Би: заааз -_- БИ ЛАВ УНТЛАА

Нөгөө хэд намайг шоолсоор би ч ууртай царай гарган өөрийнхөө өрөөнд ороод хаалгаа хаагаад толинд харлаа. Цээжээ төвийлгөж үзлээ хөх байна уу байна. Оцоож үзээ БӨГС байна уу байна гэм нь нээх том биш юм. Толинд хараад байсан сүүлийн үед их таргалжээ. Бас биед эвтэйхэн сул хувцас өмссөөр байгаад даашинз бие барьсан юм ч өмсөөгүй энд тэндээ унжсан махтай үнэхээр эмэгтэй хүн гэхэд хэцүүхэн болжээ. Тольныхоо өмнө тавьсан тос будагнуудаас аваад нүүрээ тослож дараа нь макс тавиад үсээндээ тос түрхэж хумса янзлаад байж байтал утас дугарлаа.

Би: байна уу??

Сүи: аааа хайраааа миний найзаа за сайн уу

Би: сайн сайн уу миний найз за юу байнаа юу хийж байна даа ажил сайн уу

Сүи: сайн сайн маргааш уулзая найзаа бас Номи Сура 2 ирнэ гэсэн хэдүүлээ сайхан сууцгаая

Би: аан за

Сүи бол манай оюутны ангийн хамгийн хөөрхөн охин манай сургуулийн гайгүй гэсэн болгон түүний араас гүйдэг байсан болохоор нилээн хамраа сөхчихсөн гэхдээ гэм хоргүй сайн охин. Номи бас оюутны найзууд ухаалаг хөөрхөн ер нь сайн охидууд л даа. Харин Сура бол Сүи гын найз би түүнд дургүй л дээ баян болохоор үргэлж үнэтэй брендийн хувцас утас мөнгөөрөө гайхуулж байдаг хүн.

Удаан уулзаагүй байж байгаад уулзаж байгаа болохоор сайхан харагдах хэрэгтэй. Нүүрэн дээрээ хар маск тавиад унтлагын цагаан даашинзаа өмсөөд нүдэн дээрэ өргөст хэмх тавиад үсээ сэнсдээд сэгсийсэн чигтээ хэвтэж байтал

Бүгд тал талд унтахаар хэвтсэн нөгөө хэдээс Тао:ААААА ААААА БААХАН ЖООМ БӨӨН ЖООМ ЭНД БҮҮР СҮРЭГ ЖООМ БАЙНА ААА

Каи: юу вээ???

Тао: буйдан доор

Ёол: гэрлээ асаа лдаа юу ч харагдахгүй байна

Би хам хум босоод харанхуйд тэмтэчсээр буйдангын дэргэд үсэрч цовхчих Таогын дэргэд очиод мөрнөөс нь татан эргүүлээд: яав???

Тао:АААААА МАНГАС ААААА ХУЛГАЙЧ

Каи: новш гэж юу вээ???

Ойрхон байсан урт нарийхан модыг бариад Таогын хажууд зогсох цагаан даашинзтай сүнс сүүдэр шиг юмны араас гэтэж очиод цохьтол

Тао намайг хараад орилож эхэллээ би ч түүнийг сүржин гэдгийг нь мэдэх учраас тоосонгүй доош тонгойн буйдангын доод талруу хартал тас хийх чимээ гарч Тао газарт саван уналаа.
Ёол гэрэл асаагаад: ХАХАХА

❤️ Хурим сүйтгэгчид ❤️Where stories live. Discover now