Хичээл тарж би сургуулиас гаран Хэсүд утсыг нь өгөх гэсэн ч гэрт нь очиж уулзмаар санагдан шууд түүний гэр лүү хөдөллөө.
Тэрнийг аль хэдийн гэртээ ирсэн байх гэж бодон хаалгыг нь тогштол хаалгыг өчигдөрийн онгоцны буудлаас тосч авсан эмэгтэй угтан авлаа. Гэхдээ тэр өчигдөрийг бодвол их л сул харагдаж байв.
Ханыл: ор ор гэхэд Бэкхён түүний хэлснээр гэрт нь орон зочны өрөөнд нь суулаа.
Ханыл: чамайг Бэкхён гэдэг байхаа гээд тэр надад цай авчирч өглөө.
Би: тэгээд
Ханыл: Хэсү номын сан ороод ирнэ гэсэн гээд ярьж байгаад гэнэт төв царайлан: бас надад Хэсү чиний талаар хэлсэн тэр надаас юм нуудаггүй юм
Би: би энд тэрний утсыг өгөх гэж ирсэн юм гээд түүний утсыг энгэрийн халааснаасаа гарган ширээн дээр тавьлаа.
Ханыл толгой дохин: мм за
Би: би явлаа гээд босох гэтэл
Ханыл: түр хүлээгээч гэхэд нь түр азнан эргэн буйдан дээр суулаа.
Ханыл: намайг Ханыл гэдэг. Би Хэсүтэй хамт нэг асрамжийн газар байсан юм. Энэ чамд хэтэрхий уйтгартай санагдаж болно. Гэхдээ дуустал нь сонсоорой гэхэд би түүн рүү ширүүн харсаар яагаад ч юм толгой дохилоо.
Ханыл: тэр анх 5 настайдаа асрамжийн газар ирж байсан. Анх ирээд юу ч дуугарахгүй, хоол ч идэхгүй багш нарыг зовоодог хүүхэд байлаа. Харин би түүнийг ажиглан надад их л өрөвдөлтэй мэт санагдан түүнийг асарч, хооллож, шөнөд нь тэвэрч хонодог байлаа. Эхэндээ тэр тоохгүй дуугүй л байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам надтай дотносож байсан юм... Нэг өдөр би хүнд өргүүлэхээр болж Америк рүү явахаар болсон. Тэр үед тэр маш ихээр уйлж ард хоцорч байсан юм... Би түүнийг намайг байхгүй бол ямар байдалд орохыг мэдэх ч би орхиод явсан...
Би түүний талаар илүү ихийг мэдэх мэт санагдан: тэгээд тэр ийм болчихсон юм уу
Ханыл толгой сэгсрэн: үгүй байх... би сайн мэдэхгүй ч тэрнийг асрамжийн газар ирэхээс өмнө тэрэнд ямар нэг зүйл тохиолдсон тэр өөрөө ч үүнийгээ санадаггүй... гэж ярихдаа тэр уйлж байсан ч үргэлжлүүлэн: би Америк явж тэр үеэс хойш түүнээс холбоо тасраад хоёр жилийн өмнө эргэн ирж түүнтэй уулзсан юм. Тэр үед би түүнийг ямар төрхтэй байгааг харсан ч намайг хараад зөөлөрч байгааг нь мэдэрсэн *инээмсэглэх* тэр миний үнэт эрдэнэс... харин тэр үед гээд түүний хоолой сулран: би түүнд тархины хорт хавдар туссанаа хэлсэн. Тэр маш их уйлаад л байсан уйлаад л байсан. Би буцан Америк явж эмчилгээ хийлгэх тухайгаа хийлгэсэн ч 3 жилээс илүү амьдрахгүй гэдгээ хэлээд дахиад л түүнийг орхиод явсан... тэгээд би өчигдөр ирээд түүнээс болсон бүх явдлыг сонссон.
Би толгой дохин: тийм байх нь
Ханыл: чамаас ганц л зүйл гуйя тэрнийг битий зовоогооч гэхэд нь би гацаж орхилоо. Тиймээ би түүнийг хэтэрхий их зовоосон юм байна.
Ханыл: хэдий чи түүнийг зовоосон ч гэлээ тэр тайвнаар хүлээж авч байгаа ч магадгүй нэг л өдөр түүний тайвнаар тэвчсэн асуудал бүр нь тэсрэх бөмбөг шиг л тэсрэх вий гэхээс би айдаг...тэр нь түүнд сөргөөр нөлөөлөх вий гэхээс айдаг...
Би: харин чи гэхэд тэр надруу гайхан харлаа.
Би: харин чи түүнийг орхиж явсан чинь тэрэнд илүү их зовлон байгаагүй гэж үү
Ханыл доош харан: би түүнийг орхиж явах бүртээ сэтгэл өвддөг... дотор нь юу бодогдож байгааг таамаглах хэцүү хүн намайг явахад л нүдээ хавдтал уйлахыг хараад сэтгэл өмөрдөг... гэсэн ч надад сонголт байсан гэж үү гэж хэлэхдээ түүний хоолой зангиран уйлж байлаа.
Би суудлаасаа босон: чиний ярианаас сонсоход тэр надаас илүү чамаас болж шаналсан нь илүү их бололтой гээд үүд рүү алхахад тэр хойноос: тиймээ надаас болж илүү зовсон байх... гэхдээ чи чи түүний зовлонг битий нэмэрлэ гуйя гэхэд нь би зүгээр л хаалгаар гаран явлаа.
-Зохиолчийн талаас-
Бэкхён машиндаа суун хаазаа тултлан гишгэн хаашаа ч хамаагүй давхилаа. Тэрээр Хэсүг улам л ойлгомжгүй болоод байгаад нь уурлана.
Бэк: яаж яаж түүнийг хамгийн сайн мэддэг гээд байгаа тэр хүн нь ч түүнийг бүрэн мэдэхгүй байхад би түүнийг ойлгож чадах юм бэ гэж орилсоор зүгээр л хаазаа гишгэнэ..
-Хэсүгийн талаас-
Номын сангаас гаран гэр лүүгээ хурдхан яаравчиллаа. Гэрийн үүдэнд ирэхэд Мёнсүү үүдээр орж байх ба би түүнийг дуудан хамтдаа гэр лүү орлоо.
Би гэрт орон гутлаа тайлаад: Ханылаа гэж орилоход тэр гэрт байсангүй...
YOU ARE READING
●Impossible●
FanfictionХан Хэсү гэх охин шинэ сургуульд шилжиж орсоноор түүний амьдралд бас нэгэн зовлон нэмэгдэх болно. Гэвч түүний хэний ч төлөө цохилдоггүй зүрх нь хэн нэгнийг бүр ч ихээр байж ядуулан, улам их тамлах хүслийг нь өдөөнө... Гол дүр: Бюн Бэкхён, Хан Хэсү Т...
Part8
Start from the beginning
