1. Шинэ хүн

336 16 0
                                        

Бүтэнсайн өдөр бол ахлах ангийн тэр дундаа төгсөх ангийнхны ганц амрах боломжтой өдөр. Энэ өдөр ихэнх хүүхдүүд гадуур зугаалж элдэв балай юманд оролцоод явж байдаг. Харин над мэт шиг нээх хүмүүстэй харьцаад байдаггүй хүүхдүүд бол гэртээ л өдөржин цагийг өнгөрөөн дөө.

Дадал болсон зангаараа хичээлээ хийгээд өрөөнөөсөө гартал хэн нэгний нусаа татах чимээ сонсогдов. Гайхан очоод хартал ээж драма үзчихсэн тэрэндээ уйлаад сууж байх нь тэр.

Би: ээж юундаа уйлаад байгаа юм?

Ээж: хоёр хос салаад байна, дэндүү өрөвдөлтэй юм аа

Би: ердөө л кино шдээ

Ээж: юу гээд байгаа юм? Тэр яахав, хичээл нь ямар байна?

Би: төгсөх анги ч гэсэн над шиг толгойтой хүүхэд гайгүйгээс ч илүү байна

Ээж: нэг л их онгирсон хүн, танай эгч чам шиг байсан ч болоосой...

Манай эгч нэлээд хэцүү хүн. Энэ тэрүүгээр хэрэг тарьж явдаг сахиусан тэнгэр л гэсэн үг. Ерөнхий дөө бол эгч маань үнэхээр үзэсгэлэнтэй, түүний бие нь баримал шиг л гуалиг. Гэхдээ танихгүй эсвэл дөнгөж танилцаж байгаа хүний хувьд ааш зан нь үнэхээр сайхан.

Жонхи гаднаа яг л сахиусан тэнгэр мэт ч дотроо бол чөтгөр л гэсэн үг. Аав түүнээс болж үнэхээр уурладаг.

Ачлалгүй охин, хүн өөрийнх нь төлөө ажиллаж байхад хүний тус мэддэггүй. Дүү шигээ байгаач. Дүү чинь толгой сайтай, хүмүүжлийнхээ ачаар сайн явж байна, ядаж л чам шиг хэрэг тарьдаггүй нь бахархмаар юм.
Дахиад цаашаа яривал бараг миний нас хүрэхгүй байх.

Би: за эгч хэрэг тарьдаг ч царайныхаа ачаар загварын агентлагт орсон л биз дээ

Ээж: тэрүүгээр нь л бахархах юм даа, ингэхэд өрөөнд чинь байсан баахан захиа юу юм?

Би: юу нь захиа? Тийм юм байгаагүй шд. Баахан хичээл нтрийг л та андуурсан байх

Ээж: яалт ч үгүй Жонхигийн байдаг агентлагаас ирсэн л захиа байсан даа? Жонхитэй андуурсан юм байх даа?

Би: тэгсэн л биз... Заза би явж хичээлээ хийлээ ээж

Бантсан даа болоод ч тэр үү хурдхан шиг захиаг нь нуух талаар бодож гүйх шахам л явлаа. Өрөөндөө орж ирж хаалгаа түгжчихээд ширээнийхээ нэг шургуулгыг онгойлгож хайрцаг авсаар ээжийн яриад байгаа захиаг тэр дотор хийв. Тэр хайрцаганд бараг 20 шахуу захиа байх нь тэр. Хэзээ дээ ийм олныг явуулчихдаг байна аа? Дахиж харагдуулахгүйн тулд өөр нэг далд газар хийх минь.

Never Be MineWhere stories live. Discover now