16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу

Start from the beginning
                                    

Сэүн чухал царайлсаар харж харж байгаад : сонсчихоод ууя

Минжүн толгой дохисоор үнэхээр эцсэн байдалтай өөртөө гэмшиж байгаа байдалтай ч гэх юм уу Сэүнрүү харсаар байв

Сэүн : хэл л дээ юу юм?

Минжүн нэг том амьсгаа аван гаргаад : Мёнхи бид 2ын салалт...тэр...

Сэүн : нэгэн эмэгтэйгээс болоо юу?

Минжүн Сэүнрүү бага зэрэг гайхсан байртай харсанаа : өнгөрсөн явдлаас болоод салчихлаа "харцаа бууруулсаар урагшаа харах"

Сэүн чимээгүй байж байгаад : арай... "санаа алдах" арай.......Хэ....Хэсү биш биз??

Минжүн Сэүнрүү хараад урд дахаа уучихаад дахин нэг хүчтэй амьсгаагаа аван гаргаад : тиймээ...мөн. Гэхдээ хэн нэгнээс сонсоо юу?

*Өнгөрсөн явдлаас...*

Сэүний тухайд тэр дээрхэн үед буюу Хэсү-г анх Илсанд ажил хийж явж байхыг нь харчихаад тэрээр бишүүрхэнээр нүдэндээ тусгасан байжээ. Улмаар урдуур хойгуур нь явахад яагаад ч юм өөрийн л эрхгүй нүд нь түүн дээр тусаж орой үдэш дэлгүүр явж байгааг нь хүртэл хараад Сэүн араас нь гаран даахгүй байсан хайрцаг шар айргийг нь юу ч болоогүй мэт гарнаас нь аван байшингийн үүд хүртэл хүргэж ирээд , удалгүй Сөүлрүү буцахаар болон жолооч ах нь зам дээр байж байя гэсээр гартал дахиад л нөгөөх охин зам дээр хэн нэгэнтэй утсаар автобусанд суугаад харьчихна гэж ярихыг сонссон тэрээр өөрийн л мэдэлгүй юу вэ автобус зогсчихсон байхад гэж бодсоор тоохгүй Сөүлрүү явъя гэж бодсон ч сэтгэл нь хорогдож хорогдож жолооч ахынхаа машиныг замаас эргүүлэн автобусны буудал дээр очин Хэсү-г Сөүл хүртэл хүргэж иржээ. Гэхдээ хэзээ ч тийм хувь тавилангаар нэг охиныг хараад тэгтлээ холбоо тогтоож байн байн тааралдана гэж бодоогүй хирнэ Сэүн юм л болбол Хэсү-г бодож өөр юманд төвлөрөе гэсэн ч чадахгүй байлаа. Эмэгтэйчүүдийн л догдлол ямагт эрчүүдийнхээс илүү дээд цэгт байдаг гэж сонссон тэрээр энэ удаад Сэүнийх түүнээс ялгагдахгүй мэдрэмж авах шиг болж харах болгондоо , бодох болгондоо яг л тийм мэдрэмжийг хэдэн жилийн дараа амсах мэт өөрийнхөө ийм байдалд ч гайхан үнэхээр үнэхээр би мөн үү гэж боджээ...Бодох тусам тунгаах тусам Сэүн би анхны харцаар дуралчихсан юм байхдаа? Би түүнд дуралчихсан юм байхдаа? Дахиад бодоод үз дээ байж болох уу? үнэхээр үү? Гэж өөрөөсөө хэд дахин асуусан ч хариулт нь ямагт нэг л гараад байв...тэр нь тийм буюу үнэнд л оршиж байв...Тиймээс ч тэр залуус бүгд ийш тийш явчихсан байсан тул Минжүн л ганцаар завтай гэхэд нь Минжүтэй уулзсаар сууж байжээ

~You've Fallen For Me~Where stories live. Discover now