Бэкхён Хэсүгийн гэрийн хаалгыг эвдэх шахан балбасан ч ямар ч хариу байсангүй. Бэкхён шантралгүй дахин дахин балбасны эцэст хаалганы цоож онгойж байв.
Бэкхён хаалга татан онгойлгож: Хэсү гэхэд Хэсү хана түшин зогсон байх ба арай ядан амаа нээн: яах гэж ирсэн юм
Бэкхён түүнийг гар дээрээ өргөн гэрт орж орон дээр нь хэвтүүлэн эмч дуудлаа.
Хэсэг хугацаагы дараа
Эмч: тархинд нь хөдөлж, зүүн гарын бугуй нь цуурч, шагай нь гэмтсэн байна. Дээрээс нь хаа сайгүй хөхөрч. Ийм байдалтай гурван хоног байсан байж амьд үлдсэн нь үнэхээр аз таарч дээ.
Бэкхён Хэсү рүү харан толгой дохилоо.
Эмч: Гарыг нь гипсдсэн. Шагайг нь боосон байгаа. Хэрэв гарахаар болвол малгай өмсгөж гараарай.
Бэк: Ойлголоо. Энэ тухай өөр хүнд мэдэгдэж болохгүй шүү Пак эмчээ
Эмч: ойлголоо, ноёнтоон тэгвэл би ингээд явъя даа гэж бөхийгөөд гаран явлаа.
Бэкхён Хэсү рүү харан: Үнэхээр ойлгомжгүй юм.. Энэ охины дотор яг юу бодогддог юм бол
-Хэсүгийн талаас-
ХЭСҮ... ХЭСҮ... ЗУГТ.. ЦААШАА ГҮЙ ХЭСҮ  гэж өнөөх л эмэгтэй орилж, хашгирна. Харин өнөөх жаахан охин энэ удаа газраас босон цааш гүйлээ...
*зүүднээсээ сэрэх*
Нүдээ нээн харвал бие арай л хөнгөн болчихож, өвдөлтүүд нь ч намджээ. Орноосоо босон газар гишгэхэд шагай боолттой байгааг анзаарлаа, дээрээс нь гар гипстэй байна. Хэсэг сууж байгаад сүүлд хаалга тайлахад Бэкхёныг харсанаа саналаа. Тэр надад тусалсан бололтой.
Хөл дээрээ босон доголсоор цонхны дэргэд ирэн суухдаа гэрээ нэг ажиглан тэрнийг явсныг ойлголоо.
Тэр намайг ийм болгосон гэдэгт баттай итгэлтэй байсан ба түүнийг намайг аварсанг ч сайн мэдэж байна. Хачин зантай хүн юм...
Тэр өдөр утсанд Бэкхёноос мсж ирж, тэр газар очиход Мёнжи, Мижү хоёр байсан нь л Бэкхён тэдэнд даалгасан болохыг илтгэж байлаа.
 
  Суусаар нэг л мэдэхэд нүд анилдан унтаад өгчээ. Аль хэдийн гурван өдөр хичээлээ тасалсан тул дахиад тасалж болохгүй гэж бодсоор өглөө эртлэн босч сургууль руу доголсоор алхлаа.

Сүжон: Хэсү утсаа яагаад аваагүй юм
Луна: хичнээн их санаа зовсоныг мэдэж байна уу
Вик: Одоо бэкхён арай л хэтэрч байна зүгээр хараад сууж болохгүй нь
Сүжон толгой дохин: би аавд хэлж чамайг нууцаар өөр сургуульд оруулж өгье Хэсүяа
Би: хэрэггүй дээ та нар мэднэ би энд сурч төгсөх ёстойг мэдэж байгаа гэхэд тэр гурав санаа алдаж байлаа. Үнэндээ би гурван хоног гэртээ хөдөлж чадахгүй хэвтэхдээ Луна, Сүжон, Вик, Лэе бас... Бэкхён нар байнга ирж хаалга балбаж байгаад явдаг байсныг сонссон. Хөдөлж л чадахгүй байснаас биш...
  Хичээл таран сургуулиас гарахад Бэкхён, Лухан нар гадаа зогсч байлаа.
Бэкхён намайг харан надруу чиглэн ирж гартаа барьсан ноосон малгайг надад өмсгөх нь тэр.
Би: яах юм
Бэк: чамд зохиж байна байнга өмс гэж захиран хэллээ.
Лухан энэ хооронд Бэкхёныг сайн ажиглан харж байлаа.
Би зүгээр л толгой дохилоо.
Бэк: явъя
Би: хаашаа? Би одоо номын сан орох ёстой
Намайг тэгж хэлэхэд Бэкхён хөмсгөө зангидахад нь би түүнийг ойлгон зүгээр л толгой дохин зөвшөөрөв. Тэр өөрийнх нь эсрэг зөрж байгаад дургүйцэх нь тодорхой.
-Зохиолчийн талаас-
Хэсү болон Бэкхён,Лухан нар өдрийн хоол идэхээр сургуулиасаа гаран машины зогсоол руу алхаж байлаа. Тэд машины зогсоол дээр ирэн Бэкхён машинаа онгойлгон Хэсүг суу гэж хэлэхээр түүн рүү эргэн харахад Хэсү урдхан талд зогсох нэгэн хөвгүүнийг хараад хөдөлгөөнгүй түүнийг гөлрөн зогсох ажээ...

●Impossible●Where stories live. Discover now