Маргааш болж би хөлөө боолгоод, эм бичүүлж аваад эмнэлгээс гарлаа. Ээж яагаад чи минь байнга л эмнэлэг домлого гээд байна даа хэмээн халагласаар намайг машинд суулгаад өөрөө жолооны хажуу дах сандал дээр суулаа. Удалгүй Сивон эмчээ зарим нэг зөвлөгөө аваад хүрч ирэв. Тэд тийм ч завтай биш байгаа бөгөөд өдрийн хоолны цаг учраас бид нэг аятайхан газар орлоо. Эргэн тойронд байх хүмүүс Пак Чанёолын дуулианыг сонссонуу гэж ирээд л ярих нь хэдийгээр надад хэцүү байсан ч би аль болх тэвчиж байв. Үнэн мэдээлэл биш шүү дээ. Тэнд хооллочихоод тэр хоёр намайг гэрт хүргэж өгөөд ажилдаа явцгаалаа. Хичээлээс нэлээн хоцорсон болохоор Сунёолын өгсөн ангийнхаа онц сурлагатны дэвтрээс хичээлээ нөхөхөөр шийдэв. Тэгвэл ядаж л жоохон сатаарах байх лдаа. Хичээл хийсээр нэг мэдэхэд ширээгээ дэрлээд унтчихсан байв. Шөнө 11 цагийн үед сэрээд усанд орчихоод орондоо орон хэвтлээ. Хэрвээ бид хоёрын талаарх мэдээлэл гарвал хүмүүс хэрхэн хүлээж авах бол?
Өглөө эрт босоод ээжийн бэлдсэн цайг уучихаад сургууль руугаа явахаар гэрээс гарлаа. Үүдэнд Сунёол малийчихсан зогсож байв. Магадгүй өчигдрийн болсон явдалд гэмшсэндээ л ингэж байгаа байх.
Би: Хүчлэх хэрэггүй
Сунёол: Хүчлээгүй байна. Сайхан байнаа. Чамайг дээрэлхэж зайрмаг авхуулдаг юм билүүдээ?
Би: Чамд хэцүү байвал намайг танихгүй юм шиг царайлахад л болно. Би зүгээрээ. Тэр охидуудад дахиад дээрлэхүүлэхгүй.
Сунёол: Би чамтай зүү орох зайгүй найзууд байх болно. Энэ бол чиний атмаан Сунёолын тушаал
Би: Тэр охидууд ч харалган юмаа. Яаж ийм тэнэг хүнд тэгтэлээ дурладаг байнаа *толгойг нь цохих*
Сунёол: Ядаж наад хөлөө эдгээчихээд намайг өдөөч.
Би: Тэр тал дээр санаа зоволтгүй ээ *инээмсэглэх*
Бид хоёр замдаа өмнөх шигээ тэнэг тэнэг юм ярин инээлдсээр явлаа. Өдөр хоногууд өнгөрч хөлнийхөө боолтыг авч эрүүл хөлтэйгээр үсэрч цовхичин явж байна. Чанёолын талаарх мэдээлэл худлаа гэдэг нь батлагдаж аль аль тал хоёул няцаасан мэдэгдэл хийцгээсэн. Нахён бол Чанёолын том шүтэн бишрэгчдийн нэг бөгөөд тиймээс л түүний хувцас, эдлэлтэй төстэй зүйл хайн авдаг байсан гэж өөрөө хэлсэн. Чанёолын хувьд энэ нь ор үндэсгүй цуурхал юмаа гэсэн нь ойлгомжтой. Мэдээж тэрний дараагаар түүний нэр хүнд өсч илүү завгүй болсон. Миний хувьд сургууль төгсөх болчихсон болохоор шалгалтандаа бэлдэж өдөржин Сунёолтой хичээл хийсээр байгаад л таарч байгаа. Чанёол гадаад руу их явах болсох болохоор бид хоёр нэг их уулзалдаж чадахгүй. Түүний завгүй хуваариас болоод хааяа л утсаар ярилцана. Ямар их санаж байгаагаа үгээр ч илэрхийлэх юм биш.
YOU ARE READING
One and Only
RomanceТэр миний цорын ганц шүтээн цорын ганц хайр Миний Ёол Чи миний цорын ганц хайр Миний Сосо
Part 14
Start from the beginning
