5. Ганцхан минут...

Start from the beginning
                                    

***

Лекцийн танхимд хажууд минь дээрийн залуу суусан байлаа. Залуу цаасан дээр юм бичээд надад өгч байв. Дэлгэн уншиваас "чамайг хэн гэдэг юм?" гэсэн байв. Би нэг царай руу нь хартал тэр урагшаа харсаар багшийн яриаг чухалчлан сонсох мэт царайлна. Хариу цаасан дээр нь "Хэсү, харин чи" гээд биччихээд эргэн багшруу харлаа.
Залуу надруу харан цаасан дээр үргэлжлүүлэн бичсээр "чи мөн байна, намайг санахгүй байна уу," гэсэн байв.
Би хариу : уучлаарай, тайлбарлахад их хэцүү ч би чамайг санаж чадахгүй. Бид нэгнээ мэддэг хүмүүс байсан юм уу?
Залуу хариуд : тиймээ, нэг өдрийн танилцал хэхэ
"юуу? Би нэг өдрийн танилцлыг нь хараад золтой ухаан алдчихсангүй. Арай бид уулзаж аваад ямарваа нэгэн хачин юм болсон биш байгаа, би түүнрүү том нүдлэн харсаар, сууж буй түүнийг дээрээс нь доош хачин харцаар гүйлгэн харлаа" Залуу хариу том нүдлэн юу гэсэн байртай харж байв.
Би эргэн цаасан дээр бичээд : нэг өдрийн танилцал аа? Хэзээ?
Залуу хариуд : тиймээ, богинохон хугацаа байсан бөгөөд сэтгэл өвтгөм, бас маш их зүйл бодогдуулсан. Тийм өдөр...

Би маш их сонирхож байлаа, тэр юун тухай яриад байгаа талаар, цаасан дээр бичих ядаргаатай байсан тул хариу түүнд "завсарлаад" гээд бичлээ.
Залуу ч тэр хариу аван энэ удаад аяархнаар окей гэж шивнэлээ.
Өнөөдөр сэтгэл санаа нэг л тийм байна, өглөөг тэгэж угтсан болоод ч тэр Сэхүнээс нягтлах хэрэгтэй юм шиг, гэтэл Сэхүн гэж хэлэх төдийд түүний царай зүс санаанд минь бууж сэтгэл минь догдлох мэт болж байв. Харна гэхээс баярлаж байгаа юм байхдаа? Яадаг ч л байсан юм бүр сонирхолтой санагдаж олж мэдэх хүсэл эрмэлзэл өдөр ирэх тутам нэмэгдээд байна...
Хонх ч дуугарч завсарлахад залуу цүнхээ аваад гараад явчихлаа. Юу вэ хүн завсарлаад гэж байхад.
Би ардаас нь цүнхэндээ хичээлээ хам хум хийн гарсаар : хүлээгээрэй. Хөөе
Залуу ангиас гаран корридороор алхасаар удалгүй надруу эргэж харан : чи арай?
Би том нүдэлсээр : юу?
Залуу : ослоос үүдээд ой санамжаа алдах ч юм уу тэгсэн юм биш биз? О.О Тэр яаж миний осолд орсоныг мэддэг билээ?
Би : чи яаж?
Залуу итгэж ядсаар хөмсгөө зангидан : тийм үү? үнэхээр...вуахх...яаж...ийм...зүйл...чии... ани...
Би : гэхдээ би...би... "үгүй ээ юм санаж эхлээд байгааг түүнд хэлэх хэрэггүй..." чиний нэр. Би мэдэх хэрэгтэй
Залуу : Жунхён. Гэсэн ч санаанд чинь буухгүй биз дээ
Тиймээ, түүний талаар юу ч буусангүй, ингээд бодох нь ээ өглөөний тэрхүү зүйлс юу болж байгаа хэрэг вэ?
Би : тэгэхлээр чи намайг яаж мэддэг болсон талаараа хэлэх хэрэгтэй. Нэгэнт би ийм болсоноос хойш
Жунхён хальт инээснээ : юу гээч, бидний танилцал их зуурдынх байсан. Инээмсгэлэж танилцаад, сэтгэл өвтгөм шаналлаар дууссан.
Би ч тэр сонин болсоор юу гэхээ мэдсэнгүй : юу? Жунхён ёжтой ч юм шиг үл ялиг инээмсгэлснээ : харин бид хоёул өнөөдөр энд эрүүл саруул зогсож байгаад талархах л үлдэждээ. Аа...ани...би чамайг ингээд байж байгаад талархаад явчихлаа "мөрөн дээр зөөлөн цохисоор" хичээлдээ орлоо. Дараа таарцгаая
Тэр юун тухай яриад? Бид хоёул эрүүл саруул зогсох оо? Бид инээмсгэлэж танилцаад сэтгэл өвтгөм шаналлаар дууссан гэсэн үү? хэрэв тийм юм бол бид үерхэж байгаад салсан—  үгүй ээ үгүй ээ зуурдын танилцал гэчихээд тийм юм байх ёсгүй биз дээ. Тэгвэл юу юм бол...    Тэр ингэхэд юу яриад?
Би ардаас нь учир битүүлэг ойлгож ядсан харцаар харсаар : юу вэ тэр одоо...аххх...
Гэтэл мөрөөр минь хэн нэгэн тэвэрсээр "юу вэ, юун залуу юм?" гэж танил хоолой...
Би харвал энэ Чанёол байв.
Би инээмсгэлсээр : сайн уу
Ёол : еэссс. Хоол идэцгээе өлсөөд байна "намайг дагуулан явах"
Би : би та нартай уулзахаараа дандаа л хооллох юм
Ёол инээсээр : энэ баасан гарагийг тэсэн ядан хүлээж бай мм? Тэр үед бут авах болно хаха
Би : чввв, яагаад өнөөдөр үгүй гэж
Ёол : умм... "том нүдээ бүр ч том болгон бөлтөлзүүлсээр" яагаад гэвэл өнөөдөр...умм өнөөдөр болохоор хаха
Би : хаха юу вээ..
Бэк цаанаас : өө энд энд "гараа өргөх"
Ёол мөрөөр минь тэвэрсэн хэвээр : өө окей
Би : өө Ди Ү ирчихсэн байна
Ёол : хичээл багатай байгаа юм байхаа. Хоолон дээр хүрээд ирж
Би : вуаа...гэхдээ "ийш тийш харсаар" Сэхүн харагдахгүй байх чинь
Ёол : тэр одоо ирж байгаа. Заа сууцгаая "гараа авах"
Ди ү инээмсгэлсээр : сайн уу?
Түүний хоолой, энэ хоолойг би өглөөхөн сонсоод авсан. Гэвч эсрэгээрээ харгис хэрцгий бухимдалтайгаар шийдэмгий гэгч нь орилж байсан...
Би даруй инээмсгэлээд : сайн уу "түүнд эвгүй сэтгэгдэл үлдээчихэв үү, юм бодож гөлөрч байгаад"
Ди ү : хичээл нь сайн биз дээ? Бие нь?
Би : тиймээ, чинийх
Ди ү : умм яваад л өө Сэхүн.. "арагшаа минь харан даллах"
Сэхүн гэсэнээс...энэ зүрх догдлоод авлаа. Гэвч нөгөө талд мөн өглөөний явдал санаанд минь бууж байв. Бид машинд нэгэндээ эрхэлж байсан тэр юу юм бол...үнэхээр зүүд биш байсан... баттай...
Сэхүн хажууд ирэн суун надруу харахад би түүнрүү харж ядан дальдчиж байв. Сэхүн төв царайлсаар : юу вэ
Би : юу? "урагшаа харангаа хэлэх"
Сэхүн : чвв, хён хэзээ ирсэн юм "Ди ү рүү харах"
Өдрийн хоолны цаг ч тийнхүү дэл сул яриагаар хөгжилдөн өнгөрсөөр. Би залуусын яриаг чимээгүй л сонсон инээсээр хоолоо идэж байхдаа цаах нь Жунхён гэгч нөгөөх үл ойлгогдох зүйлс яриад орхисон залуу хоолны ээлж дарааллаа хүлээн оочирлоод зогсож байхыг олоод харчихлаа. Хичээлтэй гэчихээд юу вэ тэр одоо...Гэхдээ гэхдээ...Их сонирхолтой санагдаад байна, юуг ч юм бэ мэдэхийг эрмэлзээд байна, яагаад ч юм тэр ямар нэгэн зүйл мэдэж байгаа мэт зөн совин татаад байна.
Би боссоор Жунхёны зүг нэг харан Сэхүн болон залуусруу хараад : би уух юм аваад ирье. Захих хүн байна уу?
Сэхүн толгой сэгсэрснээ нэг надруу хараад : би яваад ирэх—
Би инээмсгэлсээр : үгүй дээ. Чвв чи намайг эмнэлэгт байгаа мэт асраад л..хэхэ "мөрөн дээр нь зөөлөн цохисоор залуусруу харах"
Бэкхён инээмсгэлсээр : тэгвэл надад нэгийг
Би инээмсгэлсээр : заа.. "Жунхёны зүг явах"
Тэр ч арагшаа харсаар урт дараалсан ээлжээ хүлээн зогсож байхад нь түүний мөрлүү нь зөөлөн цохин дуудлаа. Жунхён юу ч болоогүй мэт надруу эргэж харах нь тэр...
Жунхён : юу?
"юу юу гэж? Тэр тоглоод байна уу?"
Би сониуч байртай : чи...тэдгээр учир битүүлэг яриагаа тайлбарлах хэрэгтэй биз дээ. Миний байдлыг харгалзаж үзээд
Жунхён ёжтой юм шиг үл ялиг инээмсгэлснээ : юуг нь тэгтлээ сонирхоод байгаа юм? тийм ч чих сэрдийлгэхүйц зүйл биш юмсан миний бодлоор
Би сонин харсаар : харин ч ингэх бүрт чинь бүр илүү мэдмээр санагдаж байна
Жунхён надруу нэг алхам ойртон улмаар хүйтэн харцаар харсаар : их аймшигтай л байх болов уу?Юу вэ...а-аймшигтай? Сэтгэл түгшээд ирлээ. Тэр яг юу хэлж ярих гээд?
Би том нүдэлсээр шүлсээ залгин : битгий сунжралдуул. Тойруулалгүй шууд—
Жунхён ёжтой инээмсгэлснээ : ха...шууд?
Би : тиймээ шууд
Жунхён ахин надруу нэг ойртоход үүнийг нь даган би нэг алхам арагшиллаа. Тэрээр үргэлжлүүлэн маш хүйтэн царай гаргахын зэрэгцээ хоолойных нь өнгө сөөнгөтөж зэвүүрхэсэн байртай дуугарч эхлэх нь тэр. Ийнхүү хүйтэн царайг нь даган нүд нь томорч ирэхэд түүний улайссан нүдний цагаан тодорч харагдах нь сэтгэлийг минь түгшээж басхүү айдаст автуулж эхэллээ.
Жунхён : амар амгалан явж буй ард иргэд. "нүдээ томосгон аймшигтай харж эхлэн хоолой нь хүйтэрч эхэлсээр" ГЭТЭЛ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ БУЙ ШАР ЦАГААН ГЭРЭЛНҮҮД АСАЖ УНТАРЧ ЭХЭЛНЭ, "надруу ойртох"
Бага багаар түгшиж эхэлсэн мөн ойлгож ядах миний бие том нүдэлсээр ахин нэг арагшлан зогслоо.
Тэрээр үргэлжлүүлэн : ЭЦЭСТ НЬ ГЭРЭЛ "хоолойгоо өндөрсгөн" БББАААААН хийн хагарч эхлэхэд—
БУРХАН МИНЬ, Т-тэр ю-юу яриад???
Жунхён үргэлжлүүлэн айдаст автуулам царай гаргасаар : ГЭРЭЛ ТЭР ЧИГТЭЭ БҮГД УНТРАХАД ХАРАНХУЙ БИДНИЙГ НӨМӨРЧ "дуу нь аяарсаж, шивнэнгэтэн шулганаж эхэллээ" ЭНД БАС ТЭНД ХҮҮХЭД БАГАЧУУДЫН УЙЛАЛДАЖ ГОНШИГОНОХ ЧИМЭЭ, БАС ХӨГШИН ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН АЙДАСТ АВТСАН ЧИЧИРСЭН ДУУ ХООЛОЙ, СОНСДОНО..
Б-БАЙЗ...АМЬС—АМЬСГАЛАХАД ИХ ИХ..ИХ ХҮНД БАЙНА, ХААНААС Ч ЮМ БЭ БИ АСАР ИХ АЙДАСТ АВТСАН БАЙГААГАА МЭДЭРЧ БАЙЛАА. ХҮЙТЭН ХӨЛС МИНЬ ЦУВЖ ЗҮРХ МИНЬ ЗОГСОО ЗАЙГҮЙ ЛУГШИХЫН ЗЭРЭГЦЭЭ БИЕ МИНЬ САЛГАЛАЖ БАЙНА.
Би дуугарч ядсаар : ч-чи—
Жунхён ёжтой гэгч нь инээмсгэлсээр сөөнгөтсөн хоолойгоор улам том нүдлэн ахин надруу ойртон : ДАРАА НЬ...ДАРАА НЬ БИД БҮХЭЛДЭЭ ХЭД ХЭДЭН ТИЙШ СЭГСРЭГДЭЖ, ХҮМҮҮС ЦОНХООР ШИДЭГДЭЖ, ЧИНИЙ БИЕИЙГ ХЭДЭН МЯНГАН ШИЛ ЦОО НЭВТЛЭХЭД АВРАЛ ЭРСЭН ЭМЭГТЭЙ НАДААС ТАС ЗУУРЧ—
Б-Б-БУРХАН МИНЬ. ЮУ БИЛЭЭ, ТҮҮНИЙ ЯРЬСАН БҮХ ЗҮЙЛС НҮДНИЙ МИНЬ ӨМНӨ ҮЗЭГДЭЭД ӨНГӨРӨХ ШИГ, ЧИХЭНД МИНЬ ХҮМҮҮСИЙН ОРИЛОЛДОХ ДУУ ЧИМЭЭ, ТЭД ХАШГИРЧ УЙЛЖ, ҮҮНИЙ ХАЖУУГААР БИ ХЭЛЖ БАРШГҮЙ ИХ АЙДАСТ АВТСАН БАЙЛАА. ҮХЛИЙН ЭРМЭГ ДЭЭР ИРСНЭЭ МЭДРЭХ МЭДРЭМЖ БИ УДАХГҮЙ ААААААААААААААААААА
Би ахин нэг алхам айж сандарсан хүн огцом арагшлахад ард минь хоолоо аваад явж буй хэн нэгнийг мөргөн тээглэж аяга таваг шаазан хоолны тавиур зэрэгтэй хамт газар унаж орхилоо. ГЭСЭН Ч МЭДРЭМЖЭЭС МИНЬ ЕР САЛСАНГҮЙ. ХЭН НЭГЭН ИРЖ АВРААЧ ГУЙЖ БАЙНА. БИ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА МЭТ МЭДРЭМЖ, ЧИХЭНД МИНЬ ХҮМҮҮСИЙН ОРЬ ДУУ ТАВИН УЙЛАЛДСААР АМЬ ТЭМЦЭХ ЧИМЭЭН ХИЙГЭЭД ЦЭЭЖ МИНЬ НУРУУ ХЭСЭГТЭЙ НИЙЛЭХ ШИГ ӨВДӨЛТ!!!!!
Нүднээс минь нулимс урсаж амьсгалаж ядан чихээ дарлаа.
Харин аяга тавагний газар унах чимээнээр зааланд буй хүмүүсийн анхаарал газар унасан над дээр ирэх бөгөөд хоолыг нь унагаасан оюутан уурлаж ядна.
Би : ахх...ахх... "амьсгалаж ядсаар" ахх..ахх... "доошоо харсаар" ав—ав.. "уйлсаар дуугарч ядан" авраач
Жунхён харин дээрээс минь юу ч хараагүй мэт зогссоор үл ялиг инээснээ : би хэлсэн биз дээ,
тэгтлээ сонсох зүйл биш гэж
Хаанаас ч юм бэ Сэхүн хажууд минь ирэн нэрээр минь хэд хэдэн удаа дуудан босгохыг оролдсон ч хаашаа ч хөдөлж чадахгүй миний бие. Үргэлж л хүмүүсийн тэс өөр аймшигт хоолой сонсдож галзуурах гэж байгаа юм шиг өвдөлт өгөх нь сэхээ орох тэнхэл надад өгсөнгүй.

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now