Хонх дуугарж хичээл тарсныг мэдэгдэхэд хонхтой зэрэгцэн бүгд гарах гэж яарна.Аргагүй дээ өнөөдөр чинь тав дахь өдөр юм чинь.
Би:Арим шууд харина биз дээ?
Арим:Тэгнээ эртхэн очиж ачаагаа бэлднээ.Аав ээж дээрээ очих гэж байгаа болохоор баяртай байна.Их санасан шүү
Би:Нэмэх нь би болон аав ээж манай дүү.Заза нөгөөдөр уулзъя
Арим:За
Түүнийг Хаёон гэдэг 16 настай.Аав Ээж дүүтэйгээ амьдардаг.Солонгосд төрсөн ч 12тойгоосоо хойш Америкд амьдарж байгаа учир нь түүний аав нь солонгосд топ 5д орохоор том компанийг удирддаг танилийн хүрээнийхээ хирээр Америкд ирсэн.Харин ээж нь олон улсын эдийн засагч бас л том компанийг удирддаг.Энийг сонсоод мөнгө нь дунд амьдардаг болохоор эрх ямбатай эсвэл хямсгар нэгэн гэж бодож болох юм.Гэхдээ тэрний багынх нь амьдрал ийм байгаагүй тэднийх цалингаас цалингийн хооронд амьдардаг байсан ба бизнес хийх гээд хулхидуулж байсан удаатай тиимээс ч зан нь эвдрээгүй мөнгний үнэ цэнийг хэнээс ч дутахгүй мэднэ.Сун Аримийн хувьд 8 настайгаасаа өдий хүртэл найзласан ам нь доторх шүдийг нь толгой дээрх үсийг нь ч мэдэхээр сайн найзууд билээ.Аримийн аав ээж нь ч Хаёоны аав ээжээс дутахааргүй бэлтэй.Мөн хоорондоо гэр бүлийн найзууд юм.Аримийн ээж аав нь ихэнхдээ өөр улс орнуудаар аяладаг тул гэртэй бага үзэгдэнэ.Аримийг ээж аав нь нагац эгчд нь хариуцуулж үлдээдэг ч тэр хааяа л ирдэг өөр нэг итгэл хүлээлгэн үлдээдэг хүмүүс нь Хаёоны аав ээж хоёр юм.Энэ удаагийн аялалаараа түүний аав ээж хоёр нь солонгосд очсон бөгөөд одоо харин Хаёон болон түүний аав ээжтэй хамт солонгосруу буцаж байгаа.Ээж аав дээр нь очихоор явах гэж байгаа гэж бодож байна уу? Тэгвэл эндүүржээ хэний ч санаанд оромгүй өөр шалтгааны улмаас явж байна...
[2 хоногийн дараа]
Онгоцны буудал дээр нааш цааш холхилдох олон хүмүүс.Бид 5 ч тэдний дунд орон алхална.Тусгай онгоц тусгай тасалбар тусгай суудал залхмаар юм.Аав ээж дүү 3 хамт сууж би Аримтай суулаа.Арим бид 2 угаасаа чимээгүй явна гэж байхгүй тул аав ээж хоёр суудлын урд суусан байна хха угаасаа л аавын санаа нь явчихсан лдаа. Хажуу талынхаа хүмүүсд саад болохдоо бид хоёр ч сайн л даа.
Арим:Нээрээ тэнд очоод сургуулиа төгсөнө гэсэн шдээ
Би:Сүүлийн нэг жил харин ч сонирхолтой байх юм биш үү
Арим:Магадгүй гэхдээ очоод дасах гэж нилээн юм болнодоо.
Би:Тэгэх байх
Арим:Нөгөө зүүд чинь яаж байна?
Би хааяа учир нь үл ойлгогдох зүүд зүүдэлж заримдаа зүүд биелэх нь ч бий.Харин сүүлийн үед орой болгон нэг зүүд зүүдлээд байгаа.
Би:Гайгүэ гэхдээ сүүлийн үед "Одоо цаг нь ирлээ" гэсэн утггүй бичигний талаар л зүүдлэж байна. гээд хэнэггүй инээв.
Арим: Юуны цаг? Магадгүй одооноос жаахан эмэгтэйлэг болох цаг нь ирсэн юм байлгүй гээд ёжтой инээснээ замбраагүй алцайж суусан хөл нь дээр минь зөөлхөн цохив.Би үхлийн харц шидлээд тэр үед дэлхий сүйрэх биз гэв.Үнэхээр ч эрэгтэйлэг байдаг минь үнээн.Спорт2 гээд алга болчихно 5дугаар ангидаа анх abs тэй болж билээ.Бусд охид загврын шоуны төлөө мөнгөө цацаж байхад би UFC тулаанд цагаа заруулж байдаг.Дэлгүүр хэсж хувцас цуглуулж байхад нь би хутга шөвөг цуглуулаад явж байх жишээний.Хамгийн гол нь эднийг маань аав дэмжиж заримдаа хамт явдаг. Хааяа ээжид аав бид 2 загниулдаг ч тэр нь жилд тоотой цөөхөн яс юм нь дээрээ ээж ч эмэгтэйлэг биш.Харин аав бид хоёрт ялгараад байх зүйл бараг л байхгүй түүний хэнийг ч айлгаж чадахаар ширүүн харцыг миний нүднээс хялбар харж болно.
Аримтай хөгжилдөж нилээн дуу шуутай явж байсан ч сүүлдээ нойрондоо дийлдээд унтаад өглөө.Дахиад л нөгөө утгагүй галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг ойлгомжгүй зүүд."Одоо...одоо цаг нь ирлээ"гэх үл таних эрэгтэй хүний хоолой.
Унтаад сэрэхэд буух цаг аль хэдийн болсон байв.Угаасаа араас хэрэгтэй зүйлээ каргогоор авчируулах учраас ачаа багатай байгаа.Онгоцноос буухад аавын ажилтнууд болон ээжийн ажилтнууд Аримийн ээж аав болон тэдний ажилтнууд тосон авах аж.Уг нь тийм олуулаа биш байсан ч ингэж тосуулахад бид хэдийн хэн хэн нь дургүй байдаг юмсан.Арим шууд л аав ээжийнхээ өөдөөс гүйж очоод тэврээд авлаа.
Аргагүйдээ их санасан биз.Харин
аавын маань солонгос дахь салбар компаний ажлыг хариуцаж үлдсэн
Бюн Шихёг ах ирж аавтай мэндлэв.Би хүмүүстэй хүндэтгэсэн үг ашиглаж ярьдаггүй ч тэр бол өөр бидний зовлон жаргалыг хуваалцаж яваа хүн.Ээжтэй ч мөн адил.Энэ байдлаараа надад ховорхон олддог аав ээж хоёрыг маань авж явахнээ.
Би энэ их мэндлэлт тэврэлтүүдийг таслан Эндээс явах бодолтой хүн байна уу? гэж чангаар хэлэв.Сая л ухаан орсон аятай бүгдээрээ хаалга руу зүглэлээ.Гадаа гарахад 5 сарын чийгтэй бороо угтлаа.Энэ үнэр энэ газрыг энэ хүмүүсийг санасан бололтой.Нүдээ аниад гүнзгий амьсгаа авлаа.Гайхалтай ингээд гэртээ ирчихлээ.Нүдээ нээхэд энд тэндээс албаны хувцастай хүмүүс шүхэр барин дэлгэцгээнэ.Би өөрөө шүхрээ аваад урд байх хүмүүсийг даган машиныг зүглэн алхана.Алхах тоолондо шүхэр нь дээр буух борооны дуслуудын чимээг сонсоно...
Ингэхэд Арим харагдахгүй байх юм хаана байгаа юм бол гэж бодоод мэссэж бичтэл ээж аавтайгаа хамт байгаа тухайг нь мэдээд санаа амрав.Замд миний мэдэхгүй нэр томъёогоор аав ээж хоёр бусадтайгаа ярилцана.Уг нь Арим бид хоёр чинь хятад хэл мэднэ гэхдээ хятад хэлнээс илүү энэ нэр томъёо хэл хугарахаар юм шиг санагдана.Ингэж явсаар гэрт ирлээ.Гэртээ орж ирэхэд багын минь дурсамж нүдэнд зурайна.Гэрт үйлчлэгчид маань байдаг болохоор цэвэрхэн байна.Эхлээд ханан дээр гараа тавьж зөөлхөн алхаж байснаа гараа буйдан руу шилжүүлж тавьлаа гэрт байхдаа ихэвчлэн энд хэвтэж байдаг байсан сан. Өдрийн 2 цаг болж байна.Дүү маань бүгдийг нь сонирхон ажиглана.Хэдий 8 настай ч гэсэн тэрнийг төрөхөд Америкд байсан шүү дээ.Ингээд аар саар зүйл хийсээр 4 цаг хүргэлээ.Аавын утас дуугаран хуучны найз нь залгана.Түүний багын найз Ким ноёнтон тэр хоёр бизнесээ хамт эхлэж байсан юм.Аав утасаа аваад
өөр өрөөнд орж нилээн удаан ярьж байснаа гарч ирээд "За тэгэхээр сая ноён Ким залгалаа оройн хоолонд урьж байна.Замаараа Аримыг аваад явна аав ээж хоёр нь завгүй болчихож ирсэн өдөр нь завгүй болоод тоогүйл юм тэгэхээр хурдан хувцасаа солиод гарцгаая" гэв.Аав 2 хүнтэй ярьсан юм байна тэгээд л удсан юм байна аавыг эмэгтэйчүүд шиг л чалчдаг болчихож гээд гайхсан юмаа😂.Бид нар байнга шахуу хувиартай байдаг тул гэртээ 2 цаг байна гэдэг чинь ховрын юм.
Удаан уулзаагүй ноён Ким надад их сайн байж билээ.Хурдан уулзмаар санагдчихлаа.
