14. Бүх зүйл.... Зүгээр биздээ?

Start from the beginning
                                    

***

Би ч явсаар сургуулиас гаран Сэхүний Ганнам дахь гэрлүү автобусанд суусаар яван удал ч үгүй ирэн гэрийнх нь хонхыг дартал дотроос тайлж өгөн хашааны хаалга ч дуугарсаар онгойх нь тэр. Анх удаа ингэж ганцаараа ирж байгаа болохоор тэр үү, жаахан эвгүй ч юм шиг танил бус газартаа ирэх мэт ийш тийш харсаар эцэст нь байшингийн хаалгыг татан орлоо. Гэхдээ миний харж байгаачлан энд хэн ч байхгүй байх чинь. Би дотроо хэн хаалга тайлж өгсөн юм бол, эсвэл хаалга нь онгорхой байсан юм болов уу, дээд давхарт байгаа юм байхдаа удахгүй бууж ирэх юм болов уу, үгүй бол Сэхүнни түрүүлээд ирчихсэн надаас нуугдаж маяглаж байгаа ч юм болов уу гээд их л зүйл бодсоор гутлаа тайлан ганц хоёроор алхаж байтал эмэгтэй эрэгтэй хүний дүнгэнэх хоолой аль ч өрөөнөөс юм бэ сонсдож байв. Энэ яг хэдэн алхамын урд харагдах онгорхой хаалгатай өрөөнөөс хадаж буй бололтой байв. Би явахаа зогсоон түр азналаа...
Ээж нь дуугаа өндөрсгөсөөр : юуу? Зарах аа?
Би том нүдэлсээр : юу билээ?
Сэхүний аав эцсэн байртай ууралсан аятай : өөр тэгээд ямар арга байгаа юм бэ? Тэгэж байж л ядаж тэр нэг Ким гуайг чимээгүй болгохгүй бол өдөр бүр ирж одоо бүр яаж даварч байгааг би ч гэлтгүй чи ч бас харсан биз дээ
"Ю-юу билээ...???"
Ээж нь : Тэгээд чи Сэхүнийг яа гэж байгаа юм бэ? Биеэ даан амьдарч байгаа хүүхдийг ахиад нааш нь авчруулах хэрэг үү? одоо Хэсү тэр хоёр хүртэл амьдарч байхад тэр байрыг зарчихвал тэднийг яах болж байна? зүгээр л би маргааш Ким ахын эхнэртэй нэг уулзаад үзье чи энэ талаар Сэхүнд дуулгах ч хэрэггүй
Би : О.О "байрыг нь зарах аа? Юу болоод"
Аав нь : уулзлаа гээд өөрчлөгдөх зүйл байхгүй шүү дээ. Хэсү Сэхүн хоёрыг болохгүй бол энд ирээд л амьдар гээд хэлчихэд болно биз дээ. Юу нь тэгтлээ болж өгөхгүй асуудал гэж? Одоо хамгийн чухал нь хурдан хугацаанд эргүүлэн төлөх байгааг чи мэдэж байна уу үгүй юу? Үгүй бол бид үнэхээр шалдаа буух нь эргээд би тийм байдалд орохыг үнэхээр хүсэхгүй байна. Тэр нь доор—
Ээж нь : чи байж болохоор зүйл ярь л даа. Юуу? Сэхүн Хэсү хоёрыг энд авчрах аа? Дөнгөж хамт амьдраад удаагүй залуу хүүхдүүдийг энд эцэг эх болох бид нартай чи яаж ийм байж боломгүй сонин.... анияа ани... зүгээр л тэр байранд хүрээд хэрэггүй. Би нэг арга яаж ийж байгаад бодож олох болохоор. Тэгээд ч тэр байрыг яаж олж авлаа даа яасан ч яасан ч болохгүй
Аав нь санаа алдсаар : бии ч бас дуртайдаа зарна гээд байгаа юм биш шүү дээ
Ээж нь ууралсаар : тэгээд л байж бай гээд байна шдээ. Арга олдож л таараа. Энэ бизнес дампуурлаа дампуурлаа гэхэд гэр бүлтэй холбоотой зүйлсийг үнэхээр татан оролцуулахгүй байцгаая гэж хоёулаа ярилцсан биз дээ. Сэхүнийг гадаадад суралцах тэтгэлэг авсан гээд түүний хүслийг ч авч үзэлгүй дур мэдэн сургууль руу нь явсан чинь хангалттай байсан. Харин ахиж хүүгээ оролцуулах хэрэггүй. Ммм?
Би : "Сэхүн гадаадад суралцах тэтгэлэг авсаан? Тэгээд л аав нь энэ өр шир зэрэг яриад буй асуудлаас үүдээд сургууль руу нь яван бичиг баримтыг нь авчээ.."
Аав нь : ТЭГЭЭД ЯАЯ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ ДЭЭ, ХЭРВЭЭ ӨДИЙД ТЭР ЯВЧИХСАН БАЙСАН БОЛ БҮХ ЗҮЙЛ ЭРГЭЭД—
Ээж нь : ЮУУ? ЧИ ЯАЖ ИНГЭЖ ЯРЬЖ ДУУГАА НАМСГАХГҮЙ ЮУ
Аав нь ч дуугаа намсгасаар : ёстой нэг, чи л дураар нь дургиулж гүйсээр байгаад ганц хүүгээ ч чангааж чадахаа байчихсан.
Ээж нь : тэр ухаантай хүү чиний бодож байгаагаас илүү. Хичнээн энэ бизнес өнөөдөр чухал ч гэсэндээ тэрний ирээдүйг үүнээс чинь болж хольж хутгаж чадахгүй. Би ч зөвшөөрөхгүй.
Аав нь ч санаа алдсаар : ахх...ойлголоо ойлголоо. Ээж нь : юу юу ойлгосон гэж?
Аав нь дуугаа бүр ч намсган : би ч бас нэг арга чарга хайх болохоор больцгооё Хэсү ирж байгаа гэсэн биз дээ. Ирэхэд нь бэлд
Би ч эдгээрийг сонссон даруй бушуухан эргэн гутлаа өмсөөд хаалгаар нь гаран хашаанаас нь тэр гаран хаасаар гадаа нь амьсгаа аван зогслоо.
Үнэндээ юу сонссондоо ч итгэж өгсөнгүй, гэхдээ миний ойлгосноор Сэхүн надад өмнө нь хэлж байсан тэднийх их тааруухан амьдарч байсан гэдгийг, аавынх нь бизнес ч явж өгөхгүй байсан гээд л тэгэхлээр тэд эргээд тэр байрандаа ирэх дөхөөд байгаа хэрэг үү? Өрөө төлөхийн тулд хүүгээ тэтгэлэгт хамрагдуулж энд жир бүр төлөх төлбөрийг нь өр ширэндээ өгөх ч юм уу тэгэх гэж байжээ. Гэтэл Сэхүн яваагүй. Харин бүр болохгүй болохоор нь түүний байрыг зарахаар аав нь завдсан бололтой. Үнэхээр аргаа барсан хэцүүхэн сонсогдож байсан тэдний яриа. Гэтэл би юу ч мэдээгүй нэг л их аз жаргалд ганцаараа автсан хүн явж л байдаг. Энэ бүгд тэгээд л чимээгүйхэн шийдэгдчих байх гэсэндээ Сэхүн хэлээгүй байх тийм үү. Гэтэл тэр минь битүүхэн дотроо шаналж л яваа...аххх...аххх...нэг л ойлгож өгөхөд хэцүүхэн юм шиг гэсэн хэдий бараг бүгдийг гадарлаад ойлгочихсон ч юм шиг...
Энэ агшинд утас минь чичрэхэд тэднийхээс чимээгүйхэн шиг гарж ядсан миний бие хэн нэгэнд баригдчих мэт л цочисхийн утсаа гаргаж ирэн хартал ээж нь залгаж байлаа. Тэд намайг хараагүй, тиймээ...
Би утсаа аль болох өөдрөгөөр аван : ааа, нээ
Ээж нь тайван байртай зөөлөн инээмсгэлээд : ирж байна уу? Хэсү-яа
Би : тиймээ би яг хашааны гадаа байна
Ээж нь : аягүү тийм үү за би онгойлгоё
Би : нээ...
Ээж нь инээмсгэлсээр : ороод ирээрэй "гэсээр утсаа тасаллаа"
Шүлсээ нэг годхийтэл залгилаад хашааны хаалгыг түлхэн орлоо. Ээжийнх нь хоолойны өнгө түрүүн өрөөнд сонссоноос хавьгүй сайжирсан сонсдлоо. Бараг тэр яриаг нууцаар сонсоогүй байсан бол ямар нэгэн зүйл болсон эсэхийг мэдэхэд бэрх л гэмээр юм. Гэвч хэзээний бүгдийг сонсоод гадарлачихсан болохоор нүүр тулан ороход хэцүүхэн мэдрэмж төрлөө. Яах уу, ийх үү, надаас болоод Сэхүн минь, гээд л...
Байшингийн хаалгаар ортол ээж нь инээмсгэлсээр намайг тэврэн дээрээс ч Сэми буугаад ирлээ. Түрүүн Сэми хаалга тайлж өгсөн бол ам алдаад хэлчихгүй байгаа...үгүй юм болов уу...
Аав нь ч тэр цаад өрөөнөөс гарж ирэн намайг тэвэрчихээд өрөөлүүгээ эргэн яваад орлоо. Тэр хооронд Сэхүний ээж бид хоёр оройн хоол бэлдсээр...
За яахав Хэсү-яа дараа болцгооё, дараа бодож тунгааж бас асууж лавлая. Үгүй бол энэ агшинд би хэтэрхий түрүүний сонссон явдалдаа биеэ барин элдвийг тунгааж, үйлдэл бүрээ цэгнэх мэт, санаа зовоод байгаа ч юм шиг тухгүй орчин бүрдүүлж буйгаа мэдэрлээ...иймээс ч аль болох өөдрөг, гэгээгэлэг...
Цаг ч явсаар оройн хоол бэлдээд бараг дууслаа, ээж нь намайг Хүүний өрөөг сонирхол доо гэсээр түүний өрөөнд дагуулж ирэн жаахан тайлбар хэлж байгаад гараад явчихав.
    
Тэр үнэхээр энгийн өнгөөр хосолсон ханын обвой, тавилга зэрэг сонгох юм. Хар саарал, цагаан гээд л. Гэртээ бараг ирдэггүй болохоор өрөө нь их цэвэрхэн, саруулхан харагдана. Мөн түүний минь үнэр энэ тэндээс нэвт үнэртээд л...
Ширээн дээрх багын зураг, бага зэрэг томорсон мөн дүүтэйгээ авахуулсан зураг нь тус тус харагдана. Бас гайхширмаар энд бид хоёрын хамт авахуулсан зураг нэмэгдсэн буйг анзаарлаа.
Би гайхсаар : өххх.... "жаазан дахь зургаа харах....хэзээнийх билээ...энэ Суо-гийн зуслангийн байшин дээр өнгөрөөсөн өдрүүдийн нэг байлаа. Бид хоёул их жаахан ч юм шиг харагдах юм...." Би зөөлөн инээмсгэлэн байж байтал утас дуугарлаа. Харвал Сэхүн залгаж байв...
Би : мм
Сэхүн : хаана байгаа юм? ээж чамайг гэрт минь байна гэх юм? хэлдээ
Би инээсээр : таадаа би одоо хаана байгааг?
Сэхүн : чи үнэхээр гэрт...яа юу вээ? Хэлэх ч үгүй ганцаараа гүйж очоод ээж аавтай минь хэзээний найзлаад аваа шив дээ?
Би инээмсгэлсээр : тэглээ...тэглээ "тэдний ярьсан зүйлс гэнэт санаанд минь буулаа"
Сэхүн хэсэг чимээгүй болсонд минь гайхан : байна уу?
Би : а-аан...ммм...чи хамт авахуулсан зурагаа ширээн дээрээ тавьжээ "инээмсгэлэх"
Сэхүн : аан. Өрөөнд минь байгаа юм уу?
Би : ммм
Сэхүн : ор минь их зөөлхөн шүү. Жаахан хэвтээд авах боломж яахав—
Би : чвв, чи хэзээ ирэх юм?
Сэхүн : одоо явж байна
Би : чихэвчээр ярьж байгаа биз дээ?
Сэхүн : ммм
Би : ойлголоо болгоомжтой яваад ирээрэй
Сэхүн инээмсгэлсээр : мммм тасалдаа
Би : ммм "таслах"
Би ч санаа алдсаар ширээг нь налан хэсэг зогслоо. Сонссон зүйлсээ хаанаас нь эхэлж ярих уу? эсвэл огт дурьдахгүй байсан нь дээр юм болов уу? түүнийг хэлтэл нь хүлээх үү? гэвч тэдний гэр бүл хэцүүдэж байхад би гэдэг хүн өөрийгөө бодоод байгаа юм шиг санагдах юм. Гэлээ гээд миний хийж чадах зүйл гэж үү? эргээд оюутны дотуур байранд ороод Сэхүнийг энд ир гэж ятгах уу? зуны амралт эхэлж байхад оюутны байр надад олдоно гэж үү? тэгвэл бид хамтдаа гадуур байр хөлслөх? Тэгтлээ хөлслөх мөнгө төгрөг нь ч хаана байгаа юм? бүр үгүй бол Сэхүнийг гадаад руу явуулах...
Бодох төдийд л нэг тийм аймшигтай муухай мэдрэмж толгойгоо сэгсрэн нүдээ анин зогсож байтал хаалга дуугаран ээж нь шагайлаа...
Би даруй нүдээ нээтэл ээж нь инээмсгэлсээр Сэхүнни ирчихлээ, бууцгаая гэж хэллээ..
Би : а-аан... "инээмсгэлсээр" нээ...
Оройн зоогонд ахин гэр бүлээрээ хооллоод л, гэхдээ би өөрөө тийм байгаа болоод ч тэр үү энэ удаагийнх тийм ч дулаан санагдсангүй юу, тэд ууг нь инээлдэж их л зүйлийг яриад л байх юм. Тийм байна, би хямарчихсан бололтой...
Сэхүн надруу харсаар : бие нь өвдөөгүй биз дээ
Би Сэхүнрүү харсаар : мм?
Сэхүн : зүгээр үү
Би толгой дохисоор : ммм
Сэхүн ч нэг сонин харсхийснээ : мм... "урагшаа харан хоололлоо"
Бид ч тийнхүү хоололсоор эцэст нь Сэхүн бид хоёр эргэн харихаар үүдэнд нь зогсож байлаа..
Би бөхийсөөр : баяртай, дараа дахин ирнэ ээ
Ээж нь : мм тэгэлгүй дээ байнга орж гарж бай гэж хэлсэн шүү дээ. Дараагийн удаа амттай зайрмаг идэцгээе
Сэхүн : ээхээе жаахан хүүхэд шиг
Сэми : вуаа зайрмаг
Аав нь : болгоомжтой явцгаагаарай
Би : нээ...
Бид хоёул тийнхүү тэндээс хөдлөн Сэхүний машинд суусаар гэрлүү нь хөдөллөө. Замын турш нэг их зүйл ярьсангүй, үгүй ээ ярина гэхээс эвлэж өгөхгүй байлаа.
Сэхүн : ирчихлээ
Би : ммм "буухаар завдтал Сэхүн гарнаас минь зөөлөн татахад би түүнрүү эргэж харлаа"
Сэхүн : ямар нэгэн зүйл болсон юм уу?
Би : мм?
Сэхүн надруу харсаар л...
Би толгойгоо ялимгүй сэгсрэн : үгүй дээ. Бууцгаая "хаалгыг нь татан буух"
Сэхүн ч ардаас бууж ирэн би багахан урд нь алхалж байтал тэр гарнаас минь татан урд минь зогсчих нь тэр.
Сэхүн надруу нэг нэгэнгүй хараад л байв..
Би муухан инээмсгэлээд : яасан бэ?
Сэхүн : хэлэхгүй юм уу?
Би : м-м..мм?
Сэхүн : худлаа ярьж ч чадахгүй бүгд энэ нүүрэн дээр бичээстэй байгааг чинь харж байна даа
Би нэг санаа алдан доош харснаа эргэн түүнрүү хараад : үнэхээр...бүх зүйл зүгээр үү?

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now