоод ахиад хэрэг тарьчих вий гээд айгаад байгаа юм. Ахиж хэрэгт орооцолдох л юм бол шууд торны цаана орох болно

𝐒𝐧𝐨𝐰 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐚𝐧𝐝 𝐒𝐞𝐯𝐞𝐧 𝐒𝐞𝐱𝐲 𝐃𝐰𝐚𝐫𝐟𝐬Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon