-Миний талаас-
Бэкхёныг даган цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд гарч ирвэл тэмцээн тарж байгаа учраас хүмүүс ихээр холхилдож байв.
Бэкхён гадуур өмсөж байсан бэлтгэлийн цамцаа надад нөмрүүлээд: чамд хэн ийм хувцас өмсөхийг зөвшөөрсөн юм? Аль эсвэл хэн нэгэнд таалагдахыг хүсээ юу гээд надруу ойртлоо.
Би түүний цамцыг тайлан түүн рүү сарвайгаад: хэрэггүй дээ энийгээ өөрөө өмс
Бэк: би чамд санал тавиагүй байна гээд цамцыг буцаан надад нөмрүүлээд гарнаас чирсээр машиндаа суулгалаа.
Бид явсаар манай гэрийн үүдэнд ирэхэд түүнийг манай гэрийг мэдэж байгаад нь гайхах зүйл байсангүй. Би түүнтэй юу ч дуугаралгүй машинаас буун машины суудал дээр цамцыг нь үлдээгээд орц руугаа орлоо.
Гэртээ орж ирэн гутлаа тайлан гэрлээ асааж байтал хаалга дуугарав. Хаалганы дурангаар харвал Бэкхён зогсож байх нь тэр. Яагаад ч юм би хаалгаа тайлаагүй нь дээр мэт санагдан хаалга налан зогсоно.
Бэк: Хан Хэсү хаалгаа тайл гэж хэлэх нь хаалганы цаанаас сонсдоно.
Би юу ч хийлгүй зогссоор удалгүй нам гүм ноёрхож санаа амарлаа. Зүгээр л ганц өдөр өвдөлт мэдрэхийг хүссэнгүй.
Маргааш өглөө амралтын өдөр байсан хэдий ч номын сан орж хэд хэдэн хичээлийн бие даалт хийхээр номын сан орох санаатай бариу жинс, сул хар өнгийн сорочик, хавар намрын богино түрийтэй өсгийтэй гутал өмсөөд гэрээс гарлаа.
Гэрээс гаран чихэвчээ зүүн алхалж удалгүй сургуулийн номын сан орж, хүн бараг очдоггүй булангийн ширээнд суув.
Үд өнгөрч гадаа арай л харанхуй болоогүй байхад гэртээ харих санаатай номын сангаас гаран алхлаа..
-Зохиогчийн талаас-
Бэкхён болон Сэүн, Сухо нар сургуулийн ойролцоо байрны буланд тамхилан зогсоход Хэсү гэнэт булан тойрон гүйж ирэн тэднийг хараад гацчихав. Түүний араас хоёр охин гүйж ирэн түүний ард мөн адил амьсгаадан зогсоход Хэсү эргэж харан Бэкхён руу нэг алхам ухарлаа.
Охин1: хөөе гөлөг минь хүний үг сонсдоггүй хэрэг үү гэж уурлан хэлэн Хэсү рүү ойртоход Бэкхён Хэсүг татан ардаа гаргаад: та нар хэн юм гэж асуулаа.
Охин2: Чи хамгаалагчтай болоо юу гологдмолоо гээд Хэсү рүү харан ёжлон инээхэд Хэсү тэсэлгүй түүн рүү дайрах гэхэд Бэкхён гарнаас нь татан зогсоолоо.
Сэүн: та нар бас Хэсүгийн өрөөсөн дугуйнууд уу гэж ёжлон инээгээд эндээс явцгаавал яаж байна гэхэд нэг охин нь: чи царайлаг юмаа гэхдээ бид энэ золбин гөлгийн өрөөсөн дугуй биш гэж Хэсү рүү хараад дараагийн удаа таарвал эгч нартайгаа жаахан зугаацаарай гээд Сэүн,Сухо,Бэкхён нар луу нэг харж жуумалзаад цааш эргэхэд Хэсү Бэкхёны гарнаас мултран нэг охиных нь нуруу руу хүчтэй өшиглөн урагш унагаад, нөгөө охиныг дэгээдэн унаган гаран дээр нь өсгийгөөрөө гишгэлэн доош суугаад: Би золбин гөлөг биш новш минь араа мэдэж яв гээд охины нүүр рүү шүлсээ хаяад босон цааш яваад өгөв.
Бэкхён, Сэүн, Сухо нар Хэсүгийн араас гайхан зогсож байгаад хоёр охиныг хараад тэдний хажуугаар өнгөрөн цааш явав.
Бэкхён эргэн нэгнээ түшин босгох хоёр охин дээр очоод: та нар Хэсүг яаж таньдаг юм
Охин1: чамд хамаагүй гээд цааш явах гэхэд нь Бэкхён: мөнгө хэрэгтэй юм уу гэхэд охид эргэж харан: сайн ойлголцож байна шүү.
-Хэсүгийн талаас-
Сургуулийн номын сангаас гарч явтал араас нэг танил хоолой намайг дуудах нь тэр. Би эргэн харвал Мёнхи,Мижү хоёр зогсож байв. Өмнөх сургуульдаа тэдэнтэй хамт сурдаг байсан бөгөөд тэдэнд дээрэлхүүлж байсан удаатай ба нэг удаа хэвтэрт ортлоо зодуулж байснаа санан сайн зүйл болохгүй гэдгийг мэдэж байсан учир эргэж харан хамаг хурдаараа гүйж яваад булан эргэтэл Бэкхён, Сэүн, Сухо гурав зогсож байв.
Тэд намайг хамаг муугаар хараан доромжлох нь хангалттай мэт санагдан тэдэн рүү дайрчихав. Нэгт тэд миний амьдралд нөлөөлөх хүчин чадалгүй, хоёрт би тэднийг хангалттай удаан ажигласан.
YOU ARE READING
●Impossible●
FanfictionХан Хэсү гэх охин шинэ сургуульд шилжиж орсоноор түүний амьдралд бас нэгэн зовлон нэмэгдэх болно. Гэвч түүний хэний ч төлөө цохилдоггүй зүрх нь хэн нэгнийг бүр ч ихээр байж ядуулан, улам их тамлах хүслийг нь өдөөнө... Гол дүр: Бюн Бэкхён, Хан Хэсү Т...
