1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй

Start from the beginning
                                    

надад их сайн болохоор цалинг нь ч миний бодож байснаас өндөр харамгүй өгнө гэсэн юм. Би коффее шоп болон их дэлгүүрийн нэгэн гоо сайхны бараан худалдаан дээр тайлбарлагчаар зогсож хэдэн цагийн мөнгөө арай хийн нийлүүлж олох мөнгийг тэр эгч маань надад нэг өдөр бишээ бараг л хагас өдөр ажилсны хөлсөнд өгнө гэсэн болохоор надад боломжийн ажил шиг санагдан би түүнд нь маргааш очиж ажиллахаар болсон юм

Харин одоо бол хичээлээ аль болох хурднаар бэлдчихээд маргаашийнхаа нойрыг хагас ч болов уу авах хэрэгтэй нь....

***

*Маргааш*

Сургууль дээр ирэн шалгалтаа өгчихөөд яаралтай коффее шоп руу очлоо

Эгч : өө Хэсү ирчихсэн үү

Би : сайн байна уу хэхэ

Эгч : за 2уулаа түрүүлээд очиж байя. Очоод тэнд чамтай хамт мөн ажилахаар ирсэн хүмүүс ч байгаа

Би : зааа..

Эгч : за явцгаая

Би : заа

Бид 2 эгчийн машинаар Сөүлийг орхин Илсанруу хөдөллөө. Замаараа хүнс зэргээ цуглуулаад тэнд 30-40 минутын дотор ерөнхийдөө оччихлоо

Гадаа нь ч иртэл үнэхээр янзтай том гэгч нь хаус биднийг угтлаа. Энэ эгч болон эдний гэр бүл үнэхээр хөрөнгөтэй бололтой. 2 давхар хэрнээ маш өргөн урт томоос том хэмжээтэй хаус байх бөгөөд ихэнх нь хана гэхээсээ илүүтэйгээр шалнаасаа тааз хүртлээ л цонхоор хүрээлэгдчихсэн юм уу гэлтэй гайхалтай загвар дизайнтай чамин байшин байлаа...

Бид 2ыг ирмэгц байшингаас хамт ажиллахаар ирсэн хүмүүс гарж ирж авчирсан барааг оруулахад тусалж байлаа

Би арын суудлаас барааг нь аван урагшаагаа харалгүй доошоо харан явж байтал нэг пүүз урд минь харагдлаа..

??? : надад өгчих

Би : ю-юу? "дээшээ харах"

??? : удаан уулзаагүй байна шүү

Би : Лухан!!! O.O

Лухан инээмсгэлээд : убба гээч..алив би "гээд гарнаас минь хүнд байсан хоол хүнсийг авлаа"

Би : ч-чи энд??

Лухан : яасан би энд ирж болохгүй юм уу? хаха алив орьё "байшинруу толгойгоо дохисоор бид хамт алхлаа"

Би : тэгж хэлэхгээгүй юм аа хэхэ "тэрхүү том байшин дотор орж ирэн галзуухруу нь алхаж байлаа"

~You've Fallen For Me~Where stories live. Discover now