12. Хар л даа би энд зогсож байна чиний дэргэд

Start from the beginning
                                    

***

Бид ч тийнхүү амтат зайрмаг авч идсээр хүүхэд багачуулын тоглоомын талбай дахь савлууран дээр тус тусдаа сууцгааж байлаа.
Лухан хажууд савлуурдсаар, харин би байрандаа нэг жаахан хөдөлснөө болин зайрмагаа хазалсаар.
Лухан зогсон : хөөе л дээ, ийм царай гаргаад ёстой нэг
Би ч ухаан орох мэт Луханруу харлаа
Лухан : хоёулаа сольж идэх үү?
Би ярвайсаар : заваан юм!
Лухан : хаха чинийх амтгүй харагдаад л "өөрийнхийгөө амттай гэгч нь хазаллаа"
Би ч төв царайлсаар : минийх илүү амттай за юу! Чиний тэр хэсэг яг л заваан ялгадас шиг–
Лухан : ЯААААААА
Би инээсээр : ахахахаха өдөх хэрэггүй шүү
Лухан : чвв ёстой нэг
Яа намайг байхгүйд амжуулцгааж байгаа юм уу? гэж тайвнаар ардаас танил хоолой дуугарлаа. Мэдээж танилсаад байх юу байхав бүр хэзээ ч сонссон шууд л мэдэх хоолой СЭХҮН!
Би даруй эргэж хартал тэр үнэхээр зогсож байлаа. Нэг гарандаа гадуурх цамцаа барьчихсан харин нөгөөх гарандаа тортой зүйл барьсан зөөлөн инээмсгэлсээр бидэнрүү харна.
Лухан : өөө хэээе брооо!! "босож очин түүний урд очих"
Сэхүн : хээе бро!! "нэг гаран дахь тортоо зүйлээ нөгөө гарлуугаа шилжүүлснээ Лухантай гар барьлаа"
Би ч боссоор түүний урд очин зогслоо, нэг нэгэнгүй харсаар л..
Сэхүн надруу харан нэг уруулаа жимийснээ болин : хоолоо идсэн үү?
Би чухал харсаар : ани
Лухан : яа надаас яагаад асуухгүй байгаа юм?
Сэхүн Луханыг тоосон ч үгүй надруу чухалчлан харсаар : хоолоо идэх хэрэгтэй шүү дээ
Би : харин чи?
Лухан шивнэсээр : би түрүүлээд явж байх уу? Сэхүн Луханыг тоосон ч үгүй : ани
Би уурлах аястай : чи ч бас идэх хэрэгтэй биз дээ Сэхүн төв царайлсаар : хоол идэцгээх үү?
Лухан ч бид хоёрлуу ээлжлэн харсаар...
Би : яа У Сэхүн одоо тэр чухал юм уу?
Сэхүн : хоол идэж байж л амьдрах эрч хүчээ авна биз дээ
Би : өнөөдөр хоол идээгүй байлаа гээд маргааш эрч хүчгүйтчихгүй!
Лухан залхасан байртай : аа ёстой нэг энэ хоёрыг... Сэхүн санаа алдсаар : Хэсү-яа
Би : би уурлаагүй ээ, зүгээр л... "ийш тийш харлаа"
Лухан хоолойгоо засан : аягүү за би ямартай ч явлаа. Та хоёр тэгээд мм "гараа атгасаар" амжииилттт!!
Сэхүн сая л нэг Луханруу харан : уучлаарай хён, би дараа—
Лухан мөрлүү нь зөөлөн цохин хажуугаар нь зөрсөөр : үгүй дээ. За би маргааш ярия
Сэхүн : мм болгоомжтой яваарай
Лухан : ммм ммм "цааш алхах"
Би ч Луханы ардаас харсаар эргэн Сэхүнрүү харлаа.
Сэхүн надруу тайван гэгч нь харсаар : намайг тэвэр л дээ. Надад чи хэрэгтэй байна, чиний дулаахан тэврэлт Хэсү-яа
Би түүний нүдрүү ээлжлэн ширтэнэ, үнэхээр тэр тавгүйрхэж бас их ядарч сульдаж туульдсан мэт. Өнгөрсөн хугацаанд бүтэн нойртой, сэтгэл амар унтаж байсан удаагүй тэр минь их гашуухнаар инээмсгэлэх юм...
Түүнрүүгээ дөхөм алхасаар хүзүүгээр нь тэврээд авлаа. Юу ч болсон бай, би энэ хүнийг хайрлаж хамгаалж тайвшруулж тайтгаруулах ёстой хүн. Хэзээд түүний дэргэд бат итгэлтэй гэгч нь зогсож өгөх ёстой тийм л хүн. Нуруун дээр нь зөөлөн зөөлнөөр товшин анир чимээгүй тэвэрсээр. Тэр минь ч хариу бүсэлхийгээр минь тэвэрч байлаа. Улмаар санаа алдан, гүнзгий амьсгаа аван гаргаад л. Баттай гэгч нь хэлж чадна, тэр яг одоо нүдээ аничихсан байгааг...
Сэхүн : уучлаарай, их санаа зовсон биз дээ
Би : надад зүгээр л...юу болж байгааг хэл л дээ. Аав чинь яагаад сургууль дээр ирээд явсаныг, чи надад яагаад хаашаа ч явахгүй гэж хэлэн байж ардаас нь яарсаныг, мөн очиж уулзаад юу болсоныг, ер нь л юу болоод байгааг...
Сэхүн : .............хммм.......
Би : ммм?
Сэхүн : ...............
Тэр дуугарч өгөхгүй болохоор би түүнээс хөндийрөн нэг сайн царай руу нь харж авлаа
Би : Сэхүнаа
Сэхүн үл ялиг инээмсгэлэн : Хэсү-яа
Би : за
Сэхүн : би эргээд сургуульдаа явна, мөн хаашаа ч явахгүй, энд ингээд...хар л даа би энд зогсож байна чиний дэргэд
Би : хэлмээргүй байгаа юм уу?
Сэхүн : тийм биш ээ
Би : хэлэхэд хэцүү байгаа юм уу?
Сэхүн : зүгээр л гэр бүлийн жижиг асуудал. Удахгүй цэгцэрчихнэ...
Тэр үнэхээр гэр бүлийн асуудлаа дэлгэхийг хүсэхгүй байгаа бололтой. Хичнээн надад хүртэл хэлэхгүй байна гэдэг хммм...
Би : ойлголоо. Би чангаахгүй ээ...
Сэхүн : ммм "толгой дохих"
Би : хэрвээ бүх зүйл зүгээр юм бол шүү дээ. Чамд итгэж байна "зөөлөн инээмсгэлэх"
Сэхүн ч зөөлөн инээмсгэлсээр намайг татан тэвэрлээ : ммм "тэгснээ тэр эргэн тавин надруу харан жуумалзаад эхэллээ"
Би : яагаад жуумалзаад байгаа юм?
Сэхүн жуумалзсаар инээж ядан : мм..ю-юу
Би жигтэй харсаар : жуумалзах, ирмэх хоёрын цаана үргэлж ямар нэгэн зүйл нуугдаж байдгийг чи мэдэхгүй нь лавтай
Сэхүн жуумалзсаар толгойгоо санжигануулан хөдөлгөсөөр : умм..мм...имм ммм
Би инээсээр : яа
Сэхүн инээдээ тэсэж ядан дуугаран : чи мэдэж байгаа штээ
Би ч бараг юу яриад байгааг нь шууд л ойлгочих лоо, үгүй ээ жуумалзаж эхэлэхэд нь л арай? Гэж бодож байтал. Энэ залуу ёстой нэг..
Би итгэж ядсаар харан : ю-юуу... "том нүдэлсээр" би юу мэднэ гэж???
Сэхүн мөрөөрөө намайг түлхэн : тэр яагаав дээ пүахаха
Би ч Сэхүнаас холдон түрүүлээд орцруугаа алхаж эхэллээ Сэхүн ардаас ирэн : Хэсү-яааа
Би эргэж харан Сэхүнрүү том нүдлэн харсаар : юуу?
Сэхүн хоёр тийш биеэ савчуулан жаахан хүүхэд шиг хошуугаа унжуулсаар : имм имммммм
Би : галзуурчихсан юм уу? гэрт...гэрт... "шүлсээ залгилан" Кёнсүү тэгээд Сэми хүртэл байхад чи яг галзуу бүр нэг ааа эйш... "түрүүлээд гүйгээд орчихлоо"
Сэхүн ардаас инээд алдсаар : хараачээ энэ эмэгтэйг. Юу бодож сэтгэж байгааг нь хараад байгаарай
Би ч чихээ даран гүйсээр....Сэхүн ч ардаас үг хаян инээд алдсаар...ёстой нэг чөтгөр шиг зэвүүн амьтан. Худлаа хүнээр тоглож маяглаж байгааг нь..

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now