15. Би чамд маш их сайн

Zacznij od początku
                                    

Тиймээс л Мёнхид хэлээгүй юм. Зүгээр л өнгөрсөн гэдэг бол өнгөрсөндөө л байж байх ёстой хэн ч нааш нь дэмий гаргаж ирж ирээдүйг үгүйсгэн бусниулаад хэрэггүй. Мёнхигийн аз жаргалын төлөө....

Ийм л шалтгаанаар би хэлээгүй явж байтал гэнэт өнөөдөр Мёнхи мэдчихэж. Ингэтлээ миний хичээсэн зүйл эцэст нь юу ч үгүй мэт гараад ирчихлээ...

Би : "чимээгүй зогсох"

Мёнхи : хар л даа чи мэдэж байна...тэгээд яагаад надаас нуусан юм. Минжүнийг найз залуугаа гээд чамд танилцуулахад чиний хичнээн их инээд чинь хүрж би хичнээн өрөвдөлтэй тэнэг хүн шиг харагдсан бол. Өөрт нь сайн байсан залуу жилийн дараа Солонгост ирэхэд найзтай нь үерхэж байгааг хараад гайхсан болов уу эсвэл инээд нь хүрсэн болов уу?

Би тайвнаар : би тайлбараля-

Мёнхийн хоолой нь чичирсээр : хэрэггүй ээ. Ганц л зүйл асууя чи ч гэсэн Минжүнд сайн байсан уу?.....чиний сэтгэл чиний сэтгэл ямар байсан юм??? "нүдэнд нь нулимс цийлэгнэх"

Би : миний яагаад чамд хэлээгүйг чи ойлгохгүй байгаа юм уу?

Мёнхи : хэл л дээ...чиний сэтгэл чинь?? дараа Солонгост ирээд хувирсан эсэх? Аль эсвэл чи Минжүнаас болоод Солонгост ирсэн юм уу? ммм?

Би : ч-чи я-яаж??

Мёнхи: харин миний урам хугарч байна Хэсү-яа маш их "хажуугаар мөрөлсөөр гэрээс гараад явчихлаа"

Би тэндээ зүгээр л тэнэг хүн шиг гөлөрсөөр зогсож байлаа...үгүй ээ бүр үнэхээр яг л хэн нэгэн надаас урваж байгаа юм шиг энэ мэдрэмж , зүгээр л сэтгэл хэн нэгэнд асар их гомдох мэдрэмж төрж байв. Мёнхигийн хэлсэн үгс нь зүгээр л үнэхээр ингээд ийм амархан амаараа хэлчихэж байгаа юм уу гэж бодож байлаа....Солонгост ирээд хувирсан уу? эсвэл Минжүнаас болоод Солонгост ирсэн юм уу? гэсэн үү тэр надад яаж ингэж хэлж??? нүдэнд минь нулимс цийлэгнэсээр нулимс урсаад л гарах нь тэр...ингэж гүтгүүлж буруу ойлголт өгөн хэн нэгэн надад уурлаад гараад явчихлаа...үнэхээр сэтгэл тогтворгүйжин, уур хүрэх шиг болж би уйлсаар өрөөлүүгээ орлоо..

Би : гуйж байна Хэсү уйлахаа болиоч ямар буруу хийсэн гэж. Би ямар буруу хийсэн юм? би ..би ..би ..ямар буруу хийсэн гэж "уйлах"

Утас ч чичирсээр шалан дээрээ гөлийсөөр сууж л байв. Зүгээр л одоо юу хийх үү яах уу? юү хийвэл дээр вэ Сэүн тэр мэдэж байгаа болов уу Минжүн Сэүний найз тэд удаан найзалж байгаа хэрвээ мэдвэл яах бол гээд л толгой минь задрах шахан шөнөжингөө орон дээрээ бодолд автсаар сууж байлаа...цаг ч шөнийн 4 болон Мёнхи орж ирсэнгүй. Би тэр охины аз жаргалын төлөө 2 жилийн турш чимээгүй явсаар ирсэн байхад Мёнхи миний төлөө чадсангүй зүгээр л түүнд урам хугарч итгэл алдран түүнийг үнэлэх миний үнэлэмж буурах шиг болж хэн хүнээс илүү ихээр гомдон хацар даган нулимс урсан хажуугаар нь уур ч хүрэх шиг боллооо...хэрвээ тэр намайг мэддэг бол надааас тийм зүйл асуухгүй байх байсан намайг үнэлдэг бол тийм аймшигтай асуултуудаар булахгүй байх байсан ядахнаа найзын хувиар сэтгэлтэй байсан бол тийм амархан үгс амнаасаа гаргахгүй байх байсан...Минжүнаас болоод Солонгост ирсэн юм уу гэл үү тэр яаж ийм амархан...!!!

~You've Fallen For Me~Opowieści tętniące życiem. Odkryj je teraz