нээрээ надад францд болох олон улсын хөгжмийн тэмцээнээс урилга ирсэн. Аав тэнд байгаа учраас аав бас үнэхээр баяртай байгаа. Жонгүг бид 2 хамт явцгаана.
*явах өдөр*
бид 2 өглөөны онгоцоор  нисэх  тул эрт босцгоож явахдаа бэлдлээ. Аяаа бичсэн цаасаа цүнхлээд гарах гэж байсан ч  би буцаж эмээгийн өрөөрүү гүйсэн юм. Би эмээгийн өрөөрүү ороод эмээгийн хамгийн анх дуулахдаа хэрэглэж байсан микийг аваад гарлаа. Гарахдаа эргэж хараад өрөөгийг нь бүтэн тойруулж хараад, эмээгийнхээ зурагруу инээмсэглээд гарлаа.
Жонгүг: наадхаараа яах гэж байгаа юм??
Би жонгүгрүү инээмсэглээд: яаахгээч гүй ээ явцгаая
жонгүг: заа
ингээд бид 2 францын  зүг нислээ. Олон цаг ниссэны эцэст франц улсад ирлээ. Ямар үзэсгэлэнтэй юм бээ? Буутал аав бид 2ыг тосоод зогсож байлаа. Гүйж очоод аавыгаа тэврээд бид 3  гэрлүү нь явцгаалаа. Гэрлүү нь ортол яаг л ордон харш шиг үнэхээр тансаг газар байлаа. Ороход үйлчлэгчид угтаж, хамгаалагчид бид 2ын ачааг араас аваад орлоо.
Аав: та 2т таалагдаж байна уу?
Би: тиймээ ааваа
жонгүг: үнэхээр гайхалтай
бид 3 явсаар аавын гэр бүл дээр ирцгээлээ. Аавын эхнэр надад үнэхээр таалагдсан үзэсгэлэнтэй, сайхан зантай жонгүг бид 2т  яаг л өөрийн хүүхдүүд шиг хандаж байлаа. Гэхдээ нүдэнд минь ээж минь харагдаж би үнэхээр хүлээн зөвшөөрмөөргүй байв. Тэгээд аавруу хартал аав чин сэтгэлээсээ инээн үнэхээр баяр хөөртэй, аз жаргалтай сууж байв. Би өнгөрсөн бүхнийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй байх. Ааваа та минь аз жаргалтай байвал охиныхон сэтгэл зүрх амар тайван байнаа. Охин нь одоо өнгөрсөн бүх муухай зүйлийг мартана. Ирээдүй болон одоогоороо л амьдрах болно. Би өнгөрсөнтэйгөө зууралдах тусам миний амьдралд асуудал дагуулж байна хммм. Энэ үед эмээ минь байсан бол.....
( маргааш)
жонгүг бид 2 тэмцээн болох газарт ирлээ. Францын хамгийн том урлагын тайз байлаа. Би үнэхээр их сандарж миний бие чичирж эхлэв .
жонгүг: хайраа зүгээрү?
Би: би сандраад байна * доороо дэвхцэх*
жонгүг: өө сахиусан тэнгэр минь дээ * уруул дээр минь үнсээд намайг чанга тэврэв* битгий сандар хайраа
би арай гайгүй тайвшраад: заа хайраа . Ингээд миний гарах ээлж ирлээ. Цүнхнээсээ ноттой цаасаа бас эмээгийн микийг аваад тайзруу алхлаа. Төгөлдөр хуурийн өмнө суугаад гүнзгий амьсгаа аваад бэлдэв. Хүмүүс бүгд чимээгүй болж би аяаа тоглож эхэллээ. Харин би төгсгөлийн хэсэгтээ бяцхан үг бичсэн юм. Харин тэр хэсэг бадаг дээр  ирж би микээ өөртөө ойртуулан дуулж эхэллээ. Би өөрийн эрхгүй дуундаа уяран нүдээ анилаа. Нүдэнд нь эмээгийн минь инээмсэглэл харагдаж , миний нүдэнд нулимс цийлэгнэж эхэллээ. Уйлж болохгүй юмсан гэж хичээсэн ч тэвчихгүй нулимс минь урслаа. Ая минь дуусаж нүдээ нээтэл урд минь эмээ минь яаг л сахиусан тэнгэр шиг яагаан даашинзтай надрууу инээгээд алгаа ташаад зогсож байв. Эмээгийн маань цээжнээс  гэнт хурц цагаан гэрэл тусаж миний нүдийг гялбууллаа. Би нүдээ аниад дахиад хартал байхгүй болсон байв. Хмм би хий юм харчихсан бололтой. Гэхдээ яг л бодит юм шиг нэг тийм гоё мэдрэмж.... Би сандалнаасаа бостол бүх хүмүүс зэрэг алга ташиж , орлилдож эхлэв. Би тайзнаас буугаад шууд жонгүгрүү очоод тэврээд уйллаа.
Жонгүг толгойг минь элээд: чи минь үнэхээр мундаг байсан. Яаг л бяцхан сахиусан тэнгэр шиг харагдаж байсан
би: би сая жинхэнэ сахиусан тэнгэр харсан. *уйлах*
жонгүг: тиймүү гэхдээ чи минь жинхэнэ сахиусан тэнгэр* үнсэх*
би жонгүгын цээжинд наалдан уйлсаар л байлаа.
Ингээд тэмцээн маань дууслаа. Би тэргүүн байрын авч үнэхээр их баярлаж байлаа. Жонгүг маань бас бөөн баяр. Харин эмээ маань ямар их баярлаж байгаа бол?? Хайртай шүү эмээ. Танидаа ийм агуу ая зохиож өгсөнд үнэхээр их баярлалаа.
Бид 2 аав дээр хэсэг амарж зугаалж байгаад буцаад солонгосруугаа буцацгаалаа.
Бид 2 онгоцноос буугаад харих замд жонгүгын ээж бид 2ын гэртээ дуудлаа. Өө бурхан минь одоо яаанаа??

Angel ❤️ (END) Where stories live. Discover now