Ep-5

5.4K 440 7
                                    

Лэе: Сайн байна одоо унтдаа.

Нэг мэдэхэд нам унтчихсан байлаа. Намайг сэрэх үед Лэе аль хэдийн гараад явчихсан байв. Баярлалаа ч гэж хэлж чадсангүй....Гар хөлөө хөдөлгөж үзэхэд овоо зүгээр хөдөлж байна түүнээс биш унтахаас өмнө огт хөдлөхгүй байсан болохоор бараг л галзуурах дөхөж байлаа.

Орноосоо босон толинд өөрийгөө харлаа. Яг л хуучин төрхөндөө орчихжээ. Ашгүй дээ арьс минь эрүүл сайхан байгааг харах үнэхээр сайхан байна. Лэе-г барьж аваад үнсмээр байна шүү. Үнэндээ тэр муухай хорд хордсоноос хойш толинд хархаас ч дургүй хүрдэг байсан яг л 50 хүрч байгаа авгай шиг л муухай өнгө зүсгүй дээр цээж нуруу гээд л биеийн зарим нэг хэсэгт хордоо түлэгдээд бүр ч муухай болчихсон байсан. Гэтэл одоо шид хэрэглэсэн мэт ор мөргүй алга болон урьдын 18-тай Ан Гаёон болжээ. Лэед заавал баярласан сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй гэж өөртөө амлалаа. Тэгээд өрөөгөө тойруулан үзэж байгаад нэг ханыг санаандгүй налтал тас харанхуй өрөөнд орчихлоо. Буцаад өрөө лүүгээ орох гэтэл болдоггүй одоо би яах вэ??

Би: Одоо яана аа ХҮН БАЙНА УУ?? "хана цохин орилно" одоо яах вэ??

Над шиг туулайн зүрхтэй хүнд энэ жихүүдэс хүргэм харанхуй хүйтэн хонгил ёстой муухай байна айснаасаа болж бараг шээс алдах нь байна.

Хонгил маш хүйтэн хамаг бие минь бээрч байна. Унтаж дөнгөж сэрээд шууд орон дээр байсан нимгэн халаадыг нүцгэн бие дээрээ өмссөнийг ч хэлэх үү ядаж байхад бас хөл нүцгэн гэж байгаа хариугүй хөлдөх нь байна.

Харанхуйд удаан байгаад байсан чинь одоо нэг юм нүд жоохон дасаж эхэлж байх шиг байна. Сайн хараад байхад нэлээн урт хонгил шиг харагдлаа. Нөгөө хонгилоо дагаад явж байтал хананд туллаа. Үгүй ээ хана биш хаалга бололтой хаалганы цаад талд хүмүүсийн ярилцах яриа сонсогдоно.

Би ч хаалгыг яг онгойлгох гэж байтал миний тухай ярьж эхлэв.

...........: Нөгөө шинээр ирсэн охиныг яах уу? тэр манай нэг өрөөнд орчихсон биз дээ? "эрэгтэй хүний хоолой"

............: Нууц хаалгыг олчихсон бол яах болж байна аа??? Түүнийг алах уу? "нэлээд хөгшин гэмээр эрэгтэй хүний хоолой сонсогдлоо"

...........: Санаа зоволтгүй дээ тэр охин 18-тай нялх амьтан бас Чэнээс нэлээд айж байгаа тийм болохоор гэрт нь нууц хаалга хайх нь битгий хэл орноосоо ч өндийж чадахгүй байгаа байлгүй хаха "эмэгтэй хүний муухай инээд өрөөнд хадна"

/Дууссан/ # Хориотой гудамж #Where stories live. Discover now