(Анхных учраас алдаа дутагдал их бга шүү.Алдаа байвал хэлээрэй)
Намайг Кан Сэми гэдэг. Би бол хүйтэн хөндий нэгэн. Бага байхад минь эргэн тойрны хүмүүс хайр гэгч зүйлээс болж зовж шаналж байхыг харж байсан болохоор хайрыг үзэн яддаг нэгэн болж хувирсан. Өнөөдөр ч гэсэн урьдын
адил сургууль руугаа явж байна.
Ангид орж ирэхэд хүүхдүүд ирээгүй байлаа би ч суудалдаа очиж суун цонхоор гадаах талбайг харж байтал манай сургуулийн одууд орж ирж шуугиж эхэлсэн учир би чихэвчээ зүүгээд ширээгээ дэрэллээ. Гэтэл тэдний нэг болох Сэүн миний өмнө ирээд даалгавараа хийсэн бол дэвтэрээ өгчих гд нээх хөөрхөн инээмсэглэлээ.Тэгсэн тэдний ахлагч Крис :наад муухай ааштай юм чинь өгөхгүй гэж дугарлаа
Тэгэхэд нь миний шар хөдлөөд Сэүнд дэвтэрээ өгсөн чинь Крис нэг ёжтой инээн гараад явлаа.
Би энэ Крис үнэхээр дургүй.Тэр бол манай сургуулийн хамгийн шалиг ,танхай нөхөр. Хичээлийн цаг үнэхээр удаан өнгөрч сая л нэг тарж байна. Би сургуулиас гараад автобусандаа суугаад хамгийн хойд талын суудал дээр суун чихэвчээ зүүж байтал Крис орж ирж байгаа харагдлаа.тэр ч намайг анзаарлагүй суудал дээр суулаа. Харин энэ удаад тэрээр миний сонирхлыг их татаж байлаа .Учир нь тэр сургуульд байдгаасаа өөр харагдаж байлаа. Түүнийг харж явсаар нэг л мэдэхэд би буух буудалаасаа өнгөрчихсөн байсан учир түүнийг буухад дагаж буун араас нь дагалаа.Харин түүний очсон газар намайг гайхшруулсан юм. Хөгшчүүдийн асрамжийн газар түүнийг би яах гэж ирсэн юм бол гэж бодож байгаад араас нь орлоо.
Түүний хийсэн үйлдэл намайг дахиад л гайхшруулсан юм.Хэзээ ч инээж байгаагүй тэр энд инээж байсан. Бүх хөгшчүүл тэй сайхан харьцаж байлаа. түүнийг харан зогсож байхад тэр одоо л намайг анзаарч өмнө минь ирэн
Крис:чи энд юу хийж байгаа юм гэж асуулаа
Харин би юу гэж хариулахаа мэдэхгүй зогсож бтал тэр надруу ширтэж байлаа.
Би :би би энд нөгөө...
...: Крисийн найз охин уу гэж асуухад гайхан тэр зүглүү хартал нэг настай эгч зогсож байлаа.
Би :үгүй нөгөө...
Крис : тиймээ
Гэхэд би түүнлүү гайхан харахад Крис нөгөө эгчид хандан бид хоёр ингээд явъя даа гэж хэлэн намайг хөтлөн тэндээс гарлаа.
Тэндээс гаран алхаж бтал Крис:түрүүн уучлаарай
Би: зүгээр дээ гэхдээ чи тэнд очиж юу хийдэг юм
Крис:би багадаа эмээ өвөө хоёр дээрээ өссөн болохоор тэнд очихоор өвөө эмээтэйгээ уулзсан юмшиг санагддаг учраас очдог юм
Чи харин яах гэж очсон юм
Би: нөгөө би чамайг дагаад ххэ
Крис:чи сандархаараа эгдүүтэй юмаа гэхэд би анх удаагаа ичиж билээ.
Үүнээс хойш бид хоёр байнга цуг тэр газар луу явдаг болсон. Би нэг нууц хэлэхэд би Крисд хайртай болцон ххэ.
Өнөөдөр бид хоёр дахиад тийшээ явах байсанч Крис ажилтай гээд намайг хаяаад явцөөн . Асрамжийн газар ирэхэд асрагч эгч намайг нэг өрөө рүү түлхээд орууллаа. Би гайхан эргэн тойрноо харахад Крис цэцэг барьцан зогсож байлаа.Крис: Би анх чиний нүдэнд танхай шалиг гэж харагддаг бсан байх гэхдээ тэр өдөр чи намайг дагаж энд ирээгүй бол би хайр гэх зүйлийг мэдрэхгүй байх бсан чи л намайг өөрчилсөн.Сэми би чамд хайртай надтай үерхээч
Би : миний хүйтэн хөндий байдал чамтай учирсан тэр өдрөөс алга болж эхэлсэн.хайр биднийг өөрчилсөн Крис би чамд хайртай 💟💓💜
