Part 1

1.1K 31 4
                                        

Хэн ч миний сэтгэлийг ойлгохгүй байх. Магадгүй хэн ч!! Миний энэ сэтгэлийг, мэдэрдэг мэдрэмжийг мин ойлгодог хүн ойр хавьд мин лав байхгүй. Сургууль дээр мин ч байхгүй. Ер нь би гэдэг хүнд найз нөхөд ч байхгүй. Юу ч байхгүй... гэхдээ л би одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг. Хүн бүхний хараалыг идэж, муулуулж, дээрлэхүүлж байдаг. Гэхдээ нэг л хүнийг харахаар тэр бүх зовлон мартагддаг юм. Миний бүх зовлонг мартуулагч сахиусан тэнгэр... Тэр хүнийг хүн болгон л өөрөөр ярьдаг юм. Дургүй бүр үзэн яддаг ч хүн бий. Би тэднийг яагаад тэр хүнийг үзэн яддагийг нь ойлгодоггүй юм. Хүн хүний өөрсдийн хорвоог үзэх үзлээс л шалтгаалдаг байх л даа. Анхандаа түүнийг мин тоодог хүн бараг байгаагүй ээ. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, тэр мин өсөн дэвжихийн хирээр түүнийг гэх хүмүүс олширсон. Гэнэт түүнийг мин гэчихээд хэсэг хугацааны дараа мартдаг ч хүн байна. Яг л хавар болохоор хүн болгон таван сарын интоорын модонд дурладаг шиг. Төд удалгүй бас мартдаг шиг. Хэрвээ тэр мин энэ бүхнийг мэддэг байсан бол ямар их сэтгэлээр унах байсан болоо? Түүнийг үргэлж л инээмсэглэж яваасай гэж хүсдэг болохоор иймэрхүү юмыг битгий мэдээсэй гэж бодно. Миний хэний талаар яриад байгааг магадгүй ойлгоогүй байж болох юм. Харин надад ч бас ийм мэдрэмж төрдөг гээд хэдийн ойлгоод санал нийлээд суугаа ч хүн байж болох. Пак Чанёол... гэх хүн миний амьдралд бас өөр бусдын амьдралд орж ирээд таван жилийг ардаа үдсэн байна. Тэр хүн гэнэт бидний амьдралд аз жаргал болон орж ирсэн шигээ бас гэнэт гуниг үлдээх байх даа. Гэхдээ тэр гуниг хол байна байх гэж найдаж байна. Миний энэ сэтгэлийг дэлхий даяар тархан байдаг кпопэр, бэлибэр, дрэкшинор гэх мэт олон хүмүүс ойлгоно. Зөвхөн бидний илэрхийлэх хэлбэр л өөр өөр байдаг болохоор хүмүүс биднийг өөрөөр хардаг байх. Харин кпопэр биднийг тэр дундаас нь онцгойлон сайшааж үзэдгүй нь тоогүй. Гэхдээ л бид тийм зүйлийг мэддэг болчихсон, тоохоо ч больчихсон. Заримдаа тэр нь надад хэцүү байдаг. Манай анги, сургуульд миний сэтгэлийг ойлгодог хүн нэг ч байдаггүй. Тэд үргэлж л намайг "Тэр хөгийг гомо юмнуудтайгаа зайлаач" гэж хэлдэг юм. Тэр болгонд нь Чанёолынхоо "Ямар ч хэцүү зүйл болсон би тэнэг юм шиг инээмсэглэсээр л байдаг" гэсэн үгийг нь бодоод тэсээд өнгөрдөг. Гэхдээ зүрхэнд мин өчүүхэн гомдлууд мин нийлж бугласаар л... Бусад хүмүүс ойлгохгүй л дээ. Өдөр болгон хаана юу хийж явсаныг нь мэдэхийг хичээж, өдөр бүрийн арга хэмжээнийх нь зургийг бүр бүх фенсайтаас нь татаж аваад л. Бүх бичлэгийг нь үзэж, мэдээг нь уншаад л. Шөнө өдөргүй тэднийг л гэж бодож явдаг. Хэдий хааяа ядардаг ч үнэндээ энэ л зүйл алга болчихвол амьд явах нь хэцүү юм шиг санагддаг юм. Та загаснаас усыг нь, шувуунаас жигүүрийг нь булаагаад үз дээ!! Яг л тийм гэсэн үг. Хүн дуртай зүйлээ хийхдээ өөр юуг ч ажирдаггүй. Тэр зүйлийн хичнээн хэцүү байх нь, ямар золиос гаргах нь хүртэл хамаагүй болчихдог юм. Та саяны өгүүлбэрийн дараа эсвэл одоо тэр талаар сайн бодоод үз дээ. Та дуртай зүйлээ хийхээрээ надтай яг л адил байдаг байх.

One and OnlyTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon