007

3.7K 387 35
                                    

-Саруул-

Will you still love me

When I'm no longer young and beautiful?

Lana del rey- Young and beautiful



2017 оны 6р сарын 15

Бид аль хэдийн үерхээд хэдэн хоног өнгөрсөн байлаа. Найз залуутай болчихсон гэх үгс тархи толгойнд минь байнга эргэлдэж, саарал залуугаар тэр чигтээ дүүрнэ. Хэдхэн хоногийн дараа элсэлтийн шалгалт болж ирээдүй минь шийдэгдэн санаа зовниж байгаа ч , би тэр бүгдээс илүү түүнтэй хамт байхыг, түүнийг мэдрэхийг хүснэ. Түүнтэй утсаар ярьж, зурвас бичиж байгаа ч надад энэ бүхэн огт хангалтгүй санагдана. Илүү ихийг хүсэхийнхээ хэрээр түүнээс илүү их зүйлийг хүлээж буйгаа мэдэж байлаа.

Заримдаа тэр надаар тоглож байвал яах вэ гэх хачин бодол эргэлдэнэ. Яагаад ч юм түүнийг гэх сэтгэлдээ эргэлзэхгүй байгаа ч түүний намайг гэх сэтгэлд хэт их эргэлзэх нь хачирхалтай. Гэвч түүнтэй уулзах үед, нүд рүү нь ширтэх үед бодол минь уур аятай замхран одож, өөр нэгэн дүр төрх минь түүний өмнө тодрон гарна. Өөр хэнд ч эрхэлж байгаагүйгээрээ би түүнд л эрхэлж, хэнд ч гомдож байгаагүйгээрээ түүнд л гомдоллодог болчихсон байлаа. Яг л Грей саарал өнгөөр хучигдсан анир чимээгүй амьдралыг минь солонгын долоон өнгөөр алаглуулан будаад, аз жаргал мэдрэгдсэн хөг аялгуугаар чимж байна уу гэлтэй. Ганцхан хүн өөр нэгэн хүний оршихуйн шалтгаан, мэдрэхүйн эх үндэс болно гэж би төсөөлдөг ч үгүй байлаа. Гэхдээ түүний гэсэн бүхэн миний гэсэн бүхний салшгүй нэгэн хэсэг аль хэдийн болсныг би мэдэрдэг байсан юм. Тайлбарлах аргагүй ч сэтгэлд мэдрэгдэнэ.

Бид хамтдаа байхдаа тийм ч их зүйлийг ярилцдаггүй. Зүгээр л түүнтэй хамт байхад өөр хүнтэй хамт байснаас илүү тухтай мэдрэмжийг авдаг болохоор л тэр байх. Сэтгэл хоорондоо ярилцаж байхад үг илүүц биз. Мөн би түүний талаар тийм ч их зүйл мэдэхгүй. Гэхдээ бас мэдлээ гээд яана гэж? Түүнийг мэдэрч байхад мэдээд байх ч бас хэрэггүй байх гэж бодогдоно. Түүнийг мэдсэн ч мэдээгүй ч түүнийг хайрлах миний сэтгэл өөрчлөгдөхгүй шүү дээ. Хайр ийм л байдаг байх. Хоёр биенээ мэдрэх сэтгэл л чухал байхаас бусад нь юу ч биш мэт байхыг л би хайр хэмээн нэрийдье.

Ойрд би Грей-с болоод хичээлээ ч шаргуу хийж байгаа. Хэдийгээр түүнтэй хамт байхыг хүсэж байгаа ч Грей намайг хичээлээ сайн хийсэн нь дээр гэж хэлсэн. Тэр хайнга мэт харагддаг мөртлөө үнэхээр ухаалаг байсныг хэлсэн нь зүйтэй байх. Өмнө нь хичээлдээ нээх анхаардаггүй байсан ч нүдээ аних төдийд л Сөүлийн их сургууль болон саарал залуу хоёр нүдэнд үзэгдэх болсон. Ангийн хүүхдүүд  намайг гайхан, одоо л ухаан орсон юм байх даа гэх мэт харц шидлэх агаад аав ээжийн баяссан царай орой бүр намайг угтдаг болсон юм. Бараг л хэзээ ч хичээлийн төлөө ухаан мадаггүй хичээж байгаагүй охин нь гэнэт л Сөүлийн их сургууль яриад эхлэсэнд гайхаж бас баярласан нь ойлгомжтой. Ямар ч эцэг эхийн мөрөөдөл үр хүүхдээ сайн сургуульд сургах байдаг шүү дээ. Хэрвээ Сөүлийн их сургуульд орчихвол би түүнтэй хамт сурж, түүнтэй өдөр бүр уулзаж чадна гэж бодох төдийд л илүү их эрч хүч орж, илүү хичээмээр санагддаг болчихсон байлаа.

Ингээд эргэн бодоход Грей надад маш олон байдлаар нөлөөлж, өөртөө уусгаж байх шиг байна. Түүнээс болж ихээр өөрчлөгдөж буй маань надад мэдрэгдэж байсан юм. Уусан шингэнэ гэдэг л энэ байх хэмээн би бодоод амжсан.

Хэдхэн хоногийн өмнө би тэдний гэрт орон дээр нь түүнтэй хамт хэвтэж байхдаа түүнээс яагаад надад дурласан юм бэ гэж асуусан. Харин хариулт нь миний төсөөлснөөс өөр байсныг нуух юун.

"Сахилгагүй болохоор чинь чамд дурласан"

Кино болон номон дээр гардгаас тэс өөрөөр тэр надад хариулсан. Бусад шиг өнгө төрхөнд бус зүгээр л миний дэггүйтдэг тэр л төрхөнд тэр минь надад дурлажээ. Хачирхалтай юм шүү.

"Тэгвэл яагаад намайг хайрласан юм?"

"Би чамд хайргүй шдээ" түүнийг ийн хариулахад сэтгэл өмрөх шиг л болсон. Юу юугүй нулимс урсаад, хошуугаа унжуулаад эхлэсэнд тэр над руу хараад чангаар инээсэн юм.

"Хайртай болоод л би чамтай үерхсэн шүү дээ, Аёон аа" гэхэд нь би түүний цээж рүү цохиод авсанд тэр инээсэн хэвээр, намайг өөртөө наан тэврээд духан дээр минь үнсээд "Хэн нэгнийг хайрлахад шалтгаан байдаг гэж үү? Би тэгж бодохгүй л байна. Чамд дурлахад шалтгаан байсан бол хайрлахад шалтгаан байгаагүй. Тиймээс чамайг хайрлахад шалтгаан байгаагүй"

Бурхан минь, энэ залуу хүнийг догдлуулах далдын хүчтэй юм гээч....

"Тэгвэл чи намайг хөгширч, одоо байгаагаасаа илүү муухай болсон ч намайг хайрласаар байх уу? Дургүйг чинь олон мянган удаа хүргэж, нялх хүүхэд шиг гомдоллож байсан ч намайг хайрласаар байх уу? Тэнэгтэхэд минь хүртэл дэргэд минь үлдсээр л байх уу?"

Жаахан охин шиг шулганаад байсанд тэр уруул дээр минь удаанаар үнсчихсэн юм. Түүний уруул хэл надад мэдрэгдэж, нэг л тийм онцгой мэдрэмжийг мэдрүүлэх агаад бид хоёул амьсгаадах мөчдөө л зогссон юм.

Грей нүүрнээс минь зөөлөн барьсаар " Тийм ээ, Аёон аа. Тийм. Чамайг ямар ч байсан би хайрласаар л байх болно. " гээд чангаар хэлээд дахиад л намайг үнсэж эхлэсэн билээ.

Түүн шиг залуутай учирсандаа талархаад барахгүй нь. Хувь тавилан намайг түүнтэй учруулсан нь ямар нэг шалтгаантай байх. Түүнтэй хамт байх төдийд л аз жаргал мэдрэгдэж байгаа нь гайхалтай юм. Зүгээр л түүнтэй учирснаас хойшхи бүх цаг хугацаа үгээр хэлэмгүй тийм л гайхалтай байна. Мэдэрсэн мэдрэмж бүрээ дэвтэр дээрээ илэрхийлэхэд үгс хүртэл дэндүү дутмаг санагдаж байна. Түүнээс мэдэрдэг мэдрэмжийнхээ хэлтэрхийг л өдрийн тэмдэглэл дээрээ хэдэн мөр холбон үлдээж чадахаас биш мэдэрсэн бүх мэдрэмж маань тархинд минь л сийлэгдэн үлдэж байна.


Хайр гэдэг өөрөө гайхалтай зүйл юм. Тэр тусмаа хайрлаж буй хүн маань үнэхээр гайхамшигтай нэгэн юм....



-Саруул-

100н воте, 30н сэт-н дараа дараагийн хэсэг орноо 🙂

"Him & I" // completedWhere stories live. Discover now