Эхлэл

15 1 0
                                        

??: Би чамгүйгээр энэ орчлонд юу хийх юм бэ БИТГИЙ ЯВ!!битгий яваач дээ

'зурагтаа унтраах'
Ииййии битгий яв гээд байна шдээ Т-Т
Энэ ёстой дүп эмэгтэй хайртай л юм бол иймхэн юмнаас болоод салж сарниад байхдаа яахав дээ иишшш нээрээ оронд нь би байсан бол
ямар ч юм болсон хачиг шиг л хажууд нь байж байх байсийн.Т-Т

??: Бурхан минь! Чи чинь яагаад нус нулимсандаа хутгалдчихсан сууж байгаа юм бэ? Өнөөдөр ямар өдөр гэдгийг мартчихаа юу аягүү нээрээ бос бос гэр нь гэж нохойн хороо эзэн нь гэж хаанаас ухаад гаргаад ирсийн гэмээр амьтан л сууж байхын яв явж усанд ор хувцсаа соль орой партитай гэдгийг мартчихаа юу ёстой нэг цуцуцу 'халаглах'

би: явлаа даа явлаа ганц амралтаар минь ч тайван амраачихгүй юмаа

та нарт танилцуулахыг минь зөвшөөрнүү саянаас хойш үглэсэн энэ эмэгтэйг Жон Сура гэдэг надтай их удаан найзалж байгаа одоо 19 тэй. Их сургуулийн 1 дүгээр курс. Харин намайг Хан Үжин гэдэг 18 настай бас л 1 дүгээр курс.
та нар гайхаж байгаа байх яагаад нэгээр дүү юм байж 1 курс юм бэ гэж яагаад гэвэл би жоохон эрт сургуульд орсиймаа. За энэ яахав явж усанд орлоо тэгэхгүй бол сурад амьдаараа мөчлүүлэх биз . Уг нь харахад их л хөөрхөн гэнэн цайлган гэмээр охин би ч бас анх түүний энэ царайнд л хууртагдсан. Гэхдээ яахав дээ харин ч тэр далжигнасан юмнуудаас дээр байдаг юм.

сура: хөөе надад усны дуу сонсогдохгүй л байна шүү

хэлээ биз тэр ийм л хүн ,чөтгөр л гэсэн үг.

усанд орчихоод хувцасаа өмсөн доош буулаа. сура намайг харчихаад овоодоо одоо л нэг юм хүн төрхөндөө орлоо одоо явцгаая

сура намайг чирсээр машиндаа суулган нэгэн харшийн үүдэнд ирэв энд тэндгүй согтуу хөлчүү юмнууд үдэшлэг дундаа ч ороогүй байхад тасарчихсан ч байх шиг . Харшлуу орон хөгжмийн хэмнэлд тааруулан багахан бүжиглэж байгаад ам цангаад байсан тул юм уухаар уух юм дүүрэн өрсөн ширээ рүү явлаа. Бармэнээс нь нэг хундага дарс авчихаад түүнийгээ шимэн байшингийн гаднах усан сан руу явав. Ус цэнхэртэн их л гоё харагдана гэтэл дотор нэг юм гялтганах шиг болоход нь сониуч зан хөдлөн жоохон ойртоход нэг согтуу юм нь түлхээд унагаачихав унахдаа ямар нэг юманд толгойгоо цохисон бололтой толгой өвдөнө. Удалгүй манаран хэт их ус залгисанаас болоод ухаан алдчих шиг болов.

нүдээ нээн эргэн тойрноо харахад эрт дээр үеийн хятад загвартай өрөө харагдав. Юу вэ хэт их хятад кино үзсэнээс болоод одоо бүр галзуурч байх шиг байна.

??: ХӨӨЕ!! ТЭНД ХЭН БАЙНА??

за ингээд нэг өгүүллэг эхлүүллээ алдаа дутагдал байвал хэлээрэй♡

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 17, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

King's woman /MGL/PCYStories to obsess over. Discover now